АНГЕЛА МЕРКЕЛЬ НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭХ ҮҮ

2015 оны 02 сарын 17      0      4868

Германы Бундестаг (Парламент)-ийн депутатууд Украинд энх амгалан байдал тогтоохын төлөө гаргаж буй хүчин чармайлтыг нь үнэлж Канцлер Ангела Меркелийнхээ нэрийг Нобелийн шагналд дэвшүүллээ. Хэрэв түүнд энэ шагналыг хүртээвэл сүүлийн 25 жилд нэр хүндтэй шагналын эзэн болсон төр засгийн долоо дахь тэргүүн болох аж. 1990 оноос хойш энэ шагналыг ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбач ёв, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Фредерик Виллем дэ Клерк, Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин, БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жун,...

“НОРМАНДЫН ДӨРВӨЛ” МАРГААШ МИНСКЭД УУЛЗАНА

2015 оны 02 сарын 10      0      1866

  Украин дахь хямралыг зохицуулах талаар ярилцахаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийл өгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар маргааш Минскэд уулзана. Тэд өнгөрсөн ням гаригт утсаар ярилцаад ийн тохирсон байна. Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой саяхан уулзсан бөгөөд тэдний уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ Беларусийн тал илэрхийлсэн аж. Украины байдлыг тогтворжуулах гол нөхцөл нь Донецк,...

ШИНЭ БАЯН ЦЭЭЖ ӨВЧТЭЙ

2015 оны 02 сарын 09      0      3086

Саятан, тэрбумтангуудынх нь тоог хүн амтай нь харьцуулахад Швейцарь улс дэлхийд толгой цохидог. Тэдний дотор гадаадын иргэд олон байх бөгөөд тэдний орлогын эх үүсвэр нь өөр улс орнуудад байдаг ч Швейцарьт аж төрөхийг илүүд үзсэн байдаг. Өнгөрсөн оны байдлаар тус улсын үлэмж баян 300 хүний найм нь ТУХН-ийн орнуудын, түүний дотор оросууд байжээ. Хуурмаг тансаглал хийгээд Украинд түрэмгийлэл үйлдэж буй гол этгээд гэж үздэг Кремльтэй дотно холбоотой байдгийнх нь төлөө эндхийнхэн Оросын...

Миний зорилго өрсөлдөгчөө дарамтлах...

2015 оны 02 сарын 06      0      3744

Түүнийг орчин цагийн хамгийн нэртэй шатарчин гэдэг байв. Шатраа л тоглож байвал түүний оролцсон тэмцээнийг зохион байгуулах хүмүүс олддог, алдар цуутай хүмүүс, нөлөө бүхий улстөрчид ямар ч буулт хийхэд бэлэн, ямар ч өндөр бооцоог нь даахад бэлэн байдаг байлаа. Испанийн “El Mandos” сонинд түүнийг “сонгодог шатрыг үгүй хийсэн XX зууны хамгийн суут солиот” гэж бичиж байсан удаатай. Еврей үндэстэн хэрнээ түүнийг үзэн ядагч, эмэгтэй хүнд яснаасаа дургүй, АНУ-ын үндэсний...

ШИНЗО АБЭ: АЛАН ХЯДАГЧИД БИДНИЙ БАЙР СУУРИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ

2015 оны 02 сарын 03      0      2487

Японы өөрийгөө хамгаалах хүчин “Исламын улс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдөхөд оролцох боломжийг Ерөнхий сайд Шинзо Абэ нь няцаав. Тэр ч бүү хэл холбоотнуудын эвсэлд ар талаас нь ч дэмжлэг үзүүлэхгүй гэж Парламентынхаа Дээд танхимд үг хэлэхдээ тэрбээр мэдэгдсэн байна. Иргэдийнхээ амь насыг нь аврахад өөрийгөө хамгаалах хүчнийг ашиглах шаардлагын тухай Абэ байр сууриа илэрхийлэхдээ Парламентаар батлуулсан тодорхой тогтолцоо байх нь чухал болохыг тэмдэглэв. “Исламын...

Оросын тагнуулчийг Америкт баривчилжээ

2015 оны 01 сарын 28      0      2704

Оросын эрх ашгийн тулд тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэгдсэн банкны албан хаагч 39 настай Евгений Буряковыг баривчилснаа АНУ-ын эрх баригчид зарлав. Тэрбээр эдийн засгийн салбарт мэдээлэл цуглуулдаг байжээ. Энэ хэрэгт бас 40 настай Игорь Спорышев, 27 настай Виктор Подобный нарыг сэжиглэж буй аж. Одоогоор тэд АНУ-д байхгүй бөгөөд байх үедээ дипломат халдашгүй эрхээр хамгаалагддаг юм байна. Спорышев нь 2010 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд...

УКРАИНЫ АРМИЙГ “НАТО-ГИЙН ГАР ХӨЛ” ГЭЖ НЭРЛЭВ

2015 оны 01 сарын 28      0      2766

  Украины Донбасст байдал хурцадсанаас ээлжит бусаар хийж буй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жеффри Фелтман Мариупольд жирийн иргэд рүү зориуд гал нээсэн хүмүүс шүүхийн хаалга татах ёстой гэж мэдэгдэв. Дайныг дахин эхлүүлсний бурууг НҮБ дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин Киевт тохов. Тэгвэл Украины төлөөлөгч болохоор Украин руу цэрэг, техникээ илгээж байна гэж Оросыг зэмлээд, Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхийг уриаллаа. Салан...

САУДЫН АРАБЫН ХААН ШИРЭЭНД “СУДАИРИЙН УДМЫН” САЛМАН ЗАЛРАВ

2015 оны 01 сарын 26      0      1711

Саудын Арабын хаан Абдулла ибн Абель Азиз дахин эмнэлэгт хэвтлээ гэж хэдхэн өдрийн өмнө зарлаж байсан. Тэрбээр 90 насандаа энэ сарын 23-ны шөнө насан өөд болов. Түүнийн өвчин хүндэрснээс Ойрхи Дорнодын энэ тэргүүлэх улсын дараагийн эрх баригчийн талаарх яриа хөөрөөг идэвхижүүлсэн юм. Одоо болтол мөрдөж буй уламжлалаар бол хаан ширээ түүний дүү жонон Салманд шилжих учиртай ч түүний нас нь “явчихсан” юм. Тийм болохоор ширээ залгамжлаад тэрбээр удах уу гэдэг асуудал түвэгтэй...

ЧУРКИН АМЕРИКИЙГ БУРУУТГАЛАА

2015 оны 01 сарын 23      1      2864

Нөхцөл байдал хурцадсан нь Европ дахь хуурай замын цэргийн командлагч Бен Хожес Киевт ирсэнтэй “хачирхалтай янзаар” давхацсанд НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин анхаарал хандуулав. Энд суугаа Америкийн байнгын төлөөлөгч Саманта Пауэр Украины хэрэг явдалд Орос хөндлөнгөөс оролцож байна гэж зэмлэснийх нь хариуд Оросын дипломатч ийм үг хэлсэн байна. Тэрбээр Украины хямралын туршид АНУ өдөөн турхирсан ажиллагаа явуулж ирсэн гэж үзэж буйгаа энд мөн илэрхийлсэн аж....

ОБАМА УЛС ОРНЫ БАЙДЛАА КОНГРЕССТ ИЛТГЭВ

2015 оны 01 сарын 22      0      2461

Барак Обама мягмар гаригт Конгресст үг хэлэхдээ “Америкийн хүч чадал, дипломат бодлогын нэгдлийг харуулна” гэж энэ онд явуулах гадаад, дотоод бодлогынхоо талаар өгүүлжээ. “Том улс нь багыгаа шахаж хавчдаггүй байх зарчмыг баримтална. Оросын түрэмгийллийн эсрэг зогсохдоо Украин дахь ардчиллыг дэмжинэ” гэж тэрбээр хэлсэн байна. АНУ өөрийн холбоотнуудын хамт Оросын эсрэг хориг арга хэмжээ авах “хүндхэн ажил” хийснээ Обама дурджээ. “Путиний...