Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг Гемодиализын тасагтай боллоо

2014 оны 10 сарын 29

Сэлэнгэ аймагт бөөрний архаг дутагдалтай, улсын болон хувийн эмнэлгийн хяналтад 13 хүн байдаг. Тэд бөөр орлуулах аппаратад орох гэж  311 км зам туулан нийслэлд ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг. Тэгвэл эдгээр иргэн орон нутагтаа зардал чирэгдэлгүй, цаг хугацаа хэмнэн эмчлүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, Бөөрний дутагдалтай 13 хүний нэг иргэн Т.Сүлдбаатарын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг Гемодиализын тасагтай болжээ. Аймгийн Засаг дарга, “Айвико” компани болон Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүү бөөрний тасаг байгуулсан байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА