“Анхны эмэгтэй” Грабар-Китарович

2015 оны 04 сарын 09      0      4175

Сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Грабар- Китарович Колинда гэдэг эмэгтэй энэ оны нэгдүгээр сард болсон Хорватын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд цөөн саналаар ялж, таван жил тус улсын төрийг тэргүүлэхээр болсон юм. Хорватын Сонгуулийн хорооны мэдээлснээр хэсгүүдийн 99.7 хувь нь мэдээллээ ирүүлсний дараа Грабар-Китарович 50.43 хувийн санал авсан байв. Хорват Европын холбооны хамгийн цэцэглэн хөгжсөн орны нэг болно гэж Грабар-Китарович санал хураалт дууссаны дараа телевизээр...

ОРОС ЭМЧ

2015 оны 04 сарын 07      0      3334

Мэс засалч Георгий Синяков Челябинскийн эмнэлгийн нэг хэсгийг 20 гаруй жил удирдсан байна. Тэрбээр эх орны дайны үед бөөнөөр хорих лагерьт байхдаа Зөвлөлтийн олон олзлогдогчийг оргоход нь тусалж, хэдэн мянган хоригдлыг үхлээс аварсныг нь мэдэх хүн цөөн. ЗХУ-ын баатар нисгэгч Анна Егорова- Тимофееваг Кюстриний хорих лагерьт байхад Синяков эмч амийг нь аварсныг тэрбээр 1961 онд ярьсан байдаг. Өөрийн амь насыг үл хайрлан цэргүүдэд тусалж байсан гайхалтай хэрнээ үлэмж даруу Георгий Синяковыг...

МӨНХИЙН ЭРХ АШИГ БАЙХААС МӨНХИЙН ДАЙСАН БАЙДАГГҮЙ ГЭДЭГ БАЙХ АА

2015 оны 03 сарын 26      0      2841

Йемен улс дэлхий дахины анхаарлыг татах боллоо. Энд отог, омог хоорондын тэмцэл хурцадсан нь АНУ-ыг тун эвгүй байдалд оруулаад байна. Алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд түшиц газраа гэж үзэж байсан улсынх нь эрх мэдлийг алан хядагч гэж үздэг хүмүүс нь булаагаад авчих юм гэж АНУ-ын “зүүдэнд” ч ороог үй биз. Энэ явдал дипломатын төдийгүй цэрэг дайны байдалд хүргэн, Америкийн нисгэгчгүй онгоцнууд “Исламын улс”-д Йеменд туслан түүний өрсөлдөгчдийг нь бөмбөгдөж байна....

ОНГОЦЫГ ТЕХНИКИЙН ШАЛТГААНААР осолдсон байх магадлалтай гэж үзэж байна

2015 оны 03 сарын 26      0      2526

Germanwing компанийн Airbus A-320 онгоц Барселоноос Дюссельдорф руу нисэж яваад энэ сарын 24- ний өглөө Францын өмнөд нутагт осолдов. Түүнд сууж явсан 150 хүн бүгд амиа алдсан бололтой. Зорчигчдын 67 нь Германы, 45 нь Испанийн, түүнчлэн Турк, Казахстан, Аргентин, АНУ, Колумб, Мексик, Бельги, Мароккогийн иргэн байсан аж. Тэдний дунд дуурийн нэрт дуучин Олег Брыжак, Мари Раднер нар байжээ. Онгоцыг туршлагатай нисгэгч жолоодон явсан бөгөөд осолдохын өмнө тусламж хүссэн дохио өгөөгүй гэнэ....

“КОННЕТАБЛЬ МИНЬ, ЧИ ЕР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙНА”

2015 оны 03 сарын 25      9      3254

Ирээдүйд Францын Ерөнхийлөгч болох байсан Шарль де Голль 1890 онд Лилль хотын шашны нэгэн сургуульд франц хэл, уран зохиолын хичээл заадаг хохь тайжийн гэр бүлд төржээ. Энэ айл таван хүүхэдтэй байв. 1893 онд Европын нөгөө талд Смоленск мужид өөр нэг хүү Миша Тухачевский төрсөн байна. Түүний эцэг нь мөн л ядуурсан тайж байв. Эднийх харин олон хүүхэдтэй, дөрвөн хүү, таван охинтой айл байлаа. Шарль де Голль багадаа Парист очсон бол Миша Тухачевский ч ялгаагүй, Москвад иржээ. Тэд хоёул цэргийн...

ОБАМА хамгийн их, СИ ЗИНЬПИН хамгийн бага цалинтай

2015 оны 03 сарын 24      0      1856

Америкийн телевизийн CNN суваг дэлхийн том эдийн засагтай 12 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын цалинг олон түмний сонорт хүргэсэн байна. Том эдийн засаг гэдэгт гол нь ДНБ-ийг харгалзаж буй бөгөөд 12 улсад энэ удаа Австралийг оруулалгүй ӨАБНУ-ыг багтаажээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Италийн Ерөнхий сайдаас хоёр дахин их цалин авдгийг, дэлхийн нэг том эдийн засгийн тэргүүн Си Зиньпин Францын “С” зэрэглэлийн түшмэлтэй ижил хэмжээний цалинтай болохыг эндээс мэдэж болно....

АСАД ЗОЛИГ АЗТАЙ ЮМ ГЭЭЧ

2015 оны 03 сарын 20      5      3824

Сирид зөрчилдөөн эхлээд дөрвөн жил боллоо. “Арабын хавар”- ын нөлөөгөөр 2011 оны гуравдугаар сарын 15-нд Дераа хотод олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж тун удалгүй жинхэнэ бослого болон хүрээгээ тэлж, бусад хотыг ч хамарсан юм. Египетийн удирдагч Хосни Мубарак юм уу Тунисийн Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алигийн хувь тавилан Башар Асадад нүүрлэх нь үү гэлтэй байв. Гэтэл түүний дэглэм унасангүй. Түүгээр ч барахгүй дайны дундуур тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж,...

“ТА НАР СУВИЛЛЫН ГАЗАР БИШ, БӨӨНӨӨР ХОРИХ ЛАГЕРЬТ ИРЭЭД БАЙНА”

2015 оны 03 сарын 17      0      2634

Освенцимийн бөөнөөр хорих лагерийг Зөвлөлтийн цэргүүд чөлөөлсний 70 жилийн ойн үеэр баахан шуугиан дэгдсэн билээ. Польшийн Гадаад хэргийн сайд Гжегож Схетынь энэ хорих газрыг 1945 оны нэгдүгээр сарын 27-нд украинчууд чөлөөлсөн гэж хэлсэн нь гал дээр тос хийсэн явдал болсон юм. Үүний хариулт болгож Оросын батлан хамгаалах яам нууц байсан олон зүйлийг дэлгэсэн. Тэдгээрийн дотор Украины нэгдүгээр фронтын 60 дугаар армийн бүрэлдэхүүнийг 1945 оны нэгдүгээр сарын байдлаар олон түмэнд...

ХЯТАДЫГ ОРОСООР СОЛИНО ГЭНЭ ҮҮ

2015 оны 03 сарын 16      0      2176

Хятад улс олон жилийн турш Умард Солонгосын гол ивээн тэтгэгч, өмгөөлөн хамгаалагч нь байж ирсэн юм. Гэтэл сүүлийн үед Бээжингийн энэ нөхөрсөг найрсаг байдал илт хөрж хүйтэрсэн байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон улс төр, эдийн засгийн тогтолцооны хоцрогдсон хуучинсаг байдал хятадуудын дургүйг хүргэх болжээ. Бодит санал зөрөлдөөнийг хоёр улсын удирдагчдын хоорондын таагүй байдал улам гүнзгийрүүлж байгаа аж. Си Зиньпин Хятадын Төрийн тэргүүн болоод Пхеньянаас өмнө Сөүлд очсон нь...

ХОРМОЙН ЯВДАЛ НЬ ГЕНЕРАЛЫГ ХОРИГДОЛ БОЛГОЖ МАГАДГҮЙ

2015 оны 03 сарын 13      1      3474

АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга байсан генерал Дэвид Петреуст Холбооны мөрдөх товчоо (ХМТ), Хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг үүсгэв. Түүнийг нууц амраг, сэтгүүлч Пола Бродуэллдээ нууцад хамаарах мэдээлэл дамжуулсан хэмээн сэжиглэж буй аж. ТТГ-ын дарга, 60 настай генерал Дэвид Петреус, Америкийн сэтгүүлчдээс “Пентагоны Моника Левински” гэдэг хоч авсан 40 настай сэтгүүлч эмэгтэй Пола Бродуэлл хоёрын “явдал” 2010 оны эцсээс илт болжээ. Хэргийн материалд...