Ш.Энхбат дарга дэлхийн Эрүүл хотуудын холбооны хуралд оролцож байна

2014 оны 10 сарын 30

Хонгконг хотноо зохион байгуулж буй дэлхийн Эрүүл хотуудын холбооны VI их хуралд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат оролцож байна. ДЭМБ-аас зохион байгуулдаг тус хуралд тэрбээр “Монголын эрүүл хотын санаачилга” сэдвээр илтгэл тавив. Энэ үеэр ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Шин Ён Су-тай уулзаж, “Улаанбаатар-Эрүүл хот санаачилга” хөтөлбөр болон нийслэлийн агаарын бохирдлын талаар санал солилцжээ.  Мөн Тайваний төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнг нь нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

Энэ удаагийн хурлаар Эбола вирусийн халдварын талаар онцгойлон авч үзсэн  бөгөөд Дэлхийн есөн улсад уг вирусээр 13769 хүн халдварлаж , 4969 нь нас бараад буй.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА