КОЛУМБАД МИСС НЬ Ч БИЕЭ ҮНЭЛДЭГ АЖ

2015 оны 03 сарын 11      1      1920

Колумб улс секс-аялал жуулчлал эрхэлдгээрээ саяхнаас Куба, Тайландын араас нэхэж явах болсон байна. Тус улсад биеэ үнэлэхийг хориглоогүй, харин биеэ үнэлэгчдийг ашиглаж орлого олох, насанд хүрээгүй хүмүүстэй энгэр зөрүүлэхийг зөвшөөрдөггүй аж. Бага насныхныг эр, эмийн харилцаанд уруу татсан, энэ үйлдлийг мөлжлөгийн арга хэлбэр болгон ашигласан тохиолдолд 5-10 жил шоронд хорих ялаар шийтгэх хуулийн заалтыг аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, лавлах товхимол, онгоцны буудал, ер хаа сайгүй...

“ОРОСУУД МААНЬ ХОЛБООТНЫХООС АРАЙ Л ӨӨР ААШ АВИР ГАРГААД БАЙХ ЮМ”

2015 оны 03 сарын 10      0      2528

Хоёр сарын өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны үүр цайж байхад Армений Гюмри хотод байх цэргийн 102 дугаар баазад алба хааж буй хугацаат цэрэг, Валерий Пермяков эндхийн иргэн Аветисяны гэрт давхин орж буудаад уг гэр бүлийнхнийг хүйс тэмтэрч орхив. Долоон хүн байсны зургаа нь тэр дороо амьсгал хурааж, ой хагастай хүү амьтай байсныг орос цэрэг буу нь баарснаас хутгалчихаж. Армен эмч нар болон тэдэнд туслахаар оросууд очсон ч тэр бяцхан амьтан долоо хоноод хорвоог орхижээ. Үүнд Орос, Армений тал...

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХАЛДЛАГАД ӨРТӨВ

2015 оны 03 сарын 06      0      2977

Өмнөд Солонгост суугаа Америкийн Элчин сайд Марк Липперт өчигдөр халдлагад өртөн эмнэлэгт хүргэгджээ. Сахлын хутганы ир барьсан этгээд “Өмнөд, Умард Солонгос нэгдэх ёстой” гэж хашгираад түүн рүү дайрсан аж. Телевизээр харуулсан бичлэгт сайдын нүүр, бугуй цустай байгаа нь харагдсан ч амь насанд нь аюулгүй гэнэ. Гэмт хэрэгтнийг баривчилсан аж. Тэрбээр 2010 онд Японы Элчин сайд руу мөн дайрсны учир шийтгэл хүлээж байсан этгээд гэнэ. Түүнийг Ким Ги Чон гэх бөгөөд 55 настай,...

ХЯТАДЫН ХОЁР ЧУУЛГАН ХИЙГЭЭД ДЭЛХИЙ ДАХИН, МОНГОЛ УЛС

2015 оны 03 сарын 05      0      3125

Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад судлаач, МУСГЗ Ц.Сүрэнжавтай ярилцлаа. -Хятадын “хоёр чуулган” гэж нэрлэдэг үйл явдал эхэллээ. Хятад судлаач хүний хувьд энэ талаар товчхон тайлбар өгөхгүй юү. -Жилд нэг удаа чуулдаг Хятадын “хоёр чуулган” эхэлж байгааг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна. Энэ сарын 3-нд Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 12 дахь удаагийн III чуулган Бээжинд эхэлсэн бол өнөөдөр үдийн өмнө БХАТИХ-ын ээлжит чуулган нээгдлээ....

Оросууд хэмнэлтийг “дээрээсээ” эхлэв

2015 оны 03 сарын 04      4      2259

Оросын Холбооны зөвлөлийн гишүүд цалингаа 10 хувь хорогдуулахаар болсон байна. Мөн тээвэр, томилолтын зардлаа ч 10 хувиар багасгажээ. Түүнчлэн техник, тоног төхөөрөмж худалдаж авахаасаа татгалзахаар шийдсэн аж. Өнөөдөр болох хуралдаанаар энэ санаачилгыг хэлэлцэн батлах юм байна. Төсвөө өөр ямар аргаар танахыг бид цаашдаа ч бодно гэж Дээд танхимын тэргүүн Вадим Тюльпанов тайлбарлав. Томилолтын зардлаа хэмнэхийн тулд сенаторууд онгоцоор зорчихдоо бизнес зэрэглэлийн суудалд тухлахаа...

“ТҮҮНИЙГЭЭ УУЧИЛЖ БАЙГААГАА БИ ЯМАР АЗААР АМЬД БАЙХАД НЬ ХЭЛЖ АМЖИВ АА”

2015 оны 03 сарын 04      0      1952

Немцов гэдэг хүн алагдсан биш түүний талаарх нарийн ширийнийг ч хүмүүс мэдэж авсаар байна. Амиа харамсалтайгаар алдсаных нь дараахан бидэнд олдсон мэдээллээр бол түүнийг дөрвөн охинтой гэсэн байсан. Тэгвэл авааль гэргий Екатерина Одинцова гэж бүсгүй бий бөгөөд тэд дундаасаа хүү, охин хоёртой юм байна. Хүү нь 19 настай, оюутан, эцэгтэйгээ их адилхан, охин нь 12 настай. “Би одоо хүүхдүүддээ эцгийг нь орлох боллоо” гэж Екатерина Одинцова ярьсан байна. Немцов, Одинцова хоёр салсан...

ТОД МӨРТЭЙ, ТОЛГОЙ УЛСТӨРЧ БАЙВ, ТЭР

2015 оны 03 сарын 02      1      2531

Оросын сөрөг хүчний нэрд гарсан улстөрч Борис Немцов энэ сарын 27-28-нд шилжих шөнө Москва хотын төвд, Кремль, Улаанталбайгаас ердөө 200 метр зайд буудуулж амиа алдав. Түүнийг Украинаас ирсэн эмэгтэйтэй хамт сүмээс гараад Москва гол дээрх гүүрээр явган явж байхад араас нь зургаан удаа бууджээ. Гэрчүүдийн хэлж буйгаар алуурчин этгээд цагаан өнгийн машинд суун одсон гэнэ. Өндөр нуруутай, тэгш шулуун биетэй, сайхан хувцасладаг, хүмүүсийг өөртөө татах гайхам чадвартай Борис Немцов Оросын сөрөг...

“НАМАЙГ МӨНХРҮҮЛНЭ ГЭЖ АМЛАСАН МӨРТЛӨӨ ӨӨРӨӨ ҮХЧИХЛЭЭ”

2015 оны 02 сарын 26      2      2504

Эрх мэдэлтэй хүмүүс ядаж өөрөө урт наслах, цаашилбал мөнхрөх жорыг эртнээс эрж хайсаар ирж. Тэдний нэг хэсэг нь мөнхөд залуу байлгах рашаан ус бий болгож, зарим нь маарамбуудаас тан авч хэрэглэн, үлдсэн нь үхлийг мэхлэх зан үйл хийнэ. Өнөө бидний үед бол элэнц хуланцын үеийн ийм юм санаанд үл багтана. Гэхдээ л олон зууны өмнө таалал болсон нөхдийнхөө адил, “мөнхийн ус” олоод хүртчих бодлоос одоо цагийнхан ч ангижраагүй байна. Бусадтай харьцуулбал Хятадын их эзэн хаадаас Чингис...

ПУТИН: БИД ДАЙНД БЭЛЭН, ГЭХДЭЭ ДАЙН ХИЙХГҮЙ

2015 оны 02 сарын 25      0      2646

Орост Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэсэн энэ сарын 23-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Крымийг буцаан авахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ гэж мэдэгдэв. Телевизээр “Нэг өглөө сэрэхэд л дайн эхэлчихсэн байх юм биш биз” гэсэн асуултыг Путинд зориулж тавив. Оросыг зэвсгээр далайлгаж чадахгүй. Бид дайнд бэлэн, гэхдээ дайн болохгүй гэж үүнээс хоёр хоногийн өмнө Путин хэлсэн байв. Ийнхүү итгэлтэй байгаагийнхаа шалтгааныг Путин нуусангүй. Цэргийн удирдлагын тогтолцооны...

ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙН АСУУДЛААР САНАЛ ИХЭЭХЭН ЗӨРҮҮТЭЙ БАЙНА

2015 оны 02 сарын 24      0      2093

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өнгөрсөн ням гаригт Женев хотод уулзав. Уулзалт “Ерөнхийлөгч Вильсон” зочид буудалд үдээс хойш эхэлжээ. Орой нь тэдэн дээр Ираны Дэд Ерөнхийлөгч, Атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи, АНУ-ын Эрчим хүчний сайд Эрнест Монис хоёр нэмэгдсэн байна. АНУ-ын хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх яриаг сунжруулах, ямар нэг...