ЦАЛАМ

2014 оны 10 сарын 17

Манай улс олигтой хөгжихгүй байгаа, авлига цэцэглэж байгаагийн олон суурь шалтгаануудын нэг нь бидний цалингийн тогтолцоо юм. Бидний цалин дэндүү бага байсаар түүндээ дасч, өөрөөр байж болно гэж хаа хаанаа ч төсөөлөхгүй, ярих ч үгүй өдийг хүрлээ. 1995 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хэмжээнд бэсрэг судалгаа явуулж, хүн тансаглахгүй ч ёс төртэй амьдрахад хүрэлцээтэй хамгийн доод хэмжээний орлого нь 500 ам. доллар байх ёстой гэж дүгнэж байсныг санаж байна. Ёс төртэй гэдэг нь гэр бүлээ тэжээх гэж хүнээс мөнгө зээлэлгүй, хөгшчүүлээ сүү, цайгаар нь таслахгүй, хүнсний наад захын хэрэгцээгээ хангаж, дөрвөн улирлын сэлгэж өмсөх хувцас, хүүхэддээ ном дэвтрийг нь авах гэх зэрэг наад захын хэрэглээг хэлж байгаа юм. Гэтэл тухайн үед төрийн албан хаагчийн сарын дундаж цалин 30 ам.доллар, хувийн салбарт ажиллаж байгаа хүний цалин сайндаа л 100 орчим ам.доллар байлаа.

Нөхцөл байдал тэр цагаас хойш дорвитой өөрчлөгдсөнгүй. Бидний хэрэглэж байгаа барааны дийлэнх нь импортынх хэвээр байна. (Цаашид ч импортыг бүхэлд нь орлуулах нь юу л бол.) Зах зээл дэндүү бага тул цөөхөн хэдэн бараа оруулж ирж, авсан үнээ доод тал нь 2-3 нугалан зарахгүй бол субботник болох гээд байдаг, дээрээс нь НӨАТ, гаалийн татвар гээд үнийн дарамт нь эцсийн худалдан авагчийн нуруун дээр хүндээр туссаар байна. Бодоод үзэхээр экспортлогч орны хүн амын дундаж орлого хэд билээ, тэдний худалдан авч байгаа барааны үнийг энд хэд нугалж зарж байхад импоротлогч улсын иргэд бидний орлого хэд билээ? Төрийн албан хаагчдын дундаж цалинг хувь тэнцүүлэн бодвол нөгөө 500 ам.доллартаа өдий болтол хүрээгүй л байдаг. Гэтэл 1996 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тооцох юм бол цалингийн доод хэмжээ 500 ам.доллараас нугалардаггүй юм гэхэд хэдэн арван хувиар өсөх ёстой мэт санагдана. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин мөн л 500 ам.долларт хүрэхтэй, үгүйтэй байна.

Орлого багатай иргэдийн хувьд асуудал бүр хүнд байх нь ойлгомжтой. Уг нь амьжиргааны доод түвшинг тогтооход тухайн улсын дундаж өрхийн бүтэц (нэг тэжээгчид хэдэн тэтгэвэрийн насныхан, нярай, сургуулийн өмнөх насны хүүхэд зэрэг ногдож байгааг тодорхойлно), насанд хүрсэн хүн, хүүхэд өдөрт төдөн килокалоритай хүнс хэрэглэх ёстой, үүний тулд наад зах нь өдий хэмжээний хүнс худалдаж авна гэх зэрэг нарийн тооцоо гаргаж, түүнд тулгуурлан өргөн хэрэглээний барааны сагсны бүтэц, түүний үнийн индексийг тооцсоны үндсэн дээр цалингийн доод хэмжээ тогтоогдох ёстой. Гэвч манайд инкременталист арга хэрэглэж, угаасаа ямар ч үндэслэлгүй суурийг үндэс болгон өнгөрсөн жил тэд байсан, одоо инфляцийн түвшинг тооцож тэдэн хувиар өсгөлөө гэдэг нь туйлын учир дутагдалтай. Ялангуяа, бодит инфляцын түвшинг улстөрийн шалтгаанаар дарж байгаа нөхцөлд хүмүүсийн амьжиргаа улам л дордохын үндэс болж байна. Аливаа улсад цалингийн бодлого гэж байдаг. Ямар салбараа түлхүү хөгжүүлэхийг зорьж байгаа нь түүнээс харагддаг. цалинтай. Эд нар захиргааны албан хаагчдаасаа дээгүүр цалинтай байгаа явдал нь тус улс шинжлэх ухаандаа ямар ач холбогдол өгч буйг харуулна. БНМАУ-д төрийн захиргааны авдаг байсан шиг санана. Энэ нь манай улсын гэхээс илүү ЗХУ-аас манайд хэрэгжүүлж байсан бодлогын илрэл гэж болно. Юу ч гэж сайхан тайлбарлаж байлаа ч бид тэдний хувьд түүхий эд нийлүүлэгч байсан нь олон таван тайлбаргүй үүнээс л харагдна. Нөхцөл байдал одоо ч хэвээр.

олдог. Манай багш, эрдэм шинжилгээний ажилчид дунджаар 500.000 төгрөгийн цалин авч байгаа нь манай улсын цалингийн бодлого гэх үү, ямар ч бодлогогүйн шинж үү? Япон Улсад цэцэрлэгийн багш их сургуулийн профессороос дээгүүр цалинтай. Яагаад гэвэл их сургууль зөвхөн мэдлэг олгодог, харин цэцэрлэгт Япон улсын иргэдийг хүмүүжүүлдэг гэж хариулах юм билээ. Харин манай улсын цалингийн тогтолцоо авлигыг тэтгэхэд л дэм болж байна.

Цалин авлигын үндэс болох нь

Манай төрийн албанд цалингийн сүлжээ гээч юм байсаар ирсэн. Тэр нь салбар үл харгалзан нэг л “размертай”. Монгол Улсын төрийн албаны 170 мянган ажилтнаас зөвхөн 30 орчим мянга нь жинхэнэ бодлого боловсруулах түвшинд ажилладаг (тэрнийгээ ч хийж амжихгүй, бичиг цаасанд хариулсаар байгаад таардаг). Учир нь энэ тоонд эмч, сувилагч, багш, профессор, жүжигчин, бүжигчин гээд энэ сүлжээнд байх ямар ч шаардлагагүй мэргэжлүүдийг хамж оруулсан. Хэнд нь ч олигтой цалин өгөхгүй. Байгууллагаараа чармайж илүү орлого олсон ч тэрнийг нь төсөвт буцаан татна. Хувиараа олох юм бол авлига гэж үзнэ. Ашиг сонирхлын зөрчил гээд үндсэн ажлаасаа гадуур мэргэжлээрээ ажиллахыг хорьсон. Ухаандаа балетийн бүжигчин төмс тарих ёстой. Үндсэн ажлаасаа гадуур өөр газар бүжиглэж болохгүй гэсэн үг. Бүжиглэж л байгаа л даа. Гэхдээ энэ нь олон юм яриад байгаа “төрийн албан хаагч” бүжигчнийг авлигын хэргээр залхаан цээрлүүлэх боломжтой гэсэн үг. Мэдээж бүжигчнийг тэгвэл хэн ч харсан утгагүй зүйл, гэвч бусад төрийн захиргааны албан хаагчдад бол энэ нь жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой. Хэрэгжиж ч байна. Төрийн хэмжээнд авлигын тогтолцоог тэтгэх хоёр нүүртэй “бодлого” хэрэгжиж байна.

Шударга бай гэж наанаа шаардах мөртлөө амьжиргаанд хүрэхгүй цалин өгч, өөр газраас нөхөж орлого олох юм бол эрүүгийн хариуцлагад татах хуулиар хуягласан төрийн танкууд асаалттай зогсно. Хэрэв ямарваа нэгэн байдлаар амьдралаа өмнө нь зохицуулаагүй, гэр бүл нь орлого сайтай бизнес эрхэлдэггүй бол авлига авахаас аргагүй энэ нөхцөлд дарга цэрэггүй авахад хүрч, бүгд АТГ-д шалгуулахад бэлэн барьцаалагдана. Хэрэв намаар хамгаалуулсан даргын идсэнийг ярих юм бол өөрийг нь шалгаад эхэлнэ. Энэ бол төрийн албыг хөдөлгөөнгүй цаламдсан цалингийн систем юм. Ер нь манайд төрийн албаны цалин хувийн хэвшлийнхээс бага байх ёстой гэж бичигдээгүй нэгэн хачин хууль бий. Яагаад гэж хэн ч асуудаггүй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр биднийг хөлдөө чирлээ гэх. Аль ч хөгжингүй улс орны төрийн албан хаагчид хувийн хэвшлийн дунджаас дээгүүр цалин авч байж, төр чадварлаг боловсон хүчинг татаж, тогтоодог. Чадваргүй боловсон хүчнээр төрийн хэргээ залгуулбал юу болдгийг манай улсын жишээнээс бусад улсууд судлахаар болж.

Төрийн албанд орох гэж олон залуус улайрах. Яах гэж? Ихэвчлэн тэд ийм “местэн дээр” очсон гэсэн утгатай юм ярьж, энэ өгүүлбэр нь яаж ч төгсч болох ч “местээ” ашиглая л гэсэн ерөнхий утга агуулдаг бус уу? Ажиглаваас төрийн захиргааны албанд дараах төрлийн хүмүүс байх шиг. Мэдлэг чадвар нь хоцрогдож, өөр газар авахгүй учир тэтгэвэрээ хүлээн суугсад; түр ажиллаж байгаад гадаадад сургуульд явахыг хүссэн эсхүл төрийн ажилд “дадлагажиж” аваад өөр тийш дэвших гэсэн охид залуус; зарим нэг компани, нууц эзэнтнүүдийн захиалгыг биелүүлж, “давхар цалин” авч суугаа “резидентууд”; намын аппаратад цүнх барьж гүйж байгаад шагналын журмаар орж ирсэн “гавъяатнууд”; “албан бус татвар” горилсон жижиг, том “нам бус цөөврүүд”; яагаад ч юм “хусагдаагүй” үлдчихсэн хуучин бууны хугархайнууд буюу ар амьдралаа зохицуулчихаад итгэл үнэмшлээрээ зүтгэж байгаа мэргэжлийн хүмүүс. Эдний аль нь ч цалингийн төлөө ажилладаггүй гэж хэлж болно.

Төрийн албыг сүүлчийн бүлгийн тэр хүмүүс л байдаг хүчээ шавхан зүтгүүлж байгаа харагддаг. Худал гэвэл төрийн яамд, агентлагуудаас гарч байгаа баримт бичиг, албан тоотуудын агуулгыг байг гэхэд найрлага, үг үсгийн алдааг харахад л илэрхий болсон шүү дээ. Чадварлаг хүмүүс төрийн алба залгуулахад сэтгэлд нь өег цалин тавихгүйгээр өчнөөн яригдаж байгаа төрийн албаны шинэчлэл олигтой хийгдэхгүй, авлигын эсрэг тэмцэл ч ямар үр дүнтэй байх нь ойлгомжтой. Төрийн алба ийм байхад эдийн засгаа өндийлгөх нь мөн л зангууны үлгэр биз дээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.88.18 Эдийн засгийг энгийн ард түмэн, аж ахуйн нэгжүүд авч явдаг явсаар ирсэн. Төр их мөнгөтэй болж энд хутгалдаж орсноор эдийн засагт улам их гажуудал гаргаж байна даа. Эдийн засаг сайжрахгүй бол мянга яриад цалин тэтгэвэр нэмэгдэхгүй. Төр өөрийнхөө хийх юмаа хий битгий эдийн засаг бизнест хутгалд. Төрөөс битгий юм хар ард түмээн, харин зөв шударга ажиллахыг л түүнээс шаарддаг бай. 91 оноос 94 оны хооронд ард түмэн л өөрсдөө эдийн засгаа босгосон, төр юу ч хийгээгүй. Тэр нь оносон. Одоо төр юм болгонд оролцсоор дампуурлын ирмэг дээр ирлээ. Социализмын үед яагаад эдийн засаг муу байсан гэвэл төр эдийн засгийг удирдаж байснаас шүү дээ!! ЭДийн засаг сайжирвал цалин аяндаа өснө. Муу байхаар яаж өсөхөв
92.20.63.173 Yutai unen be..hunsnii baraanii une Angliin hunstei ijil zarim ni bur ilyy baih ym.Getel irgediin dood tuvshnii tsalin gej uchuuhen.Manai irged harin yaj bolgoj amidardag ni uneheer gaihaltai.Daruuhan ard tumen ym da.
67.176.157.155 Tsagiin tsalingiin dood hemjeeg ulsiin hemjeend boditoigoor togtooh heregtei l dee. Oor ymar ch arga baihgui.
202.70.38.46 Засаг солигдоход гарч ирсэн төрийн албан хаагчид нь ажлаа мэдэхгүй, хүнд суртал гаргахдаа гаргуун хүнд бүрэн гүйцэд ойлгуулаад өгөх чадваргүй хүнийг ялихгүй шалтгаанаар олон дахин явуулдаг,хүнийг ялгаж харьцана нэг иймэрхүү л гарууд байдаг ш дээ Энэ бол мөнгөндөө биш цэцэрлэг яслийн суурь хүмүүжил муутай,Цэцэрлэг
202.21.106.113 Sain bichjee. Unuudurt ertnees bichku dee.
182.160.32.120 mungunii shunal bol tsalingiin zavhraliin nuguu utga n shuu dee. Uuruu edleh idehiin tuld busdiin edleh idehiig bulaana. Tegeed buh ium zambaraagui bolno. Mungu iarichihval margaash n daisantai bolno. Yostoi balai niigem.
202.179.10.94 unen shuudee
202.131.248.74 yag vnen hellee mongoloo gesen setgel zurhteu ta nar shig zaluuchuud tuucheeleh heregteu bna zorigtou heleed baugaarau demjih olon hun baugaa olon namiin hariyallaas odoo salmaar yum
98.253.221.119 САЙН БАЙНА. ОРГИЛ ОО. ИНГЭЖ Л ХЭЛЖ БАЙХГҮЙ БОЛ ХҮН ХЭЛЭХЭЭС НААШ ЦААС ЧИЧИХЭЭС НААШ ГЭДЭГ.

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.