“Исламын улс” ЯПОНООС МӨНГӨ НЭХЭВ

2015 оны 01 сарын 21      0      2617

72 цагийн дотор 200 сая доллар өгөхгүй бол олзлоод байгаа Японы хоёр иргэний толгойг авна хэмээн “Исламын улс” заналхийлж байна. Японы хоёр иргэний дэргэд хар хувцастай лалын дайчин зогсож байгааг харуулсан бичлэгийг тэд түгээжээ. Тэгээд “Исламын улсын” эсрэг дайтаж буй улсуудад 200 сая доллар өгөхөөр Японы эрх баригчид шийдвэрлэснийг сануулсан аж. Лалын дайчдын байрлалд Өрнөдийн орнууд агаараас цохилт өгч эхэлсэн өнгөрсөн оны наймдугаар сараас “Исламын...

ИЗРАИЛЬЧУУД “ХЕЗБОЛЛАХ”-ЫН УДИРДАГЧИЙН ХҮҮГ ХӨНӨӨЖЭЭ

2015 оны 01 сарын 20      0      2707

Сирийн Эль-Кунейтра хотын орчимд Израилийн Агаарын цэргийн хүчин халдлага хийх үеэр “Хезболлах” бүлгийн удирдагчийн хүү Жихад Мугни гэгч алагдсан байна. Тэрбээр шийтийн дайчдын бүрэлдэхүүнд багтаж байсан аж. Түүн рүү Израилийн нисдэг тэрэгнээс хоёр ч пуужин харваж орхисон гэнэ. “Хезболлах”-ын дайчид Дамаскаас 40 км зайд орших Эль-Кунейтра мужийн үлэмж хэсгийг эзэлж аваад байгаа дээрэмчдийн бүлгийн эсрэг Сирийн армийн талд байлдаж буй аж. Израилийн дайралтад өртөж хэд...

ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХАТУУ ХАНДАВ

2015 оны 01 сарын 19      0      2132

Иргэдэд нь өршөөл үзүүлэхийг хүссэнийг үл хайхран тэднийг цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа Бразил, Нидерланд улсууд Элчин сайд нараа Индонезоос татжээ. Өнгөрсөн ням гаригийн шөнө дундаас хойш Индонез болон Нигери, Малави, Вьетнам, Нидерланд, Бразил улсын тус бүр нэг иргэнийг цаазалсан байна. Тэд бүгд хар тамхины хууль бус наймааны хэрэгт холбогдсон хүмүүс байж. Ерөнхийлөгч Жоко Видодогийн үед гүйцэтгэсэн цаазын анхны хэрэг энэ юм. Өнгөрсөн баасан гаригт Бразилийн Ерөнхийлөгч, хатагтай...

ВИКТОР ЯНУКОВИЧ: БИ УЛС ОРНОО ИРГЭНИЙ ДАЙНЫ ХӨЛД ӨРТҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЗАМЫГ СОНГОСОН

2015 оны 01 сарын 19      0      2466

“Орост байгаа” гэхээс илүү тодорхой мэдээлэлгүй байгаа, саяхнаас эрэн сурвалжилж эхэлсэн Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой Оросын “Аиф” сонины ерөнхий эрхлэгч Николай Зятьков ярилцсаныг сонирхуулъя. -Украинд одоо болж буй явдлын төлөө, тэр ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой гэх бодол Танд төрж байна уу? -Би төр тэргүүлж, шийдвэр гаргахад нөлөөлж чадах байсан тэр үеийнхээ төлөө хариуцлага үүрэх ёстойгоо бүрэн ойлгож байна. 2014 оны хоёрдугаар...

ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР түүхэндээ хамгийн өндөр төсөв төлөвлөжээ

2015 оны 01 сарын 15      0      2775

  Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болоод Дорнод Хятадын тэнгист БНХАУ-ын оролцоо ихэсч буй нь, түүний дотор Сенкаку арлын эргэн тойронд хоёр улсын хооронд сүүлийн хоёр жилд нутаг дэвсгэрийн маргаан хурцадсан нь Токиогийн санааг зовоосоор байна. Японы Засгийн газар өчигдөр хуралдаж, 2015 оны санхүүгийн жилийн төсвийг баталжээ. Үүгээр цэргийн зардлыг 4.98 их наяд (42.2 тэрбум доллар) иен болгосон нь хамгийн өндөр хэмжээ аж. Хил орчмын газар нутагтаа ажиглалт хийх, Америкийн Тэнгисийн...

ПАРИС ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ БОЛОВ

2015 оны 01 сарын 13      0      1843

Гурван өдрийн дотор 17 хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаанд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх эв нэгдлийн жагсаалд Францын хотуудаас гурван сая гаруй хүн оролцсон байна. Хамгийн том жагсаал Парис хотод болж 1.6 сая орчим хүн оролцсон аж. Энэ бол Францын нийслэлийн гудамжинд болж байсан арга хэмжээнүүдээс хамгийн олон хүнийг хамарсан нь юм байна. Бүх насны, бүх ажил мэргэжлийн, нийгмийн олон давхаргын төлөөлөл үүнд нэгдсэн гэж ВВС-гийн сурвалжлагч мэдээлжээ. “Алан хядагчид...

“ХҮНИЙГ Ч, АМЬТНЫГ Ч ЗУРЖ БҮТЭЭХИЙГ ЛАЛЫН ШАШИН НҮГЭЛД ТООЦДОГ”

2015 оны 01 сарын 09      0      2811

 Францын нийслэл Парис хотод “Charlie Hebdo” сэтгүүлийн редакц руу зэвсэгтэй гурван этгээд дайран орж гал нээснээс 12 хүний амь үрэгдсэн хэрэг уржигдар гарсан юм. Үүнтэй бараг нэгэн зэрэг Испанийн Мадрид хотноо PRISA медиа бүлгийн төв байрыг нүүлгэв. Нэгэн үл таних хүн дугтуйтай сэжиг бүхий юм энд үлдээснээс ийм арга хэмжээ авахад хүрчээ. Энэ бүхнээс хоёр хоногийн өмнө Германы Дрезден, Берлин, Кёльн, Штутгарт хотод лалын шашныг дэлгэрүүлэхийг эсэргүүцэж олон мянган хүн...

Гурван “халимны” НУРУУН ДЭЭР ГУНДАЖ ЯВАА АРАЛ

2015 оны 01 сарын 06      0      2023

  1959 оноос хойш шинэ жил Куба улсад үндэсний баяр-Хувьсгалын өдр өөс нь эхлэх болсон юм. Одоогоос 56 жилийн өмнөх нэгдүгээр сарын 1-нд Кубийн хувьсгалчдын цуваа Гавана хот руу орж ирэхэд хүмүүс баяр хөөр болон угтсан аж. Тэд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэхээр ард түмэндээ амлаад биелүүлсэн. Одоо дэлхийн хаана ч эмнэлгийн ийм үйлчилгээ байхгүй. Хувьсгалчид арлынхаа иргэдэд тэгш эрх олгохоор амлаж. Энэ тэгш эрх энд байна. Тэгэхдээ ядуу зүдүү байдлын тэгш эрх бий. Хагас зуу...

Ханхүү хомрогонд өртөв үү

2015 оны 01 сарын 05      0      2310

Английн ханхүү Эндрю насанд хүрээгүй эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай байсан байж магадгүй гэх Америкийн хэвлэлд гарсан мэдээллийг Букингемийн ордон няцаав. Флорида муж улсын шүүхэд нэрээ нууцалсан эмэгтэйн өгсөн баримтад Эндрюгийн нэр орсон байжээ. Санх үүч Жеффри Эпстинтэй холбогдуулан хэдэн жил хийж буй мөрдөн шалгах ажиллагаатай уг баримт холбоотой аж. 1999-2002 оны хооронд уг эмэгтэйг нас биед хүрээгүй байхад нь Эндрютэй өвөр түрийдээ орохыг Эпстин шаардаж байсан гэж тэр бүсгүй...

Онгоц эрж хайх ажилд ОРОСУУД ОРОЛЦОЖ БАЙНА

2015 оны 01 сарын 05      0      2048

  “Air Asia” компанийн QZ8501 рейсийн нисэх онгоцны хувь заяаг эмгэнэлтэйгээр шийдсэн гол хүчин зүйл нь “тэнгэрийн муухай араншин” гэж Индонезийн эрх баригчид үзэж байна. Онгоц мөстлөгийн бүсэд орсноос хөдөлгүүр нь зогссон гэж урьдчилсан байдлаар оношлоод байгаа аж. Онгоц осолдсон байж болох далайн тэр орчимд салхи, давалгаа ихтэй байгаа учраас эрж хайх, аврах ажилд айхтар түвэг учруулж байгаа юм байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 30-аад хүний цогцос олдсон...