Тэднийг АН-аас ганцхан Хиллари Клинтон л сөрөн зогсож байна

2015 оны 08 сарын 07      0      3103

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл жил гаруйн хугацаа байгаа ч кампанит ажил нь нэгэнт эхэлчихээд байна. Нэрээ дэвшүүлэхээ зарласан улстөрчид сонгуулийн өмнөх мэдэгдлээ, түүний дотор гадаад бодлогын чиглэлээ тодорхойлчихсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөгчдөд гадаад бодлогын асуудлаар хэн, ямар зөвлөгөө өгч байж болохыг таамаглах гэж оролдоод үзье. Америкчуудын хувьд олон улсын асуудлаас гэр орныхоо ажил, амьдралыг илүүтэй сонирхдог уламжлалтай юм. Тэгэхдээ хэдхэн сарын...

АЗИД Ч ТӨМӨР ХАТАГТАЙ НАР БИЙ

2015 оны 07 сарын 16      0      2421

Энэ оны гуравдугаар сард Энэтхэгийн 240 гаруй компанийн боловсон хүчний албадад хүндхэн ажил тулгарсан нь удирдлагынхаа бүрэлдэхүүнд дор хаяж эмэгтэй захирал нэгийг заавал оруулах явдал байв. Энэтхэгийн Үнэт цаас, биржийн зөвлөл ийм шийдвэр гаргасан бөгөөд үүнийг дээрх компаниуд хэрэгжүүлж амжаагүй байж. Дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд энэ шаардлагыг биелүүлээгүй компанийг хагас сая хүртэл рупигээр торгох ёстой байв. Тэгээд Энэтхэгийн Үндэсний хөрөнгийн биржид бүртгэлтэй фирмүүд удирдах...

ХЯТАДЫН СУРГАМЖ

2015 оны 06 сарын 30      8      11417

2011 онд Хятадад “Авлигатай тэмцэх, нам, Засгийн газрын түвшинд авлигад автахгүй аппарат бий болгох талаарх хүчин чармайлт” гэсэн нэртэй Цагаан ном гаргаж, энэ үйл хэргийг өөрийн ажлын чухал хэсэг болгож буйгаа Хятадын Засгийн газар зарласан юм. Авлигын эсрэг хийх тэмцлээ зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэлтэй хамт явуулсан нь их үр дүнтэй болж буй гэж үздэг аж. БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийг судалдаг Синь Янь захиргаадал-командлалын...

ТҮҮЧЭЭ

2015 оны 06 сарын 29      0      2146

Н.Багабанди парламентын хэсэг сурвалжлагчийн хамт. Өмнөговь, Хүрмэн сумын нутагт Би л лав тэр үед ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг амьтан явж байсан даг. Уг нь бол тухайн үедээ уншигчдын хараанд өртөж, захиалах дуртай хэвлэлийнх нь нэг болоод байсан “Залуучуудын үнэн” сонинд ажиллаад 6-7 жил болсон ч “үймээн шуурганы” хөлөөс дайжин Монголын радиогийн өндөр босгыг сайн нөхдийн татаас дэмжлэгээр дөнгөж алхаад байсан юм. Гэхдээ ногоотой газар мал тогтдоггүйн...

Грект үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг сунгахгүй гэнэ

2015 оны 06 сарын 29      0      2220

Ирэх сарын 5-нд явуулахаар төлөвлөөд буй бүх ард түмний санал асуулгын дараа л Грек евро бүсээс гарах боломжтой гэж Брюссельд Грекийг оролцуулалгүй хийсэн Евро бүсийн орнуудын хуралдааны дүнгээр Францын Сангийн сайд Мишель Сапен бямба гаригт мэдээлжээ. Грекийг евро бүсээс гаргах талаар одоогоор яриагүй байгаа юм байна. Францын сайдын хэлснээс үзвэл евро бүсээс Грек гарлаа ч тэсээд өнгөрөөх нөөц боломж түүнд нэгдсэн орнуудад хангалтттай бий гэнэ. Грект тусламж үзүүлэх хөтөлбөрийг сунгах...

САНХҮҮГИЙН САЛБАРЫН “РОК ОД”

2015 оны 06 сарын 17      0      3422

Францын улстөрчдөөс Лагардыг АНУ-д өндөр үнэлдэг байна. Хямралын үед тэрбээр Америкт Сангийн сайд Тимоти Гейтнертэй хамтарч ажиллахдаа туршлагатай дипломатч, мэргэжлийн өндөр чадвартай хүн болохоо харуулсан аж. Лагард улс төрд хөл тавихаасаа өмнө Америкт хууль зүйн “Baker and McKenzie” гэдэг томоохон фирмийг зургаан жил удирджээ. Түүний ажиллах арга барил нь франц эмэгтэй гэхээсээ илүү тууштай, аливаад яс ханддаг америк эмэгтэйг санагдуулах бөгөөд хуулийн ч, санхүүгийн ч...

Хооронд нь хаяж, хоолойд нь тээглүүлсэн яс

2015 оны 06 сарын 15      0      3260

Умард нутгийн буюу Курилийн өмнө талын дөрвөн (Итурун, Кунашир, Шикотан, Хабомай) арлын маргааныг нэг мөр шийдвэрлэх, Оростой энхийн хэлэлцээр байгуулах гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ихээхэн чармайж байгаа юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй долоон удаа уулзаж байсан бөгөөд уг асуудлыг ямар ч байсан шийдвэрлэхийг улстөрчийн хувьд зорилгоо гэж үздэг. Ирэх онд тэд бас уулзана, маргаантай нутаг усны асуудлаа ч ярилцаж таарна. Тэгэхдээ Япон 1855 онд байгуулсан худалдаа, хилийн тухай хоёр талын...

ТИТЭМГҮЙ “ХААН” ОГЦОРЛОО

2015 оны 06 сарын 04      0      1881

Йозеф Блаттер Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ын ерөнхийлөгчөөр дараалан тав дах удаагаа сонгогдлоо. Түүний цорын ганц өрсөлдөгч, Иорданий ханхүү Али бен-Хусейн хоёрдугаар шатанд санал хураахад оролцолгүй нэрээ татав. Энэ сонгуулийн босгон дээр холбооны эргэн тойронд үүссэн авлигын дуулиан шуугиан нэр дэвшигчдийн байдлыг өөрчилсөн юм. Энэ шуугиан дэгдэхээс өмнө Блаттерын хялбархан ялалтад хэн ч эргэлзэхгүй байв. Өрсөлдөгчөөс нь ердөө Иорданий ханхүү л үлдсэн байлаа. Бусад өрсөлдөгч...

Наполеоныг шүүнэ

2015 оны 06 сарын 02      0      1413

Наполеон Бонапартыг шүүх хурлыг энэ сарын 21-нд хийхээр төлөвлөж байснаа Францын армийг Ватерлоод хиар цохисны 200 жилийн ойн босгон дээр буюу зургадугаар сарын 17-нд болгож хойшлуулжээ. Наполеоныг буруутгагчид болон хамгаалагчдыг Францын тэргүүлэх дээд сургуулиуд болох Сорбонн, Улс төрийн шинжлэх ухааны дээд сургууль, худалдааны дээд сургууль дээр уралдаанд шалгалтаар сонгож авчээ. Тангарагтны шүүгчээр Францын алдар нэртэй хүмүүс ажиллах юм байна. “Бидний зорилго бол өнгөрсөн...

ЭХ ОРНЫ ДАЙН ӨРНӨДӨД ЭХЭЛЖ ДОРНОДОД ДУУССАН ЮМ

2015 оны 05 сарын 29      0      3585

Дэлхийн II дайнд ялсны баярыг энэ жил Орост ч, Хятадад ч хийх нь. Хятадын удирдагч Си Зиньпин Москвагийн Улаан талбайд сая болсон баярын парадыг үзэж, арга хэмжээнүүдэд нь оролцлоо. Намар есдүгээр сарын 3-нд болох парадыг үзэх болов уу хэмээн Бээжин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүлээж буй. Хятадын удирдагчдаас өмнө нь Ялалтын баярт оролцож байсан тохиолдол бий. Ху Жиньтао 2005 онд 60, 2010 онд 65 жилийн ойгоор Улаан талбайд зочилж байсан юм. Хятадын хувьд Бээжинд болох парад...