ЭЛЭГНИЙ ЭМИЙГ улс бүртгэлээ

2015 оны 01 сарын 28

АНУ-ын “Gilead Sciences” компанийн шинэ бүтээгдэхүүн болох элэгний С вирусийн эсрэг софосбувир эмийг манай улс өчигдөр албан ёсоор бүртгэж авлаа. Уг эмийг бүртгэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас ярьсан ч бичиг баримтын зөрчил, Эрүүл мэндийн яам (хуучнаар)- ны удирдлагуудын хоорондын маргаанаас болоод хагас жил болсон юм. АНУ-д 84 мянган ам.долларын үнэтэй уг эмийг манайх 44 дахин хямдруулж, авах эрх олж авсан юм. Нэг сарын эмчилгээний үнэ 300, гурван сарынх нь 900, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар байхаар тооцоолсон байдаг. Тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3-6 сар аж.

Одоогийн байдлаар манай улсын 750 мянган хүн элэгний вирустэй байгаагийн 300 мянга нь “В”, 450 мянга нь “С” вирустэй байна. Энэ нь элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлдэг Лаос, Египет, Вьетнам улсаас 2-3 дахин буюу дэлхийн дунджаас найм дахин олон аж. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эмийн журамд өөрчлөлт оруулснаар элэгний С вирусийг эмчлэх эм, бэлдмэл хугацаа алдалгүй оруулж ирэх нөхцөл бүрдсэн ч тухайн эмийг иргэдэд хэрхэн хямд өртгөөр хүргэх асуудал чухал болоод буй. Энэ асуудлыг өчигдөр Төрийн ордонд болсон “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм. Энэ үеэр УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд дээрх эмийг гаалийн албан татвараас чөлөөлөх, даатгалын хөнгөлөлтөд хамруулах чиглэлээр хамтран ажиллахаа уламжиллаа.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
31.33.41.104 Bayr hurgie ih saihan medee bn odoo harin eruul mendiin daatgaliin baiguulga 100huvi emnii uniig tuluh estoi baruund ingedeg ym

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА