ЯПОНД ЭРХ БАРИГЧ ЭВСЭЛ СОНГУУЛЬД ЯЛАВ

2014 оны 12 сарын 16      0      2887

 Өнгөрсөн ням гаригт болсон Японы Парламентын доод танхимын сонгуульд эрх баригч эвсэл нийт суудлын гуравны хоёроос илүүг авчээ. Энэ эвсэлд дайнаас хойших түүхийн ихэнх хугацаанд эрх барьж ирсэн ЛАН, буддын шашинтнуудын байгуулсан Комейто нам ордог байна. ЛАН-ын төлөөлөл Ерөнхий сайд Шинзо Абэ телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Эдийн засгаа хөгжүүлэхэд Засгийн газар анхаарна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь чухал асуудлуудын нэг байх болно” гэж...

ХОДОРКОВСКИЙ: ОРОСЫН ШИЛЖИЛТИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТЭРГҮҮЛЖ БОЛОХ ЮМ

2014 оны 12 сарын 15      0      2897

ЮКОС концернийг тэргүүлж байсан Михаил Ходорковский сэтгүүлчтэй ярилцахдаа ирэх 10 жилд Владимир Путиний нэр хүнд 50 хувиар унаж, албанаасаа огцрох магадлалтай гэж дүгнээд, Оросыг 2-3 жилийн хугацаанд ардчилсан сонгуульд бэлтгүүлэх Засгийн газрыг толгойлоход бэлэн гэж хэлжээ. Түүний үгээр бол аливаа түймрийг мөнгөөр унтраачихдаг байдалд амьдарсаар Путин түүндээ дасчихсан, тэгвэл одоогийн хямрал түүнд сүрхий түвэг учруулах гэнэ. Нефтийн үнэ буурч, хориг тавьсан зэрэг нь өнөөгийн...

Украины хүсэлтийг биелүүлэхээс ИНТЕРПОЛ ТАТГАЛЗАВ

2014 оны 12 сарын 10      0      2596

Украины Ерөнхийлөгч байсан Виктор Януковичийг Киевийн хүсэлтээр эрэн сурвалжлахаас Интерпол татгалзав гэж тус улсын ерөнхий прокурор Виталий Ярема сэтгүүлчдэд ярьжээ. Украинд төрийн эрх мэдэл өөр хүчний гарт шилжсэний дараа Янукович болон өөр хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Янукович хийгээд Дотоод хэргийн сайд байсан Виталий Захарченко, ерөнхий прокурор асан Пшонка, бусад хүмүүсийг эдийн засгийн, эрүүгийн тэр дундаа хүн амины хэрэгт сэжиглэж буй аж. Януковичийг буруутгаж Украины...

БУРУУ ХҮМҮҮЖСЭН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ

2014 оны 12 сарын 09      0      2740

Лоренс Маккол гоё сайхан юманд татагддаг болох нь бага наснаас нь илэрсэн байна. Хичээлээ хайхралгүй музей, үзэсгэлэнгээр хэсүүчилнэ. Дэлхийн уран зургийн хосгүй нандин эрдэнэсийн өмнө хэдэн цаг ч зогсож чадна. Нэгэн зураг сэтгэлд нь ихэд нийцсэнээс түүнээс салахгүй байх арга хайж олжээ. Өөрөөр хэлбэл түүнийг хулгайлж, өөрийн болгосон аж. Удалгүй бас нэг зурганд “дурлав”. Цаашдаа гурав дахь удаагаа сэтгэл алдарлаа. Нэг мэдсэн чинь Лоренс нийлбэр дүнгээрээ 300 мянган долларын...

“СТАЛИН ЧИНЬ УДИРДАГЧ БОЛОХООС ЗАНДАЛЧИН БИШ…”

2014 оны 12 сарын 08      0      3565

80 жилийн өмнө, 1934 оны арванхоёрдугаар сарын 1-нд Оросын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ленинград хот хийгээд мужийн намын байгууллагын дарга 48 настай Сергей Миронович Киров (жинхэнэ нэр нь Костриков) буудуулж амиа алдав. Энэ хэргийг өнгөрсөн зууны хоёр гэмт хэрэгтэй зүйрлэдгийн нэг нь АНУ-ын Ерөнхийл өгч Жон Кеннедийг алсан, нөг өөх нь Германы Рейхстагийг шатаасан явдал юм. Арваннэгдүгээр сарын 28-нд Киров Сталинтай уулзаж хоёр цаг хагас саатсан байдаг. Тэд чухам юуны...

ХКН-ын түүхэнд авлигын хамгийн том “акул”-ыг илрүүлэв

2014 оны 12 сарын 08      0      3017

  ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Чоу Юнканыг намын эгнээнээс хөөснийг Хятадад зарлав. Энэ хүн 2012 он хүртэл ХКНын удирдлагад улс төр-эрх зүйн салбарыг төлөөлж байгаад намаас хөөгдтөлөө НАХ-ын сайдаар ажиллаж байв. Түүнийг хөөх шийдвэрийг Улс төрийн товчооны хурлаас гаргажээ. ХКН-ын Сахилгын төв комисс шалгаад Чоу Юнкан “улс төр, зохион байгуулалт, нууц хадгалах журмыг” ноцтой зөрчсөнийг тогтоосон аж. Мөн төрийн нууц задруулсан ч гэж үзсэн...