НҮБ-ын төв байрыг Швейцарьт шилжүүлэхийг санал болголоо

2015 оны 08 сарын 31      0      2778

НҮБ-ын төв байрыг АНУ-аас Швейцарьт шилжүүлэхийг Оросын Төрийн думын депутатууд санал болгов. Холбогдох захидлыг Төрийн думын Батлан хамгаалах хорооны гишүүн Игорь Зотов НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээв гэж “Известия” сонин мэдээллээ. Түүний үзэж буйгаар НҮБ нь олон улсын тавцан дээр дээд шүүгч нь байх ёстой болохоос биш АНУ-ын гарт зэвсэг болон ашиглагдах ёсгүй гэнэ.  Гадаад бодлого нь төвийг сахисан орны нутаг дэвсгэрт НҮБ-ын төв байрыг шилжүүлэх шаардлагатай...

Уугуул нэрийг нь ууланд буцаан өгөв

2015 оны 08 сарын 31      0      2973

Умард Америкийн хамгийн өндөр оргилд Аляскийн уугуул хүн амын өгсөн нэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама албан ёсоор буцаан өглөө. Мак-Кинли гэж нэрлэх болсон уулыг 40 жил маргасны дүнд Денали гэж нэрлэхээр болов. Обама цаг агаарын байдлаас болж хойшлуулсан аяллаа хийж, мөсөн голоор явж, алслагдсан нутгийнхаа оршин суугчидтай уулзахаар төлөвлөж байгаа аж. Оргилыг АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлигийн дурсгалд зориулж, 1896 онд түүнийг сонгуульд ялсны дараа Мак-Кинли гэж...

Архи уух гэж хүн барьцааллаа

2015 оны 08 сарын 31      0      3036

Японы Хонсю арал дээр байх өдөр, шөнөгүй ажилладаг нэгэн дэлгүүрт хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хүн өчигдөр орж ирээд хоёр худалдагчийг нь барьцаалаад байсныг цагдаа нар баривчилжээ. Тэр хүн мөнгө хэрэггүй, архи уумаар байна гэж хашгирсан аж. Энэ үед үйлчлүүлэгч гаднаас орж ирсэн тул нэг худалдагчийг нь суллаж, нөгөөг нь “Цагдаагийн байгууллага руу утасдаж, наашаа ирвэл ална шүү гэж дамжуул” гэж шаардсан байна. Гэвч хэдэн цагийн дараа цагдаагийн ажилтан энэ дэлгүүрт ирж...

Хятадын хакеруудыг “Бүжигчин панда” гэдэг

2015 оны 08 сарын 31      0      3098

Америкийн байгууллагуудын компьютерын сүлжээнд нэвтэрсэн хэрэгт оролцсон Хятадын хувь хүмүүс болон компаниудын эсрэг хориг тавих асуудлыг авч үзэхэд АНУ-ын эрх баригчид бэлэн гэнэ. Ийм маягаар Бээжинд дохио өгч, Вашингтон эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаанд чинь хариу өгөхөөр төлөвлөж буй шүү гэдгээ анхааруулах, Ерөнхийлөгчийн захирамж та нарын талд шүү гэдгээ хувийн секторынхондоо мэдэгдэх зорилготой байгаа аж.2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгч Барак Обамагийн захиргааны...

Нэрт зохиолч тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байжээ

2015 оны 08 сарын 31      0      3049

Английн зохиолч Фредерик Форсайт 20 жилийн турш М16-тай хамтран ажиллаж байсан нь өөрийнх нь бичсэн намтар зохиолоос тодорхой болсон байна. Түүний зохиол бүтээлээс нь үүдэн улсынхаа тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй байсан байх хэмээн шүтэн бишрэгчид нь сэжиглэдэг байжээ.Тэрбээр зохиолчийн ажлаа эхэлж байх үедээ Форсайт сэтгүүлчээр ажиллаж байсан аж. Түүний ярьснаас үзвэл сэтгүүлчийн хувиар Нигери дэх зэвсэгт зөрчилдөөний талаар сурвалжилж мэдээлж байхдаа л тусгай албадтай хамтарч...

Францын жуулчин руу баавгай дайрчээ

2015 оны 08 сарын 31      0      2862

Өнгөрсөн долоо хоногт хэсэг  жуулчныг Камчаткад  Толбачик гэдэг галт уул руу өгсөж явах үед франц эмэгтэй рүү баавгай дайрч, толгойн тус газар нь олон шарх бий болгожээ. Түүнийг Оросын Онцгой байдлын яамны “Ми-8” нисдэг тэргээр эмнэлэгт аваачиж мэс засал хийснээр бие нь  сайжирч, одоо энгийн өрөөнд шилжүүлэхээр болоод байгаа аж.Эмнэлгийн ажилтны ярьснаар бол 29 настай бүсгүйн төрөл төрөгсөд нь өчигдөр Францаас иржээ. Жуулчид наймдугаар са­рын 19-нд Ключи...

Гадаадын иргэнийг сэжиглэв

2015 оны 08 сарын 30      0      2654

Энэ сарын 17-нд Тайландад дэл­бэрэлт болж 20 хүний амь хохирч, 120 га­руй хүн шархадсан хэрэгт сэжиг­­лэн гадаадын 28 настай нэг иргэ­нийг ба­рив­чилжээ. Тэрбээр Туркийн пас­порт­­тай байсан нь хуурамч эд байв. Цаг­даагийн газрын үзэж буйгаар бол энэ явдал олон улсын алан хядах ажил­­лагаа биш байсан бололтой. Энэ хүн Тайланд, Хятадад байсан 100 га­руй уйгар хүнийг гаргаж явуулсны өшөөг авахыг зорьсон аж. Дэлбэрэлт үйлд­сэн гэж...

Аваргыг “дайраад” алдаршив

2015 оны 08 сарын 30      0      3174

Амьд домог болсон дэлхийн хам­гийн хурдан хүн, Олимпийн зур­гаан удаагийн аварга Ямайка улсын иргэн Усейн Болтыг аль болох ойроос харчихсан гэж хи­чээдэг хүн олон. Хятадын теле­визийн зураглаач Тао Сун чухам энэ “захиалгыг” биелүүлэх гэж хи­чээж яваад Болтыг хөнгөн атле­тикийн ДАШТ-ий 200 метрийн зайд түрүүчихээд байхад нь дайрч “хэ­рэг тарьсан” төдийгүй жирийн ажил­тан тэрбээр дэлхий дахинд алдаршив. Усейн Болт Бээжин хотноо болж...

Оросын иргэнийг Америкийн хүсэлтээр Финланд баривчлав

2015 оны 08 сарын 30      0      2838

АНУ-ын хүсэлтээр Оросын иргэн Максим Сенахыг Фин­лан­дад баривчиллаа. Америкийн Миннесота муж улсын эрх бариг­чид энэ хүнийг цахим сүл­жээ ашиглах журмыг олонтаа зөрчсөн гэж үзсэн аж. Хүний эрх, ардчиллын асууд­лаарх ОХУ-ын Гадаад хэргийн яамны бүрэн эрхт төлөөлөгч Конс­­тантин Долгов мэдэгдэхдээ, Фин­­ландын эрх баригчдыг олон ул­сын эрхийн хэм хэмжээг ба­римт­лана гэж Москва хүлээж бай­гаа гэж хэлсэн байна. Оросын энэ иргэнийг...

Алаагүй баавгайн арьсыг хуваана гэгчээр

2015 оны 08 сарын 30      0      2557

Хэрэв хууль ёсны өр­сөлдөгчид гарч ирэхгүй бол Дэл­хийн II дайны үеийнх байж болох Германы хуягт галт тэргэн дотор байгаа III Рейх­ийн үнэт зүйлс Польш улсын өмч болно гэж тус улсын Соёлын дэд сайд Петр Жуховский мэдэгдэв. Галт тэр­гийг Орост өгөх боломжийг тэрбээр үгүйс­гэжээ. Галт тэрэг дотор чухам юу байгааг орлогч сайд сайн мэдэхгүй байгаа аж. Байлдааны төхөөрөмж, үнэт зүйл, урлагийн бүтээл эсвэл ар­хивын баримт бичиг ч байж мэднэ гэж тэр хэлжээ. Энэ олдворт...