АЙДАС

2014 оны 12 сарын 25      18      7919

Монголыг маань аалзны тор хиржээ. Хүний мах бодийг элдэв халдвараас хамгаалах ёстой дархлаа нь хэрээс хэтрэн өвчнийг биш өөрийн бусад эрхтнүүдээ дарангуйлахыг анагаах ухаанд автоимуны өвчлөл гэж хэлдэг. Авлига нь яахын аргагүй нийгмийн өвчин мөн. Түүнтэй тэмцэх нь ч зүйн хэрэг. Гэвч энэ өвчинтэй тэмцэх нэрийн дор түүнээсээ илүү аюул дагуулсан тогтолцоо бүрэлдэж, дарангуй дэглэм нүдэн дээр босч ирж байна.  Ороо бусгаа 90-ээд онуудад бүгд аргаа олохгүй будилаж явахад бид дундаа...

МӨНГӨ ХААЧИВ?

2014 оны 12 сарын 10      0      3904

Манай улсын нэгэн бөө сайд мөнгөний тухай мундаг онол дэвшүүлж, тусгаар тогтносон улс байгаа л юм бол мөнгө гэж байдаг, хаашаа ч алга болдоггүй юм, хэрэгтэй бол хэвлээд гаргачихна гэж нэг хэсэг дүвчигнэв. Энэ солиорлын бодит үр дүн нь өнөөдөр эдийн засгийн гүн хямрал болон бидний нуруун дээр буулаа. Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох, уураг тархи болсон хамгийн чухал яамыг толгойлж байсан тэр хүнд санхүүгийн байтугай мөнгөний тухай наад захын ойлголт үгүй байсан балгийг засах гэж...

СЭХЭЭТНИЙ ГАМБИТ

2014 оны 12 сарын 03      16      3202

1990-2000 оны хооронд хийгдэж ирсэн ардчилсан реформууд үндсэндээ зогсож, бид бүтэн 14 жил баялгаа булаацалдаж суусны үр дүнг өнөөдөр нийтээрээ амсаж байна. Өнөөгийн эдийн засгийн сүйрэл нь энэ процессын зайлшгүй үр дагавар, илрэл учир бид засаглалаа сайжруулахгүйгээр эдийн засгаа дангаар нь засч авах нөхцөлгүй бөгөөд энэ нь үндэс нь хатаж байгаа модны мөчир дээр жимс ургуулах гэж зүтгэж буйтай ижил юм.  Ардчиллын гол зорилго нь ард түмний аз жаргалтай амьдрал билээ. Гэвч...

ҮНЭТ ЗҮЙЛ АВДРАНД, ЭРХЭМ ЗҮЙЛ ЦЭЭЖИНД

2014 оны 11 сарын 15      17      3772

Ардчиллын үнэт зүйл гэж буруу харсан нэр томъёо манай өнөөгийн байдлыг үнэхээр онож хэлжээ. Бидэнд үнэт зүйлүүд л үлдэж, эрхэм зүйлүүдээ гаргуунд нь хаяжээ. Ардчилсан төр, нийгэмд байх ёстой бүх л байгууллагууд манайд байгаа мэт боловч бүгд сүншиггүй бурхан  мэт,  ардчиллын сүнс  нь  тэнд  үл  оршино.  Яагаад гэвэл  бид  ард  түмэн  байхаа больж, зүгээр л амь амиа бодсон хүн ам болж хувирчээ. Тийм ч учраас бид улстөрийн машины...

ХҮРТЭЭЛГҮЙ БАЯЛАГ

2014 оны 10 сарын 24      11      4513

Манай улс ашигт малтмалаар баян ч үнэндээ өнөөгийн байдлаар тэр маань ашиггүй малтмал юм. Алтан дээр суусан гүйлгачингийн хувь тавилан алтны хэмжээ ямар байхаас үл шалтгаалан тэр хүний мэдлэг, чадвараас л хамаардаг билээ. Ядуу хүн олсныхоо хэрээр үрж, буцаад л ядуу болдог бол сүйхээтэй улс хоосон газар ч хөгжиж чаддаг. Хувь хүн ч бай, байгууллага, улс орон ялгаагүй, баян чинээлэг байхын тулд мөнгө олохоос илүү түүнийгээ тогтоох, үржүүлэх ухаан хэрэгтэй. Манай улс олсон мөнгөө алсын...

ЦАЛАМ

2014 оны 10 сарын 17      9      4793

Манай улс олигтой хөгжихгүй байгаа, авлига цэцэглэж байгаагийн олон суурь шалтгаануудын нэг нь бидний цалингийн тогтолцоо юм. Бидний цалин дэндүү бага байсаар түүндээ дасч, өөрөөр байж болно гэж хаа хаанаа ч төсөөлөхгүй, ярих ч үгүй өдийг хүрлээ. 1995 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хэмжээнд бэсрэг судалгаа явуулж, хүн тансаглахгүй ч ёс төртэй амьдрахад хүрэлцээтэй хамгийн доод хэмжээний орлого нь 500 ам. доллар байх ёстой гэж дүгнэж байсныг санаж байна. Ёс төртэй гэдэг нь...

ВИРУС

2014 оны 09 сарын 28      13      5209

 1936 онд ЗХУ-ын кино найруулагч Илья Траубергийн авсан Монгол хүү гэж уран сайхны кино монголчуудыг цочирдуулан түгшээж, гол дүрийн баатар Шороотын Цэвээн нь бидний 2-3 үеийг хүмүүжүүлсэн үлгэр дуурайлал байлаа. Эх орноо хамгаалах цайлган цагаан сэтгэл, хорон санаатай харийнхан, дотоодын урвагч ноёд, лам нар гээд л коммунист үзэл суртлын мундаг зэвсэг байв. Үнэндээ энэ бүтээл нь ганцхан жилийн дараа эхлэх гэж байсан хилмэгдүүлэлтэд ард түмний сэтгэл зүйг бэлтгэн, Монгол хүн монгол...

Төмөр зам

2014 оны 09 сарын 16      0      3033

Эдүгээ 75 жилийн ойг тэмдэглэж байгаа Халхын голын тулалдаан нь монголчууд бидний хувьд Эх орноо хамгаалсан дайн яахын аргагүй мөн. Харин Японы Квантуны арми болон ЗХУ-ын цэргийн командлалын хувьд энэ бол дайн биш, Японы цэрэг Сибирийг эзлэхэд амин чухал түшиц газрын төлөөх стратегийн ач холбогдол бүхий том тулалдаан байлаа. ОХУ нь манай улстай хэдэн мянган километрийн үргэлжид хил залгаж, цөмрөн орж ирэх боломжтой олон цэгүүдтэй тул түүний туршид цэрэг сахиулан суулгахад үлэмж хүндрэлтэй...

ПОРНО БА МОНГОЛЫН АРДЧИЛАЛ

2014 оны 09 сарын 09      10      7863

Манай төр засгаас хэнд ч зарлалгүйгээр порно сайтуудыг блок хийжээ. Бага насны хүүхдүүдийн сэтгэхүйг ёс бус юманд өртөхөөс сэргийлж, залуучууд ч гэсэн цаг заваа зөв өнгөрөөж, спорт, аялал, ном, сурлага, хөгжим, урлаг, нөхөрлөл гээд өөр зөндөө сайхан зүйлд анхаарлаа хандуулахад нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Зөв. Гэхдээ буруу. Санаа нь сайхан ч гарах үр дагавар нь юм уншдаггүй хүмүүст харагдахааргүй хол хаялагатай. Порно үзэхгүй байлаа гээд хэн ч үхчихгүй л дээ. Асуудлын гол нь...

    Т.Бат-Оргил

    Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн...    » Дэлгэрэнгүй