Их Британийн иргэн “Исламын улс”-ын алуурчин болсон нь

2015 оны 12 сарын 02      10      3834

Өнөө цагийн хамгийн зард гарсан алуурчдын нэг, Британийн иргэн Жихади Жон нэрээр алдаршсан Мохаммед Эмвазийг алсны хонзонг авах эрс үзэлтнүүдийн хүслийг өдөөснөөс Парист тэд аллага үйлдлээ гэж дэлхий дахины хэвлэлд бичих болов. Түүнийг нисгэгчгүй онгоцны тусламжаар устгах боломжтой гэж энэ сарын 12-нд Америкийн хүчнийхэн тооцсон аж. Ээлжит нэгэн олзлогдогчийн толгойг авах үедээ Эмвази гэгч энэ этгээд “Танай пуужингууд манай хүмүүсийг устгаж байхад бидний хутга танай...

Путин, Обама хоёр Парист уулзав

2015 оны 12 сарын 01      0      2547

Цаг уурын асуудлаар Парист болж буй Бага хурлын хүрээнд Орос, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар уулзсан байна. Тэдний яриа хаалттай    нөхцөлд болжээ.Хоёр удирдагч уулзах тухай хүсэлтийг Америкийн талаас тавиагүй ч, уулзалт болохыг үгүйсгэхгүй. Урьдчилан төлөвлөөгүй ийм уулзалт Туркийн Анталья хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиосон гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлж байсан юм. Түүнчлэн Францын Ерөнхийлөгчийг зоог...

Хиллари Клинтоны цахим шууданг ил болгож байна

2015 оны 12 сарын 01      0      2416

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтоны хувийн цахилгаан шуудангийн 5000 гаруй хуудас бичлэгийг Төрийн Департамент нь даваа гаригт олны хүртээл болгов. Түүнд хатагтай Клинтоны явуулсан хийгээд түүнд ирүүлсэн бичиг, захидал орсон байна. Америкийн хэвлэлүүд мэдээлж буйгаас үзвэл түүний ердөө зургаан хувь нь нууцлахуйц агуулгатай байв.   Департаментынхаа ажилтнуудтай харилцсан Хилларигийн захидлаас гадна Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, хамт ажиллаж байсан...

БРИКС-ийн мэдээллийн хэрэгслүүдийн удирдлага уулзаж байна

2015 оны 12 сарын 01      0      2190

Алан хядах ажиллагаа, эдийн засгийн хямрал, хоёрдмол агуул­га­тай улс төр болон дэлхий ертөн­цөд өнөөдөр болж буй ноц­той явдлуудын эсрэг хэвлэл, мэдээл­лийн хэрэгслүүдийн харилцан ажил­ла­гааг хүчтэй болгох асуудлыг өчигдөр Бээжинд нээгдсэн БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ)-ийн орнуудын  мэдээллийн анхны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж  байна. Түүнд дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг, түргэн хөгжиж буй эдийн засагтай орнуудын...

Кубын дүрвэгсдийг саатуулжээ

2015 оны 12 сарын 01      0      2406

Куба, Америкийн эргийн хооронд Флоридын хоолойд гар хийцийн завиар явж байсан Кубын дүрвэгсдийг Америкийн эргийн хамгаалалтын алба саатуулжээ. Тус хоёр улсын хооронд дүрвэгсдийн асуудлаар ээлжит яриа болж байхад энэ үйл явдал болсон аж. Сүүлийн хэдэн өдөрт Америкийн тал Америкт очих гэж явсан 108 хүнийг Кубад буцааж өгсөн байна. Америкт очиж чадсан куба хүн бүрийг газар нутаг дээрээ хууль ёсоор амьдран суухыг АНУ зөвөөрч буй ч далай тэнгист явж байхад нь саатуулна гэдэг огт өөр явдал юм....

Турк, Хятад консорциум байгуулав

2015 оны 12 сарын 01      0      2285

Оросын нутгаар дайруу­лах­гүй­гээр Хя­та­даас Европ руу ачаа тээвэрлэх кон­сорциумыг Казахс­тан, Азер­бай­жан, Гүрж улсуудтай хамтран Хятад, Турк хоёр бий болголоо. Энэ тухай баримт бичигт өнгөрсөн сарын 28-нд Истанбул хотод гарын үсэг зуржээ. Түүнийг үүсгэн байгуулагч нь болоход бэлнээ Хятадын “Michgeng logistiks”, Казахстаны “КТЖ экспресс”, “Азер­байджанское Капсийское морс­­­­кое пароходство”,...

Английн Ерөнхий сайдын хүсэлтэд Парламент нь өнөөдөр хариулт өгнө

2015 оны 12 сарын 01      0      2926

Сирид “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Анг­лийн Агаарын цэргийн хүчнийг оролцуулах өөрийнх нь санаачилгад Парламент хариулт өгнө гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон саяны даваа гаригт зарлав. Дэмжих нь илт болсон үед л саналаа ард түмний элч нарт өргөн барина хэмээн урьд нь тэрбээр хэлж байсан юм.Тэгтэл Лейборист намын тэр­гүүн, Английг Сири дэх байл­дааны ажиллагаанд орол­цуулахыг тууштай эсэргүүцэгч Жереми Корбин энэ асуудлаар...

“Өөрөө суудалдаа үлдэх үү” гэж Путинээс асууя хэмээн Эрдоан хэлжээ

2015 оны 12 сарын 01      0      2300

Турк улс алан хядагч “Исламын улс” бүлэг­лэлээс нефть худалдаж авдаг гэх мэдээ­лэл нотлогдвол огцорно гэж Туркийн Ерөн­хийлөгч Режеп Тайип Эрдоан өнгөрсөн сарын 30-нд Парист мэдэгджээ. Түүгээр ч барах­гүй “Өөрөө суудалдаа үлдэх үү” хэмээн Путинээс асууя гэсэн байна.Тэгвэл “Исламын улс”-аас нефть ний­лүүл­дэг үйл ажиллагааг хамгаалахын тулд Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчин устгасан гэж мөн энэ өдөр Парист...

Англид цаг агаар мууджээ

2015 оны 11 сарын 30      0      2379

Атлантын далайн нөлөөгөөр Их Британид цаг агаар муудаж салхины хурд цагт 96 км хүрсэн байна. Зарим районы эрх баригчид аюулын түвшинг “улбар шар” зэрэглэлд хүргэж, бороо, хүчтэй салхинаас үүдэн үер болж болзошгүйг анхааруулжээ.Шотланд, Английн зүүн хойд нутагт онгоцны зарим нислэгийг хойшлуулж, галт тэрэгний болон автомашины хөдөлгөөнийг түр зогсоосон аж. Хэвлэлд мэдээлснээс үзвэл хөрш Ирландад нь 6000 орчим байшин цахилгаангүй болжээ.

Япон халим агнахаа үргэлжлүүлнэ

2015 оны 11 сарын 30      0      2280

Өмнөд туйлд эрдэм шинжилгээний ажил хийхээр тусгай зөвшөөрөл авч чадвал өнгөрсөн онд НҮБ-ын Гаагийн шүүх хориглосныг үл харгалзан энэ сард эхэлсэн 2015 оны улиралд халим агнахаа Япон үргэлжлүүлэх гэнэ. Хоёр өдрийн өмнө болсон далай тэнгист халим агнах асуудал эрхэлсэн олон улсын комиссын хурлын хэлэлцсэн гол асуудал чухам энэ байв. Австрали, Шинэ Зеландын байгаль хамгаалагчид халим агнахыг бүрмөсөн хориглохын төлөө байдаг. Олон улсын холбогдох конвенц ч олз ашиг олох  зорилгоор халим...