АВРААЧ, Гэхдээ би нөхөртөө гомдохгүй

2016 оны 05 сарын 04      7      3417

Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана өрнөдгийг хүн бүр мэддэг болсон. Үүнээс болж хэчнээн эмэгтэй, хэдэн хүүхэд айдас дунд өдөр хоногийг өнгөрөөж буй нь тодорхойгүй. Ямар олон хүү аавынхаа “шийрийг хатааж”, хүний охиныг хүчирхийлэгч араатан болон хувирч буйг ч таах аргагүй. Гэр бүлийн хүчирхийлэл бусад гэмт хэргийг бодвол нийгэмд үзүүлэх хор хохирол илүү байдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлэх юм билээ. Учир нь хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг. Ийм айлд өссөн хүү...

Цэрэг татлага өнөөдрөөс эхэлнэ

2016 оны 05 сарын 02      0      761

2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж, энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэн өмнөх жилийн нэгдүгээр ээлжинд татагдсан цэргүүд халагдах юм. Энэ ажлыг зохион байгуулах хугацаа нийслэл, орон нутагт харилцан адилгүй байгаа. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зарлан дуудах хуудас авсан залуус цэргийн үүрэгтний үнэмлэх,...

Биеэ үнэлэгч залуу саатуулагдлаа

2016 оны 04 сарын 27      9      1259

Сонгинохайрхан дүүргийн нутаг “Саппоро” үйлчилгээний төвийн урд биеэ үнэлдэг  залуу баригджээ. Тэрбээр “Дүүгээ эмчилгээнд оруулах шаардлагатай болсон учир мөнгө олох хэрэгтэй болсон. Ингээд эмэгтэй хүн шиг хувцаслан, нүүрээ будаад биеэ үнэлж эхэлсэн” гэж мэдүүлж байна. Тэрбээр “цэвэр” эрэгтэй хүн биш аж. “Приус” маркийн машин хөлөглөсөн залуутай тохиролцон, зочид буудал орохоор өнгөрсөн лхагва гаригийн шөнө явж байгаад цагдаа нарт...

“ДООД ТИВ”-Д АМЬДРАГСАД

2016 оны 04 сарын 27      46      11168

“Газар доорх ертөнц” гэдэг киног Холливудынхан манай “танкчдад” зориулан хийсэн юм шиг санагддаг юм, надад. “Танк” гэдэг нь траншейнд өгсөн тэдний нэр. Жирийн хүмүүсээс тэс өөр амьдралаар аж төрдөг тэдний үг хэл, үйл хөдлөл нь эгээ л харь гаригийнх мэт. Бидэнтэй зэрэгцэн хүмүүн бусын гэмээр хүмүүс амьдарч байна. Аймшигтай нь ийм хүн санаанд багтамгүй олноороо. Өнгөрсөн намар зөвхөн “Нарантуул” худалдааны төв орчмоос “танк”-инд...

Гааз дэлбэрч, таван сурагч гэмтжээ

2016 оны 04 сарын 27      0      850

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагч уржигдар 22.00-23.00 цагийн үед ахуйн хэрэглээний хийн дэлбэрэлтэд өртжээ. Тэд өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлэхээр ирсэн талаар тус эмнэлгийн эх сурвалжууд мэдээллээ. Ашиглахаа больсон халуун усны барилгад тэдгээр сурагч гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ. Гэмтсэн хүүхдүүдийн дунд сумын...

Нисдэг камер эргүүлд гаргаж эхэллээ

2016 оны 04 сарын 26      0      757

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэс нисдэг камер анх удаа эргүүлд гаргаж эхэлжээ. Тус камер нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх, саадыг тойрох чадвартай “DJI Phantom-4” маркийн 12 мега пикселиэр зураг авах боломжтой, чанартай бичлэг хийдэг ухаалаг эд аж. Түүнчлэн 3000 метрийн радиуст бүрэн хяналт тавих хүчин чадалтай. Уг төхөөрөмжийг туршилтын журмаар Баянхошууны нутагт ашиглан, эхний бичлэгээ хийжээ. Тэр хэсгийн газарт хүн амын нягтаршил их,...

ХЭН БОЛОХ НЬ ТОГТООГДООГҮЙ 2000 ХҮНИЙГ ОРШУУЛЖЭЭ

2016 оны 04 сарын 20      1      1372

Бараг л бүх эд зүйлээ бүртгүүлдэг, даатгуулдаг болсон өнөө үед хүний цогцос олчихоод таньж чадахгүй байна гэвэл та итгэх үү . Хамгийн сүүлийн нэг жишээ дурдъя. “Нарантуул” худалдааны төвийн дэргэдэх муу усны худгаас 45 орчим насны эрэгтэй хүний цогцос өнгөрсөн сарын сүүлчээр олдсон. Ямар сайндаа л цагдаагийнхан содон шинж тэмдгээр нь зарлуулдаг юм бил үү гээд сууцгааж байх вэ. Уг нь бид өөрийг нь тодорхойлж болох бүх л мэдээллээ холбогдох байгууллагуудад бүртгүүлсэн. Нарийн,...

Чанаргүй архи, эмэнд живсэн “НАРАНТУУЛ”

2016 оны 04 сарын 13      3      1201

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь “Нарантуул” олон улсын худалдааны төвд бий гэдэг. Үр зулбуулах эм, галт зэвсэг, сум, чанаргүй архи гээд муу муухай бүхэн энд бас “цэцэглэсэн” гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Манай сонины сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус төвийг зорьсон юм. Тэгэхдээ хамгийн “аймаар нь” гэгддэг мангасын ам буюу хойд хаалгаар нь орлоо. Биднийг булан эргэв үү, үгүй юү “Портер”...

УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхэнд халдаагүй

2016 оны 04 сарын 12      2      812

“Баянгол” зочид буудалд байрлах УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд цагдаа нар нэвтэрч нэгжлэг хийн, “УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл өчигдөр цахим хуудсаар тархаж, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, хотын дарга Э.Бат-Үүл, Асашёорюү Д.Дагвадорж, олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид, Х.Баттулгын дэмжигчид гээд олон хүн цугласан байв. Х.Баттулга гэмт хэрэг хийгээд үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг...

Найман баллын бүсэд оршдог барилгын хана жирийн үед нурж байна

2016 оны 04 сарын 08      19      5573

Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах “Москва” хороолол дотор олон хүнд аюул учруулж болзошгүй орон сууц байна. Уг нь орос ах нар барьсан, чанартай барилгатай хороолол гэж боддог байлаа. Гэвч ашиглалтад ороод тавхан жил болж буй есдүгээр байрны гаднах өнгөлгөөний тоосго нурж унан, оршин суугчдад аюул учруулахаар болжээ. Тоосго нь хананаасаа хөндийрөөд, цүлхийчихсэн байх үед нь тус хорооны Засаг дарга Ж.Болорсүрэн холбогдох газруудад хандан, яаралтай арга хэмжээ авах...

Х.Азжаргал

ХИС-ийг 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2014 онд сэтгүүл зүйн ухааны магистр хамгаалсан    » Дэлгэрэнгүй