“СААРАЛ ЧОНОНУУД”

2015 оны 12 сарын 17      1      1764

Агжаг “Ребибиа” шоронд байхад нь Ромын хамба лам II Иоанн Павел 1983 оны арванхоёрдугаар сарын 2-нд эргэж очоод “Би чамайг уучилсан” гэж санваартны ёсоор хандсан байдаг. Шүхрээр бууж байсан биеэ хамгаалах боломжгүй нисгэгчийг буудаж хөнөөсөн Сирийн туркменүүдтэй хийсэн ярилцлага Туркийн сөнөөгч онгоц Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг устгасан өдөр цахим ертөнцөөр дэлхий дахинд цацагдсан юм.  Алпарслан Челик   /баруун гар талд/...

БИ ГАЗАР ШОРОО, ЭЦЭГ, ЭХДЭЭ ИТГЭДЭГ

2015 оны 12 сарын 17      0      755

2006 оноос Боливийн төрийг тэргүүлж байгаа Хуан Эво Моралес Айма нь Испанийн колоничлолоос хойших 400 гаруй жилд энэ албыг хашиж буй Америкийн уугуул иргэдийн анхны төлөөлөл юм. Тэрбээр 2002 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцоод ялагджээ. Харин 1997-2005 онд Боливийн Үндэсний конгресс (Парламент)-ийн депутат байв. Эво Моралес (товчоор ийн нэрлэдэг) 1959 онд Исальяви гэдэг тосгонд ядуу амьдралтай, индианы аймара овгийн гэр бүлд төрсөн аж. Эцэг, эх нь 1980 онд төрөлх...

Нуур нууц хадгалж чадна

2015 оны 12 сарын 16      0      1035

1960 онд Финландын онгон байгальд нэгэн цуст явдал болсны нууцыг тайлах гэж мэргэжилтнүүд оролдоод одоо хэр нь чадаагүй байна. Бодом нуур бол финчүүдийн амрах дуртай газар. Богино хэрнээ өгөөмөр зун ийш нь олон жуулчин авчирдаг аж. 1960 оны зургадугаар сарын эхээр энд дөрвөн залуу ирсэн нь 15 настай Майла Ирмели Бьорклунг, түүний найз, нас чацуу Анья Тууликки Мяки гэдэг охин, 18 настай Сеппо Антеро Бойсман, Нильс Вильгельм Густавсон гэдэг хоёр залуу байв. Тэд Хеллунтай...

ПАРИСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ТҮҮХЭН ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ

2015 оны 12 сарын 15      0      439

Улс орнууд хүлэмжийн хийгээ ийм хэмжээгээр бууруулна НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гишүүн орнуудын 21 дэх чуулга уулзалт Франц улсын нийслэл Парис хотноо болж өндөрлөлөө. Энэ үеэр 195 орны төр, засгийн тэргүүн эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн Парисын гэрээг санал нэгтэйгээр баталсан тухай Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас өчигдөр мэдээлэв. Тэд хүлэмжийн хийг хорогдуулахад чиглэсэн түүхэн тохиролцоонд хүрч, холбогдох баримт бичигт гарын үрсэг...

Хван Гё Ан: Солонгос улс Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын ойрын түнш нь болсон

2015 оны 12 сарын 15      2      1506

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Тэрбээр манай сурвалжлагчийн асуултад хариулсан юм. Дашрамд хэлэхэд БНСУ-ын Ерөнхий сайд 2001 онд манайд ирж байснаас хойш 14 жил гаруйн дараа ноён Хван Гё Аны айлчлал тохиож байна. -Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд улс төр, соёл, хүмүүнлэгийн харилцаа амжилттай сайн хөгжиж ирлээ гэж боддог. Солонгос, Монгол хоёр улсын харилцааг Та...

“ЭНЭ ЧИНЬ ҮХРЭНД ЭМЭЭЛ ТОХОХТОЙ АДИЛ ЮМ БОЛНО”

2015 оны 12 сарын 10      0      3138

Ялсан дөрвөн гүрний төлөөлөгч Нюрнбергийн шүүхийг бүрдүүлсэн бөгөөд ЗХУ-ыг Украины прокурор Роман Руденко, Их Британийг прокурор Хартли Шоукросс, АНУ-ыг Дээд шүүхийн шүүгч Роберт Жексон, Францыг ерөнхий прокурор Франсуа де Ментон нар төлөөлсөн юм. Нэгэн улс хийгээд үзэл суртлыг шүүх хүн төрөлхтний түүхэн дэх анхны хурал Германы Нюрнберг хотноо 70 жилийн өмнө болсон билээ. Энэ шүүх хурал 1945 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 1946 оны аравдугаар сарын 1-ний хооронд болсон. Уг...

Д.ЦООДОЛ: “АРДЫН” ХҮН ГЭЖ РАСУЛ ГАМЗАТОВЫГ Л ХЭЛНЭ

2015 оны 12 сарын 04      2      4344

И.РЭНЧИНХАНД (Соёлын гавьяат зүтгэлтэн) Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатовын шүлгүүдээс орчуулжээ. Түүний заримаас та бүхэнд сонирхуулж байна. Гамзатов гэхээр “Миний Дагестан” гэдэг алдартай бүтээл юуны түрүүнд санаанд орно. Энэ номыг Мишигийн Цэдэндорж орчуулж түүнийг унших боломжийг бидэнд олгосон юм. Д.Цоодол найрагч анхны номоо хэвлүүлчихээд 1970 оны тавдугаар сарын 1-нд...

АЗИЙН ТӨМӨР ХАТАГТАЙ

2015 оны 12 сарын 03      0      3163

Янгоны нисэх онгоцны төв буудалд 2010 оны арваннэгдүгээр сард хүү Ким Аристайгаа уулзав. Аун Сан Су Чи 1945 онд төржээ. Эцэг нь Бирм улсынхаа орчин цагийн зэвсэгт хүчнийг үндэслэгч бөгөөд улсаа тусгаар тогтнуулах асуудлаар 1947 онд Британийн эзэнт улстай хийсэн хэлэлцээрт оролцож байв. Гэвч Засгийн газрынхаа хэд хэдэн гишүүний хамт 1947 онд алагдсан тул Аун Сан Су Чийг нэртэй улстөрч ээж Кхи Чи нь өсгөж хүмүүжүүлсэн байна. Эднийх бас хоёр хүүтэй байв. Кхи Чи 1960 онд...

ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ЧАДВАРЫГ НАТО БЭХЖҮҮЛЖ БАЙНА

2015 оны 12 сарын 03      0      2823

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөний эхний өдрийн дүнгээр тус эвслийн тэргүүн Йенс Столтенберг сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Туркийн Инжирлик бааз дээр нисэх онгоцуудаа байрлуулахад бэлнээ Их Британи илэрхийлсэн, Дани ч Газар дундын тэнгисийн зүүн эрэг рүү хөлөг онгоцуудаа илгээнэ гэж хэлсэн байна. Туркийн батлан хамгаалах чадварыг ийн бэхжүүлж буй нь Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй холбоогүй, тус улсын хилийг бэхжүүлэх шийдвэрийг Сирид Орос байлдааны...

ОЛЛАНД ОЛСНЫ ҮЗҮҮРЭЭС ШҮҮРЭЭД АЛДАВ УУ

2015 оны 12 сарын 03      0      3154

Франсуа Олландын унаж, боссон түүх, ялангуяа саяхны явдал нь аймшигтай эмгэнэлт явдлыг ч туршлагатай улстөрч өөрт ашигтайгаар эргүүлж чаддагийн гайхалтай жишээ боллоо. Хэдхэн сарын өмнө тэрбээр улс төрийн үхдэл мэт байсан юм. Нийгэм нь бараг тэр аяараа түүнийг эсэргүүцэж байв. Баруунтнууд түүнийг ижил хүйстэн гэр бүлийн асуудлаар, зүүнтнүүд болохоор эдийн засгийн санаачилгуудыг нь шүүмжилж байлаа. Уламжлалт гэр бүлийг хадгалж үлдэхийг шаарддаг хуучинсаг үзэлтнүүд буюу Францын...