Хийнд найман хүн хорджээ

2014 оны 10 сарын 29

УСУГ-ын харьяа нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, лаг цэвэрлэж байсан найман хүн хийнд хордсон талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс  мэдээллээ. Тэдний хоёр нь ГССҮТ-д ухаангүй, эмчлүүлж байгаа бол үлдсэнийг нь Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжүүлжээ.  Тодруулбал, тус байгууламжийн лагийг цэвэрлэхээр худаг руу 20 орчим настай эрэгтэй ажилчин нь орсон байна. Лагийн худаг нь таван метрийн гүнд байдаг бөгөөд залуу хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан алдан унасан аж. Хамт ажиллаж байсан 30 орчим настай, эрэгтэй түүнийг аврахаар худаг руу ороод мөн хийнд цохиулж, тэд эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн бол үлдсэн нь яаж байгаад хордсоныг хараахан тогтоогоогүй байна. Эл осол өчигдөр 16.00 цагийн орчимд гарсан бөгөөд бусдынх нь бие муу, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА