АЙДАС

2014 оны 12 сарын 25

Монголыг маань аалзны тор хиржээ. Хүний мах бодийг элдэв халдвараас хамгаалах ёстой дархлаа нь хэрээс хэтрэн өвчнийг биш өөрийн бусад эрхтнүүдээ дарангуйлахыг анагаах ухаанд автоимуны өвчлөл гэж хэлдэг. Авлига нь яахын аргагүй нийгмийн өвчин мөн. Түүнтэй тэмцэх нь ч зүйн хэрэг. Гэвч энэ өвчинтэй тэмцэх нэрийн дор түүнээсээ илүү аюул дагуулсан тогтолцоо бүрэлдэж, дарангуй дэглэм нүдэн дээр босч ирж байна. 

Ороо бусгаа 90-ээд онуудад бүгд аргаа олохгүй будилаж явахад бид дундаа хамгийн хөдөлгөөнтэй заримууд нь эрсдэл үүрэн хувийн бизнесүүдээ эхлүүлсэн байдаг. Дөнгөж шинээр байгуулагдсан арилжааны банкууд зээл олгох гэж арга ядаж, мань хэд нь зээл авахаасаа айж, өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж суухад тэд эс бусыг хийж, унаж тусан, дахин босч ирэн өнөөгийн энэ нийгмийг сайхан муухайтай нь байгуулсан. Мэдээж, тоглоомын дүрэм нь тодорхой болж амжаагүй орчинд тэд олон алдаатай үйлдэл хийсэн нь гарцаагүй. Харин бид цаашид ингэж амьдармааргүй, шинэ, илүү сайхан нийгэм байгуулъяа гэтэл тэдний өмнөх энэ алдаанууд тэднийг, улмаар манай нийгмийг бүхэлд нь барьцаанд оруулж, цааш гишгүүлэхгүй нь улам тодорхой болж байна. Энэ байдал улам даамжирсаар эрх мэдлийн төлөөх бүлэглэдлүүд нийгмийг эрүүл байлгах ёстой хүчний байгууллагуудыг ашиглан улсын маань ирээдүйгээр дэнчин тавьж эхэллээ.

АТГ, ТЕГ, ЦЕГ, ПЕГ, ШШБЕГ гэх мэт бүхий л хүчний байгууллагуудын удирдлага, тэр бүү хэл шүүгчдийн томилгоог сайтар ажиглавал мэргэжлийн ур чадвар, ёс суртахууны шалгууруудад суурилсан сонголт бус улстөр-санхүүгийн бүлэглэлүүдийн далд тэмцлийг илэрхийлэх болов. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх болон шүүх засаглал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарь бүрмөсөн утгаа алдан хутгалдаж, эцсийн бүлэгт энэ улсыг нураах хэмжээнд тулан ирснийг бид үзэж байна. Төрийн эрх барих болсон аль ч этгээд “өөрийн” хүмүүсээ дээрх байгууллагуудын даргаар томилохыг чухалчилж, тэдний үндсэн үүргийг умартуулав. Үүний үр дүнд нэгнээ тагнах, шалгах, баривчлах явдал хавтгайрч, хууль ёст эрх зүйн талбараас хэдийнээ хальж, үүндээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг тархи угаах зорилгоор татан оролцуулж Монгол Улсыг дундад зуунд түлхэн унагалаа. Юун ардчилал!?

УИХ, Засгийн газрын гишүүд, томхон бизнес эрхлэгчид, тэдний төрөл садан, найз нөхдөд нь учир битүүлэг эрүүгийн хэрэг олноор үүсгэж, заримыг нь хоёр гурван жилээр шүүхэд ч шилжүүлэхгүй хорьж барьцаалахад манай улсын хөгжлийг хэн тодорхойлох байр сууринд байх вэ? Эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, шүүх процессуудын цаг хугацаа нь улстөрийн томилгоо, сонгуулийн үетэй хачин жигтэй таараад байдаг нь зүгээр л тохиолдлын хэрэг гэж одоо хэн итгэх юм бэ? Бидний мэдэхгүй хэдэн хавтаст хэрэг дараастай, төрийн өндөр албан тушаалтнуудыг номхруулах зэвсэг болон ширээний шүүгээнүүдэд цагаа хүлээн хэвтэнэ вэ? Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүний гэр бүлийн хүнд мөнгө угаасан хэрэг үүсгэн шалгаж байсан нь замхран чимээгүй болов. Зөвхөн энэ хэрэг дээр л гэхэд өчнөөн хариу нэхсэн асуултууд байна. Хэрэв гэм буруугүй юм бол гэмгүй хүнийг хорьж, төрийн өндөр албан тушаалтны нэрийг гутаасны хариуцлагыг яагаад хэн ч хүлээдэггүй юм? Хэрэв бурууг нь нотлоход хангалттай материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм бол яагаад шүүхэд хэргийг шилжүүлэхгүй байгаа юм? Хэрэв шүүхээр шийдсэн юм бол өмнө нь дуулиан тарьсан шигээ яагаад олонд мэдэгдэхгүй байгаа юм? Хэдэн зуун сая төгрөгийг хэдэн зуун сая доллар гэж хэдэн сар “андуурсан” эмгэнэлт хошин шог ингээд л дуусаа юу? Энэ янзаар “андуураад” байх юм бол энэ улсад шалгагдахгүй хүн байгаа юм уу? Т.Ганболд гэж залууг нэг болохоор төрийн дээд одонгуудаар шагнаад л, нэг болохоор байсхийгээд л хэдэн сараар хорьж цагдаад байдаг нь ямар учиртай юм? 4 сая доллар чинь зүгээр л бидэнд зухуйж харагдаж байгаа төрийн рекетийн үзүүр төдий ул мөр юм биш үү? Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг хорьж байгаад яг огцрохын өмнөхөн суулладаг нь цаг хугацааны хувьд бас л санамсаргүй таарсан хэрэг үү? Яагаад ийм олон хүн хэрэг нь шүүхэд шилжихгүй урьдчилан хорих ангийн хаалгаар орж гараад байдаг юм? 461 дүгээр ангид эмнэлэгийн туслалцаа авч чадалгүй нас нөгчсөн Д.Амарсайханы хэрэг уучлаарай гээд л дуусаа юу? Яагаад Н.Энхбаярын шүүх хурал, түүнийг өршөөсөн хугацаанууд нь улстөрийн том том үйл явдлуудтай тийм ойрхон таараад байдаг юм? “Хараат бус, бие даасан” шүүх маань дүр эсгэсэн ардчиллын нэгэн бүрэлдэхүүн төдий болсон биш уу? Энэ бүх асуултуудыг олон хүн анзаарахгүйдээ биш айгаад асуухгүй явна. Айдас! Айдсаар амаа үдүүлсэн улстөрийн элитийг хэн удирдаад байна вэ?

Авлигын эсрэг хуулинд эргэлзээтэй хэдэн заалтууд орсноор АТГ-д хэмжээлшгүй эрх мэдэл өгч, улстөрийн зорилгоор улстөрийн болон төрийн албан хаагчдыг нухчин дарах нөхцөлийг бүрдүүлснийг засч залруулах шаардлагатай байна. Нэгд, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч”-ийг хамааруулсан нь сонгуулийн явцад хэрэг үүсгэн нэр дэвшигчийн нэр төрийг сэвтүүлэн, цаашилбал бүр цагдан хорих ч арга хэмжээ авч, “аюултай” өрсөлдөгчийг зайлуулах арга хэрэгслийг бэлдэж ээ. Хэрэв нэр дэвшигч нь өмнө нь төрийн алба хааж байсан юм бол тухайн үед нь шалгахгүй, заавал сонгуулийн үед шалгах нь өөрөө туйлын хуудуутай хэрэг мөн. Төрийн алба хааж байгаагүй хүнд сонгуульд оролцох болохоор нь авлигын хэрэг үүсгэн шалгана гэдэг нь бүүр ч бусармаг зүйл. Авлига өгсөн хүнийг хэзээ ч шалгах ёстой, гэхдээ сонгуулийн үеээр нэр дэвшигчийг эсхүл нэр дэвшиж магадгүй гэсэн хүмүүсийг онилох боломжийг хаах эрх зүйн зохицуулалт сох дутаж байна.  Хоёрт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-д д хориглох зүйл гэдэгт “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасан нь АТГ-ийн эрх мэдлийн хүрээг үндэслэлгүй, хэмжээгүй тэлж ээ. Юуны өмнө, энэ бол авлигын хэрэг биш. Төрийн өмчийг шамшигдуулсан бол гэм буруутай этгээд Эрүүгийн хуулиараа л хариуцлага хүлээх ёстой. Нөгөөтэйгүүр, аудитаар шалгаж, захиргааны арга хэмжээ авч болох асуудлыг эрүүгийн хариуцлагад татаж болох нөхцөлийг бүрдүүлсэн нь нэн аюултай байна. Тухайлбал, яаралтай биш зардлаа дараа жил болтол хойшлуулаад, төр мөнгөөрөө байгууллагынхаа гэнэт эвдэрсэн тоног төхөөрөмжийн оронд нэгийг шинээр худалдан авсан ч эрүүгийн хэрэг болгон шалгаж болно гэсэн үг.

Сонгуулийн дараа хэрэг нь хаагдна (хэрэв олон юм ярихгүй бол). Нэр дэвшигч сонгогдохгүй, бас авлигачин нэртэй үлдэнэ. Энэ зөв гэж үү? Цаашилбал, яахаараа АТГ мөнгө угаах гэмт хэргийг шалгадаг болсон юм? Авлигын эсрэг хуулинд мөнгө угаах гэмт хэрэг гэж үг байтугай үсэг ч ороогүй тул хэргийн харъяалал нь цагдаад л байх ёстой. Эрүүгийн хуулинд мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлохдоо “гэмт хэргийн улмаас олсон мөнгийг мэдсээр байж авсан” гэж тов тодорхой заасан. Авлига гэдэг нь өөрөө тусдаа гэмт хэрэг. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй зарчим хаачсан бэ? Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг чандлан сахиулах ёстой Прокурорын хяналт нь хаа байгаа юм? Үүргээ гүйцэтгэдэггүй, зөвхөн ёс төдий прокурорын байгууллага нь дүр эсгэсэн ардчиллын бас нэгэн бүрдэл мөн үү? Бид ийм нийгэм байгуулна гэл үү?

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.11.195.34 Та юу гэж бодож байна ...АМЖИЛТ
202.55.185.42 iim zow bodoltoi humuuseer tordoo gargah yumsaan...
69.116.246.130 Та юу гэж бодож байна ...хуний нийгмийн хогжил гэдэг дээд шатанд хуртлээ бохир замыг туулдаг нь яалт ч угуй унэн. Ондор хогжилтэй барууны орнууд ч ийм л замаар явсан. Бидэнд оройтож эхэлсний завшаан гэвэл алдааг нь давтахгуй ололтыг нь зээлдээд хунлэг дээд хогжлийн зам руу товчлол хийх л гарц юм. Туунээс биш тэдний туулж ирсэн авилгал, мафи, хар зах- харанхуй нийгэм, цоонх болох баячуудын эдийн засаг-улс торийн сонирхолоор холбогдсон хучний тогтоосон хууль эрх засаглалын системийг давтах нь орчин уеийн залуу оюун сэтгэлгээ, мэдээллийн хурдацтай харших нь тодорхой, Хувийн эрх ашгаа бодсон улс торчид улсын эрхэнд байхаар тийм хэтийн зорилтыг олж харж бодлого боловсруулах боломжгуй. Шинэчлэл хэрэгтэй, тэрийг хувьсгал гэнэ уу, хувьсал гэнэ уу, ялгаагуй, шинэлэг болоод оюунлаг хумуунлэг сэтгэхуйтэй залуу уе ийм оорчлолтийг хувийн эрх ашгийн толоо бус нийгмийн эрх ашиг, улс орныхоо толоо хийх боломжтой.
103.229.123.136 Та юу гэж бодож байна ...Т.Бат-Оргил маш зөв асуудал хөндсөн байна. Төрийн хяналтын байгууллагуудыг өрсөлдөгчөө зайлуулах, өөрсдийгөө хамгаалуулах хэрэгсэл болгосон нь үнэн. Жирийн ажилтнууд амьдрахын эрхээр дарга нарынхаа тушаалыг үг дуугүй биелүүлээд сууж байгаа. Аймшигтай нь юу ч мэдэхгүй залууст албан тушаал амалж, төрийн байгууллагад шургалуулж байна. Хоосон ядуу, мэдлэг боловсрол сул хүмүүсийг хууран мэхлэхэд эрх баригчдад маш амархан бэлэн зууш. 571.01.12.195
103.229.120.226 ХОРТ ХАВДАР ХАТИГИЙГ ЦУС ГАРГАЛГҮЙГЭЭР САЛГАЖ ХАЯНА ГЭЖ БАЙХГҮЙ
188.43.80.146 Та юу гэж бодож байна ...Зөв зүйлд дайсан олон шүү зоригтой байгаарай
202.170.84.7 Нийгмийн энэ замбараагүй байдлыг үүсгэж, үүнийгээ хадгалах эрмэлзлэлтэй эрх баригчдын үйлдлийг бид шүүн хэлэлцэхэд Бат Оргилын нийтлэл нэмэр болж байна. Цаашид үргэлжлүүлээд бичээрэй. Мэдээж улс орны хөгжлийн төлөө сэтгэлээр бичиж байгаа бол баяр хүргэе,
202.21.100.190 Дүр эсгэсэн ардчилал, хиймэл дүр төрх, үнэн нь тогтоогддоггүй, нийгмээр нь бухимдуулагчид, цөөнхийн тасарсан амьдрал, олонхийн өдөр хоногийг өнгөрөөсөн амьдрал. Яасан ч идэж ханадаггүй хүмүүс вэ? Ерөнхий сайд байсан хүн Таван толгойг хувааж идье гэж Улсынхаа Ерөнхийлөгч дээр орно гэдэг дээгүүрээ бид ингэж хувааж иддэг шүү гэдгийн л нэг жишээ. Зүгээр л дүр эсгэсэн луйварчид.
202.21.100.190 Зөв зүйтэй эхлэл байна. Улам өргөн хүрээг хамрахаар ажлыг залуус манлайлах хэрэгтэй байна. Нийгмийг арай өөр өнцгөөс харахгүй бол бид мөхөл рүүгээ яваад байна. Энэ нам болж талцсан нөхөд Монгол орныг, ард түмнийг дэндүү басамжилж байна, дэндлээ гэхэд хэтэрхий дэндлээ. Эдэнтэй хэзээ нэг цагт тооцоо хийж л таараа. Нийгэм дэндүү бохир байна. Нийгмийг эрс өөрчлөх, шударга юм, үнэн гэгч зүйл байх хэрэгтэй гэсэн үнэлэмжийг суулгах цоо шинэ бодлого, сэтгэхүй зайлшгүй хэрэгтэй болжээ. Тэгэхгүй бол монгол хүн энэ нийгэмд итгэх итгэл, амьдрах сонирхол өдөр ирэх тусам нуран унаж байна.
202.126.89.199 Бат-Оргил оо,Сонсож бай.Чиний хүргэн ах Балдорж чинь жинхэнэ авлигачин байсан.Татвар төлөгчдийн мөнгөөр анх боссон тухайн үеийн төрийн төв хэвлэл ”Ардын эрх” сонины эрхлэгч байхдаа хувьчлах хууль гараагүй байхад тухайн үеийн УИХ-ын дарга Н.Багабандиар зүгээр л захирамж гаргуулан тус сониныг хууль бусаар хувьчилж авахыг оролдоод тэр бүтээгүй.Тэгээд ч танай өвөө бол социализмын үеийн УИХ болох МАХН-ын улс төрийн товчооны гишүүн байсан болохоор танай гэр бүл өвөөгийн чинь нэр сүрээр гадаадад сургуульд явж боловсрол эзэмшсэн.Эрийн сайндаа вясан хүн байхгүй.
103.11.194.46 Мунгу эрх мэдэл хунийг эвддэг!Мунгу эрх мэдлийн амтанд орсон хумуус амар байр сууриа тавихгуй!Хоорон
72.75.249.199 Yag l bolj baigaa process iig bichsen bna shuu, iimerhuu yum bolood bna daa gej budeg badag bodoj baisan ch yag saihan ingej todorhoi sanaand buuj, bichij chadahgui bhaa bi lav, unen unen, jinhene aidas dund amidarch bna
72.75.249.199 Yag l bolj baigaa process iig bichsen bna shuu, iimerhuu yum bolood bna daa gej budeg badag bodoj baisan ch yag saihan ingej todorhoi sanaand buuj, bichij chadahgui bhaa bi lav, unen unen, jinhene aidas dund amidarch bna
72.75.249.199 Yag l bolj baigaa process iig bichsen bna shuu, iimerhuu yum bolood bna daa gej budeg badag bodoj baisan ch yag saihan ingej todorhoi sanaand buuj, bichij chadahgui bhaa bi lav, unen unen, jinhene aidas dund amidarch bna
75.37.26.188 Би Бат-Оргилыг дэмжиж байна, томчууд оролцсон хэрэг болгон хууль хүчнийхний ””ачаар ”зүгээр л утаа шиг замхардаг, хамгийн том жишээ сугардаггүй Сугар. Энэ хүний нэр маш олон ноцтой хэрэгт дурьдагддаг, жирийн бидний санаанд оромгүй их мөнгөний тоотой хамт холбогддог, тэгсэн мөртөө зүв зүгээр бас болоогүй төрд том алба хашаад явж байна. Хууль албан тушаалтан ба жирийн иргэд 2-т тэс өөрөөр үйлчилдэгийг хэлэх жишээ мянга мянгаараа байж байна, энийг их бага ямар нэг хэрэгт холбогдож үзсэн хүмүүс, тэдний ар гэйинхэн бүгд хэлээд л өгнө
112.72.13.214 Жинхэнэ ардчилагч залуу гэж Бат-Оргилыг би хэлнэ, аав ээж нь ч агуу улс, улс төр яриад албан тушаал горидоод , бөгс долоогоод, ардчилсан намын гишүүн болчихоогүй, уг нь ийм залуус л улс орныг авч явах ёстой, аргагүй болоод л тэсэхгүй улс төрд орж байх шиг байна, бөгс долоож, албан тушаалд хүрэх гэж биш, дэмжинэ бас дахин дэмжинэ!
150.129.140.215 Чи энэ бичсэн улсынхаа нэг нь биш юм уу. Хэзээ төрөл арилжчихав. АМГ-н дарга хийж байхдаа юу хийж байснаа санаарай. Ингэж худлаа хумсаа нуух хэрэггүй шүү.
98.253.221.119 ОРГИЛ ОО ЧИ ӨӨРӨӨ ДАРАНГУЙЛАГЧ ГЭР БҮЛИЙН НЭГЭН ГИШҮҮН ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ ХЭРЭГ ҮҮ. ТАНАЙ ХҮРГЭН АХ ӨНӨӨДӨР СОНИНЫ ГАЗРЫГ ЭЗЭН ХААН БАГАБАНДИ, МОНГОЛ ЗЭСИЙН ЭЗЭН ОТГОНБИЛЭГ НАРЫН МӨНГӨӨР БҮТЭЭСЭН. ТЭР ИНДЭР ДЭЭР НЬ ЧИ ХУЦАЖ БАЙНА. ЭНЭ ДАРАНГУЙЛАЛ БИШ ҮҮ. ЧИНИЙ ЗҮГЭЭС. ЧИ ӨӨРӨӨ ДАРАНГУЙЛАГЧ.

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.