Хоригт хамрагдсан хүмүүсийн тоонд Илюмжинов оржээ

2015 оны 11 сарын 26      0      2966

Сирийн Засгийн газрыг дэмжиж, Да­мас­кийн хэрэгцээг хангахын тулд “Исламын улс”-ын алан хядагчдаас нефть худалдаж авахад нь тусалсны учир Олон улсын шат­рын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюм­жиновыг хориг тавьсан хүмүүсийнхээ тоонд АНУ-ын Сангийн яам оруулсан бай­на. Энэ шийдвэрт “Русский финансовый альянс” банк, “Хадсотрейд” компани бас хам­рагд­жээ. Мөн Сирийн хоёр иргэн, тэдэнтэй хол­боо­той Сири, Кипр, Белизийн дөрвөн...

Америкчууд алдаа гаргасан байв

2015 оны 11 сарын 26      0      2922

Афганистаны Кундуз хо­тод “Хил хязгааргүй эмч нар” хэмээх олон нийтийн бай­гуул­ла­гын эм­нэлгийг Америкийн Агаа­рын цэр­­гийн хүчний он­го­цууд бөм­бөгд­сөн хэргийг шал­гаад дүгнэлт гаргажээ. Аф­га­нистан дахь олон ул­сын хүчний ко­манд­лагч, ар­мийн генерал Жон Кэмпбелл Пен­та­гонд болсон хэвлэлийн ба­га хурлын үеэр мэдэгдэхдээ, Аме­ри­кийн цэргүүд тус эмнэлэгт санаа­тайгаар...

Талибууд аллага үйлджээ

2015 оны 11 сарын 25      0      2324

Афганистаны “Талибан” хөдөлгөөний дай­чид Молдавын нисдэг тэрэгний ба­гийн­хан болон түүгээр зорчигчдыг олзолж авсан байна. Молдавын Дотоод хэргийн сайд Олег Баланы ярьснаас үзвэл, талибууд өөрсдийн хяналтад байдаг Фарьяб мужид нисдэг тэрэг рүү галласнаас аргагүйн эрхэнд газардсан аж. Түүнд багийн гурван гишүүнээс гадна Афганистаны 18 хүн сууж явжээ. Тэднээс гурав нь бууны суманд өртөж, бусдыг нь тали­бууд хаашаа ч юм бэ аваад явчихаж.Молдавын Батлан хамгаалах...

Туркийн шинэ Засгийн газар бүрэлдэв

2015 оны 11 сарын 25      0      2313

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг мягмар гаригт батлав. Түүний бүрэлдэхүүнд зөвхөн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөл орсон байна. Ерөнхий сайдын орлогчийн суудалд Тугруп Тюркеш, Мехмед Шимшек, Ялчын Акдоган, Нуман Куртулмуш, Лютфи Эльван нар очсон аж. Гадаад хэргийн яамыг Мевлют Чавушоглу, Дотоод хэргийн яамыг Эфкан Ала, Батлан хамгаалах яамыг Исмет Йылмаз, Эрчим хүч, байгалийн нөөцийн яамыг Ерөнхийлөгчийн хүргэн Берат Албайрак толгойлох...

Асуулт олон, хариулт алга

2015 оны 11 сарын 25      0      2593

Сири, Туркийн залгаа хилийн дэргэд Оросын Су-24 онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчин сөнөөсөн нь яалт ч үгүй улс төрийн үр дагавартай олон улсын ноцтой үйл явдал. Тэгэхдээ энэ нь олон улсын харилцаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй асуудал биш. Иймэрхүү үйл явдал түүнд хамааралтай улсуудын улс төр, эдийн засгийн харилцаанд ямагт ихээхэн сөрөг үр дагавар үзүүлсээр ирсэн. Түүгээр ч барахгүй цэргийн сөргөлдөөн үүсгэх ч магадлалтай байдгийг түүхэн туршлага харуулдаг.Хүйтэн дайны эхний...

Тунист онцгой байдал зарлалаа

2015 оны 11 сарын 25      0      2352

Саяны мягмар гаригийн орой Ту­нисийн Төрийн тэргүүний хам­гаа­лаг­чид сууж явсан автобусыг дэлбэлж наад зах нь 12 хүний амь үрэгд­сэнээс Ерөн­­хийлөгч Бежи Каид эс-Себ­си улс орон­доо 30 хоногийн хугацаатай онц­гой байдал зарлав.Дэлбэлэх үйлдлийг амиа золиослогч хий­сэн аж. Үүнээс өмнө энэ сарын 17-нд томоо­хон алан хядах ажиллагаа үйл­дэх гэж байсныг Тунисийн эрх бариг­чид илрүүлж, сэжигтэй 17 хүнийг барив­чилжээ. Тэд тус улсад эмх...

Дүрвэгчид-европчуудын толгойн өвчин

2015 оны 11 сарын 25      0      2455

Хэт даврагчдыг Европ руу нэвтрүүлэхгүй байх үүднээс Турк, Сирийн хоорондын хилийг даруй бүрэн хаах ёстой гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа дараа мэдэгдэв. Европын орнуудын хувьд жинхэнэ толгойн өвчин болоод байгаа дүрвэгчдийн асуудлыг ч тэрбээр хөндсөн байна.Шведийн адилаар хилдээ тавих хяналтыг чангаруулна гэж Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг мэдэгджээ. Энэ нь аюулгүй байдлаа хамгаалах, усан замаар орж ирж буй хүмүүсийн...

Иранд худалдааны чөлөөт бүс байгуулах талаар судлахаар Путин амлав

2015 оны 11 сарын 24      0      2310

Иранд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хийж буй айлчлалын хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Ираны төмөр замын зарим хэсгийг цахилгаанжуулах, дулааны цахилгаан станц барьж өгөхөөр тохирсон байна. Хөрөнгө оруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспорт, худалдааг санхүүжүүлэхэд хоёр улсын банкууд хамтарч ажиллахаар болсон аж. Ираны нутагт хөрсөн дорх усны нөөц хайж, үнэлгээ хийх болжээ. Мөн Ираны өмнөдөөс зүүн хойд, баруун хойд чиглэл рүү хий дамжуулах хоолой...

Олланд өчигдөр Обаматай, өнөөдөр Меркельтэй, маргааш Путинтэй...

2015 оны 11 сарын 24      0      2305

Францын Ерөнхийлөгч Франсуа Ол­ланд алан хядагчидтай  хийх тэмц­лээ уялдуулах, “Исламын улс”-д цохилт өгөх олон улсын нэгд­сэн эвсэл байгуулах асуудлаар АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обаматай уулзахаар өчиг­дөр Вашингтонд очжээ. Францчууд үйл ажил­лагаагаа саяхан болтол НАТО-гийн түн­шүүд­тэй­гээ хамтрах төдийгөөр хязгаарлаж, Оросыг эвсэлд оролцуулах асуудлыг Сирийн Ерөн­хийлөгч Башар Асадын ирээдүйтэй хол­бон үзэж байв. Дамаск дахь...

Аюулгүй байдлын дэглэмийг сунгажээ

2015 оны 11 сарын 24      0      2121

Брюссель хотод тогтоосон аюулгүй байдлын хамгийн дээд дөрөвдүгээр зэргийн дэглэмийг нэг долоо хоногоор сунгаж буйгаа Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель зарлалаа. Энэ хүрээнд тус хотод олныг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглож, харуул хамгаалалтыг чангалжээ. Сургууль, метрог өнөөдөр нээх юм байна. Брюссель хотод хоёр хоногийн өмнө алан хядагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулж 16 хүн баривчилжээ.