Хийнд хордсон найман хүний зургаа нь эмнэлгээс гарчээ

2014 оны 11 сарын 04

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээгээр  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 58 хүүхэд хоолондоо хордсоны 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэгнийх нь бие хүнд байгаа аж. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээгээр хоолноос Sh.flexneri илэрсэн байна. Өдгөө Мэргэжлийн хяналтын газрын лабораторид гадаад орчны шинжилгээ хийж байна. 

Мөн Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон найман хүнийн хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжсэн бол бусад нь эмнэлгээс гарчээ. 

Дэлхий дахинаа эбола вирусээр 13633 хүн өвчилж, 5000 нь нас бараад байна. Үүнээс  эрүүл мэндийн 523 ажилтан өвчилж, 269 нь бурхны оронд оджээ. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА