ҮНЭТ ЗҮЙЛ АВДРАНД, ЭРХЭМ ЗҮЙЛ ЦЭЭЖИНД

2014 оны 11 сарын 15

Ардчиллын үнэт зүйл гэж буруу харсан нэр томъёо манай өнөөгийн байдлыг үнэхээр онож хэлжээ. Бидэнд үнэт зүйлүүд л үлдэж, эрхэм зүйлүүдээ гаргуунд нь хаяжээ. Ардчилсан төр, нийгэмд байх ёстой бүх л байгууллагууд манайд байгаа мэт боловч бүгд сүншиггүй бурхан  мэт,  ардчиллын сүнс  нь  тэнд  үл  оршино.  Яагаад гэвэл  бид  ард  түмэн  байхаа больж, зүгээр л амь амиа бодсон хүн ам болж хувирчээ. Тийм ч учраас бид улстөрийн машины сонгуулийн ирц бүрдүүлэх үүрэг  төдий амьгүй албат болсон.  Төр тусдаа,  бид тусдаа. Уул нь төр бол бид байх ёстой. Төрийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж ярих болсон өнөө үед бид төр гэж чухам хэнийг хэлээд байгаагаа дахин сайн хармаар байна. Эрхэм зүйлтэй сайн төр жаргалын манлайд олноо түүчээлдэг. Харин үнэт зүйлд шунасан төр бол хүзүүнд дүүжилсэн чулуу. Бид сонгосон хүмүүсээ 76 мангуу гэж хочлох мөртлөө хамтад нь төр гэж сохроор  шүтсэээр  өдийг  хүрлээ.  Нарийндаа  76  ч  биш  олон  мянган  “мангуу”  дотор мэдлэгтэй,  нуруутай  хүмүүс  цөөнгүй  бий. Гэхдээ  төрөө  засах  чадалтай  олон  хүн  гар хумхин суухуйд цөөн хэдэн хүн улсын хувь тавиланг яахин өөрчилж чадах билээ?

1990 оноос хойш төрийн эрхийг ээлжлэн нэг, хамтарч нэг барьж ирсэн улстөрчдийн нэгэн үе  түүхэн  үүргээ  биелүүлсэн  ч  сүүлдээ  эрдэнэсийн  гялбаанд  сохорч  эрхэм  зүйлүүдээ умартан,  үнэт  зүйлүүдээ  булаацалдсаар  эдүгээ  улсаа  сүйрлийн  ирмэгт  авчирлаа. Хуудуутай  өмч хувьчлал,  төсвийн  хулгай,  хууль  бус  тендеруудээр  нэгнээ  барьцаалсан улстөрчид эдүгээ улс орныг хөгжүүлэх гэхээсээ илүүдэл жин болон хувирлаа. Тэд өөрсдөө хомхой бирдүүд болоод зогсохгүй ижил үнэт зүйлтэй залгамж халаагаа ч бэлдэж харагдана.

Монгол түмэнд улстөрийн шинэ манлайлал хэрэгтэй  байна.  Үнэт  зүйлд шунаж,  хуучин хэргүүддээ барьцаалагдаагүй, эрхэм зүйлүүддээ үнэнч мэргэжлийн хүмүүсийн цоо шинэ үе гарч ирэхийг цаг үе биднээс шаардана. Энэ нь зөвхөн залуу үе биш, бялуу хуваахад оролцолгүй нэр бүтэн үлдсэн мэдлэг, туршлагатай ахмад үе, дарга нарын цүнхийг барьж гүйгээгүй мэргэжилтэнгүүд Эх орныхоо хөгжлийг мөрлөх үүргээ ухамсарлах ёстой бус уу?

Сэтгэл зүйд нэгэн сонин үзэгдэл байдаг. Хэрэв Дорж, Дулмаа хоёр хотоо аврахын тулд амь өрсөн 100 килограм ачаа зөөх хэрэгтэй бол тэр хоёр яаж ийгээд зөөж, хот аврагдана. Харин хотоос ядаж 100 хүн нэг нэг килограм ачааг зөөх ёстой бол хот мөхнө. Яагаад гэвэл Дорж, Дулмаа хоёр “надаар дутав гэж” гээд гар бие оролцдоггүй. Чухам энэ сэтгэл зүйн онцлог ёс суртахуунгүй, эрхэм зүйлгүй хүмүүс толгой өндийлгөх нөхцөлийг бүрдүүлдэг билээ.

Аливаа ард түмэн (people) үндэстэн (nation) болохын тулд тэдгээрийн ихэнх нь өөрөөсөө илүү бусдыгаа боддог байх ёстой гэсэн номлол бий. Тийм ч учраас үндэсний баатрууд төрдөг. Тэд өөрийгөө биш бусдыгаа бодож гавьяа байгуулж, зон олон нь түүнийхээ захыг мушгин дэмжин бахархдаг. Алд бие минь алжаавал алжаасугай гэх үгний цаад утга учир энэ буюу. Бүх насаа Монгол үндэстэнг бий болгоход зориулсан агуу хүний тэр үйлсээр нь бид  бахархдаг  болохоос  өч  төчнөөн  хүн  алж,  тэдэн  хот  суурин  сүйтгэсэн  гэдгээр  нь бахархаагүй л байлтай.

Бид эв нэгдэлгүй, эрхэмлэх зүйлгүй, үндэсний тэмдэг чанаргүй (national identity)  зүгээр л хүн ам,  сонгуулийн амьгүй албат  байхаа болихын тулд өөртөө итгэх  хэрэгтэй.  Гагцхүү өнгөрснөөрөө саган сагсуурах, бусад улс үндэстнийг үзэн ядах нь нэгнээ хайрлах хайр хүндэтгэл, үнэдсний тэмдэг чанарыг орлож эс чадна.

Алд бие минь алдарвал алдраг гэж Та андгай өргөж чадах уу? Эсвэл фэйсбүүк дээр л лайк даран сууна уу?

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.220 Mundag, mash unen zuv niitlel bichsen bna. Amjilt husye.
180.235.186.223 чадахгүй шдээ. 30 төрөлдөө идэх хөрөнгө хураачаад иргэдээ баяжуулах гээд явахгүй л байна шдээ. фэйсбүк твитер дээр юу бичдэг гээчээ - өглөө Сайн байна уу? Өглөөний мэнд, сайн байна уу баяртай. Байнгын нэг гүндүүгүй сайхан эрчүүд хүүхнүүд. За тэгээд өглөө өдөр оройны хоолны фотоогоо тавина. Турах арга, тийх юманд сайн ийм юманд сайн гэсэн баттай үгүй нь мэдэгдэхгүй баахан шэйрээ, өвчтэй хавдартай хүүхдүүд. Дөрөвдүгээр бүлгийн цус дөнгөж төрсөн нярайд хэрэгтэй, туслаарай гэдэг шэйрээ 2 жил явлаа шдээ. Юу болсон бүү мэд.
180.235.186.223 я/н Ц.Хулан та хоёрыг тэр national hero нь болох гэж байгаа юм байх гээд... байдаггүй ээ. Бухын доодхыг харж үнэг... гэж. Сүншиггүй бурхан... ямар сонин хэлсэн бэ? Ардчиллыг эзэмшигч гэж байхгүй. Тэр Сэм гуай ч тэр. Гадаа гарахаар... юу гэлээ Чулуун овоот дээр гэлүү, чулуун зэвсгийн үеийнхэний сүрэг бий болжээ, нийгэмд нөлөөлөөд байна гэнэ. Тэгэхээр ядуурал их байгаа, гэр хороолол их байгаа үед ихэнхи нь нийгмийн ямар байгууламжаар ялхалж байна нийгмийг тэр нэрээр нэрлэнэ гэвэл... Гэрэл цахилгаангүй сум байдаг ч гэх шиг. Ард олны эрх ашгийн төлөө явах гишүүн мангар нь маншинаа сольж унаж айлгүйтээж гайхуулаад л... хийх юмгүйдээ тэр шүү дээ. Үнэн ёсгүй, сургууль номгүй.
202.131.235.82 Үнэхээр одоогийн Монголын бодит үнэнийг бичжээ. Харамсалтай нь бид энэ 24 жилд дандаа буруу хүмүүст итгэж, авилгачид шуналтангуудыг Монгол төрийн толгойд гаргаж ирсэнийхээ гайг үнэхээр 2,9 сая Монголчууд амсаж байна. Жинхэнэ удирдагч гарж ирвэл ард түмэн дагаж босох болно
84.132.68.42 aa guz guz
103.9.88.18 Сайн бичээд байгаарай, залуус уншиж ойлговол бүр сайнсан. Хоцрогдлоо мэдэхгүй, хийрхсэн үндэсний үзэлтэй харанхуй бүдүүлэг шинэ үе бүү үргэлжлэг. Бичиж байгаа хэлбэр таалагдаж байна. Товч бөгөөд тодорхой. Нийтлэлээрээ ярилцлага маргаан мэтгээн хийвэл болдоггүй юм уу
98.253.221.119 миний хүү ийм балай юм дүүгийнхээ сонинд хүч түрэн бичихээ боль. Танайх тэртээ тэргүй огт моральгүй луйварчид шүү дээ.
98.253.221.119 ID хариулт дээр ажиллахгүй байна шдээ. танай хуучин нийтлэлүүд хайчсан бэ? үнэлээд аймар шэйрлээд байсан чинь хамаг линк нь тасраад хоосон нүх үүсээд будаа.
  • 2014 оны 11 сарын 22
98.253.221.119 Хэдэн салбарт ажиллаж байсны хувьд харин бичих болсон нь зөв. Моральгүй гэдэг нь юу гэж байгаа юм болоо? Үг авахгүй ерөнхийдөө хэдэрлээд байдаг гэжуга юм болов уу? Үглээ яншаа яриа бол хэрэггүй. Ингээд л сэтгүүл зүйд шинжлэх ухаанч байдал хэрэгтэй нь үнэн л дээ. Гаргалгаа юу вэ? Яах ёстой вэ? Аль арга нь зөв бэ? гээд ярих гэж байгаа байх гэж найдахаас даа. Жишээлэхэд сая манайхан ургамалын хэрэглэсэн тосыг цэвэршүүлж шатах тослох материал хийх болжээ гээд л шуугиулаад байна. Үнэндээ Англид л гэхэд гуанзангуудыг ашигласан
  • 2014 оны 11 сарын 22
150.129.140.175 Унэн унэн. Чам шиг залуус унэнииг харж чадаж байгаад баярлаж байна
150.129.140.175 Mundag, amjilt husye. Taalagdlaa
  • 2014 оны 11 сарын 23
150.129.140.175 MANAI ZALUUCHUUD ODOO SEREKH HEREGTEIBN
  • 2014 оны 11 сарын 20
150.129.140.175 Unen bodit baidal l baina
  • 2014 оны 11 сарын 17
103.229.122.5 Songuuliin umnukh reklam l bna duu. Batorgiliig songuulid neree devshuulbel gaikhakh yum alga. Bugd l ingedeg bizde.
27.123.214.109 Тиймээ монголчууд бид дэндvv хувиа хичээгчид. Бусдынхаа, нийтийн эрх ашгийг хvндэлдэггvй тэмцдэггvй. Хоосон цээжээ дэлдэж чингис монгол гэж онгирох юутай харанхуй
103.229.120.161 Үндэсний тэмдэг чанар гэж монгол хэлний мэргэжилтэнгүүд ийн орчуулга уу? Буруу орчуулаад хэрэглээд эхэлбэл буруу л ойлгогдоод бантан болоод явчих байхдаа...
202.126.91.104 үнэхээр мундаг шүү. таны нийтлэлийг хүлээдэг болчихожээ

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.