Грекийн Засгийн газрыг анх удаа эмэгтэй хүн тэргүүлэв

2015 оны 08 сарын 30      0      2680

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас огцрохоо энэ сарын 21-нд мэ­дэгдсэнийг бид мэдээлсэн. Түү­ний халааг түр хугацаагаар хатаг­тай Ва­силика Тану-Христофилуд өгөв. Тэр­бээр Грекийн Дээд шүүхийг тэр­­гүүлж байжээ. Василика Тану-Хрис­­тофилу одоо тангарагаа өргөж, Ерөн­­хий сайдын бүрэн эрхийг аваад байна. Сонгуулийн дараа шинээр бий бол­сон Парламент Засгийн газрыг төвхнүүлэх хүртэл Грек улс түүний удирдлага дор байх болно. 

Туркийн түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг Эрдоан дэмжив

2015 оны 08 сарын 30      0      2695

Арваннэгдүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөж буй Парламентын ээлжит бус сонгууль болтол ажиллах түр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан дэмжив. Түр Засгийн газрыг тав хоногийн дотор бүрдүүлэхийг тэрбээр Ерөнхий сайд Ахмед Давутоглуд өнгөрсөн мягмар гаригт даалгасан аж. Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам, Курдийн Ардын ардчилсан нам илэрхийлсэн байна. Сөрөг хүчний Ардын БНН, Үндэсний хөдөл­гөөний намынхан...

Египетийн шүүхийн шийдвэрийг хэвлэлийн эрх чөлөө рүү хийж буй “довтолгоон” гэж үзэв

2015 оны 08 сарын 30      0      2753

Зөвшөөрөлгүй ажиллаж, ул­сын эрх ашигт хохирол уч­­руулахуйц мэдээлэл тү­гээ­сэн хэмээн Египетийн шүүх үзэж “Аль-Жазира” теле компанийн гурван сэтгүүлчийг шо­ронд хорих шийдвэр өнгөрсөн бямба гаригт гаргав. Ийнхүү шүүг­дэгчийн сандалд суусан хүмүүс нь Египе­тийн иргэншлээ орхисон канад эр Мохамед Фахми, египет үндэстэн Бахер Мохамед хоёр бөгөөд гурав дахь нь болох Австралийн иргэн Пи­тер Гресте энэ оны хоёрдугаар сард эндээс гарч явсан тул...

Европчуудын “толгойны өвчин”

2015 оны 08 сарын 27      0      3959

Ливийн эрэгт явуулсан ажиллагааны дүнд ихэнхдээ Африк, Ойрхи Дор­но­дын орнуудын 3000 орчим дүрвэгчийг усанд живэхээс авраад байна. 400 хүн тээн Италийг зүглэж явсан завинаас 50 хүний цогцос олсон ч тэдний үхлийн шалтгааныг тог­тоо­гоогүй байгаа аж. Мөн Европын эрэг хүрчих гэж тэмцэж яваад амиа алдсан таван хүний цог­цос өөр завинаас олдоход гурав нь эмэгтэй хүнийх байжээ.Аврах ажиллагаа эрхэлдэг Европын хол­бооны “Тритон”-ий удирдлага энэ сард олон...

Асадыг Америк түншээ гэж үзэхгүй гэнэ

2015 оны 08 сарын 27      0      3615

Сирийн асуудал эрхэлсэн Америкийн шинэ тусгай төлөөлөгч Майкл Ратни гадаад оруудад айлчлахаар мордсон бө­гөөд өнөөдрөөс есдүгээр сарын 2-нд Моск­ва, Эр-Рияд, Женевт байх юм байна. Тэгэхдээ Сири дэх зөрчлийг зохи­цуулах талаар Вашингтоноос тодорхой санал өвөрлөж явахгүй гэж Төрийн Де­пар­та­ментийн хэвлэлийн албаны дарга Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлжээ.Ратни Орост энэ сарын 28-ныг өн­гө­рөөж маргааш нь Саудын Арабт орчих аж. Дараа нь Женевт очиж, Сирийн...

Хамт ажиллаж байсан залуусаа буудан хөнөөв

2015 оны 08 сарын 27      0      3797

Хоёр сэтгүүлчийг нэвтрүүлэг хийж байхад нь буудсан Америкийн WDBJ теле­визийн ажилтан байсан Вестер Фленаган эм­нэлэгт хүргэгдээд амьсгал хураажээ. Тэрбээр саяны лхагва гаригт Виржини муж улсын Монита хо­тод сурвалжлага хийж байхад нь хамтран ажил­ладаг сэтгүүлч Эли­сон Паркер, зураг­лаач Адам Уорд нар руу гал нээснээс тэд нь газар дээрээ амиа алд­сан байна. Паркер нь 24, Уорд нь 27 нас­тай байв. Паркер буу­дуулах үедээ хүн­тэй ярилцлага хийж байсан...

Путин Хятадад айлчилна

2015 оны 08 сарын 27      0      3623

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг БНХАУ-д айлчлах үеэр нь хоёр тал 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл Путин Хятадын дарга Си Зиньпинтэй тусдаа хэлэлцээ хийх аж. Гарын үсэг зурах баримт бичгүүд санхүү-хөрөнгө оруулалт, тээвэр-ложистикийн асуудлыг хамарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Оросын удирдагчийн айлчлал бидний стратегийн хамтын ажиллагааны бүх салбарт түлхэц өгнө гэдэгт эргэлзэх...

Тянжиний “хэрэг явдлыг” шалгаж байна

2015 оны 08 сарын 27      0      3528

Дэлбэрсэн агуулахууд мэдэлд нь байдаг “Жуйхай” компанийн захирал Юй Сюэвей, түүний орлогч Дун Шэсюань нарыг баривчилснаа хууль сахиулагчид албан ёсоор нотлов. Түүнээс гадна энэ хэрэг явдалтай холбогдуулж Хятадын цаг­даа нар 12 хүнийг баривчилжээ. Түүнчлэн Хя­тадын ардын дээд прокурорын бай­гууллага Тяньжин хотын улсын компанийн 10 ажилтныг шалгаж эхэлсэн аж.Дэлбэрэлт энэ сарын 12-нд болсныг манай сонин мэдээлсэн. Сүүлийн үеийн барим­таар бол эмгэнэлт явдалд өртөж...

Грекийн эрх баригч нам дотроо хагарч байна

2015 оны 08 сарын 27      0      4308

Грекийн эрх баригч СИРИЗА намын бас 53 депутат Парламент дахь “Ар­дын нэгдэл” гэдэг шинэ фракц руу шилж­жээ. Энэ фракцыг СИРИЗА намын зүүн жи­гүүрийн тэрс үзэлт 25 депутат өн­гө­рөгч долоо хоногт үүсгэн бий болгосон юм.Намын төв хороотойгоо зөв­лөл­дөх­­гүй­гээр ээлжит бус сонгууль явуул­сан гэж Засгийн газраа депутатууд шүүм­жилж бай­гаа аж. Долдугаар сарын 5-нд явуулсан бүх ний­тийн санал асуулгаар зээлдүүлэгчдийн...

Байден боломжийг судалж байгаа бололтой

2015 оны 08 сарын 27      0      3424

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд оролцох боломжоо АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден одоогоор судалж байгаа нь АН-ын Үндэсний хоороны гишүүдтэй түүний утсаар ярьснаас тодорхой болсон байна. CNN телевизийн материалаас үзвэл тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ нарийн зөвлөлдөж буй бөгөөд сунгаанд оролцоход ёс суртахууны хүч чадал нь хангалттай эсэхийг цэгнэж буй аж. Хэрэв Байден Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоор шийдвэл АН-аас нэр дэвших гэж буй хүмүүс дотроо толгой цохиж яваа...