Обамагийн саналыг намынхан нь дэмжиж байна

2015 оны 09 сарын 03      0      3401

Тегерантай цөмийн асуудлаар тохи­ролцоонд хүрэхийг дэмжиж буйгаа Аме­ри­кийн АН-аас сонгогдсон сенатор Барбара Ми­кульски мэдэгдлээ. Хамтран ажиллах төлөв­лөгөө боловсруулах нь цөмийн бөм­бөг­тэй болох Ираны замыг хаах хамгийн зөв арга гэж тэр үзэж буй юм байна. Лалын энэ БНУ-тай байгуулсан хэлэлцээрийг есдүгээр сарын 17-ноос өмнө Конгрессоор хэлэлцэж дэмжих, эсэхээ шийдсэн байх ёстой аж.Конгрессын хоёр танхимд олонхийг БНА бүрдүүлж буй бөгөөд дээрх хэлэлцээг...

Йеменд аллага үйлдэв

2015 оны 09 сарын 03      0      3182

Йемений нэгэн сүмд хоёр удаа дэлбэрэлт болсны уршгаар 28 хүний амь үрэгдэж, 75 хүн шархадсан байна. Эхнийхийг нь мөргөлийн цагаар амиа золиослогч алан хядагч дэлбэлсэн бололтой. Хүмүүс сүмээс гүйлдэн гарч байх үед хоёр дахь дэлбэрэлтийг үйлдсэн аж. Эдгээрийн хариуцлагыг хүлээхээ “Исламын улс” бүлэглэл мэдэгджээ.

Гватемалын Ерөнхийлөгчийг баривчлахыг шүүх нь зөвшөөрчээ

2015 оны 09 сарын 03      0      3301

Гаалийн байгууллагын ажилд авлигын хэлбэрээр оролцсон хэмээн сэжиглэгдэж буй Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес Молинаг баривчлах зөвшөөрлийг шүүх нь олгосон байна. Молина авлигын уг хэрэгт холбогдолгүй хэмээн  няцааж хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. Дэд Ерөнхийлөгч байсан Роксана Бальдеттийг өнгөрсөн сарын 21-нд мөн ийн сэжиглэж баривчилжээ.Гватемалын Ерөнхийлөгч шүүхээр мөр­дөн байцаагдахгүй байх дархлаатай ч Конгрессын депутатууд энэ эрхийг нь есдүгээр сарын 1-нээс хүчингүй...

Эстонийн Төрийн тэргүүн хачиганд хазуулжээ

2015 оны 09 сарын 03      0      3222

Хэвлэлд мэдээлснээс үзвэл Эс­то­нийн Ерөнхийлөгч Томас Хендрик Иль­вес өнгөрсөн сарын эхээр ойд мөөг түүж яваад хачиганд хазуулсан аж. Хачигнаас халдвар авчээ гэх онош эмч нар сая тавьсан байна. Эс­то­нийн Төрийн тэргүүн албан үүргээ үр­гэлж­лүүлэн гүйцэтгэж, хажуугаар нь эмчилгээ хийлгэхээр шийджээ.Ерөнхийлөгчийн гэргий байсан Эвелин Ильвес 2011 онд мөн ийм өвч­нөөр өвчилж байжээ. Түүнээс болж тэр эмэгтэй спортоо хаяж буйгаа зар­ласан гэнэ. Түүний...

“Исламын улсад” цохилт өгөхөд Орос оролцоогүй

2015 оны 09 сарын 03      0      3320

“Исламын улс”-ын байрлалд агаа­раас цохилт өгөхөд Оросын нисэх хү­чин оролцож буй гэх мэдээлэлд итгэхгүй байхыг Кремль уриалав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээл­лийн асуудал эрхэлсэн Дмит­рий Песков ийн мэдэгдсэн байна. “Ис­ламын улс”-ын дайчидтай тэм­цэлдэхээр Орос улс Сири рүү байлдааны нисэх хүчнээсээ ил­гээ­хээр болжээ гэх мэдээлэл Из­раи­лийн хэвлэлд өмнө нь гарсан байна. Түүнчлэн Оросын мянга мянган цэр­гийн алба...

Ясир Арафатыг хордуулсан гэх баримт олсонгүй

2015 оны 09 сарын 03      0      3227

Палестиний удирдагч асан Ясир Ара­фатын үхлийн шалтгааны тухай хэргийг Фран­цын шүүгчид хаах нь зүйтэй гэж үзжээ. Арафатыг хордуулсан гэх сэжгийг нот­лох боломжгүй гэж   Нантер хотын шүүх үз­сэний дараа шүүх ийм шийдвэр гаргасан бай­на. Арафатын үхлийг улс төрийн аллага гэж үзсэн бэлэвсэн гэргийх нь өмгөөлөгч энэ хэргийг хаасан тухай шийдвэрийг давж заалдахаа гэж мэдэгдсэн аж. Ясир Арафат 2004 оны арванхоёрдугаар сард Парисын захын нэгэн эмнэлэгт 75...

Олимпийн билэгдлийг “огцруулжээ”

2015 оны 09 сарын 02      0      3102

2020 оны Олимпод зориулж Кэнзиро Саногийн зохион бүтээсэн билэгдлийг ашиглахаа болих шийдвэрийг Зохион байгуулах хорооны тусгай хуралдаанаас гаргалаа.Уг билэг тэмдэг хоёр жилийн өмнө Льеж хотын таних тэмдэг болгож хийсэн бүтээлтэй нь гойд адилхан болж гэж үзээд Бельгийн иргэн Оливье Дэби түүнийг өөрчлөхийг хүсээд санасандаа хүрчээ.

Тимошенко гурав дахь удаагаа Ерөнхий сайд болж магадгүй

2015 оны 09 сарын 02      0      3323

Арсений Яценюкийн оронд “Батькивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко Украины Ерөнхий сайд  болохыг оролдож болзошгүй. Үүний тулд Дээд Рада дахь эвсэл задарсан байх нь түүнд ашигтай гэж Парламент дахь “Петр Порошенко эвсэл”-ийн эх сурвалж мэдээлэв. Түүний үзэж буйгаар төвлөрлийг задлах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн дэвшүүлсэн саналыг  эсэргүүцсэн фракц (“Батькивщина”, Радикал нам болон...

Дик Чейни Барак Обамаг буруутгав

2015 оны 09 сарын 02      0      3116

Хэт даврагч “Исламын улс”  бүлэглэл 2001 онд “Аль-Кайда”-гийн үйлдсэнээс цар хэмжээгээрээ илүү гарах алан хядах ажиллагааг АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэж болзошгүй гэж тус улсын Дэд Ерөнхийлөгч байсан Дик Чейни үзэж буйгаа CNN телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ. Тэр довтолгоонд 2001 оны есдүгээр сарын 11-нийхээс илүү хөнөөх чадалтай зэвсэг хэрэглэнэ гэж Чейни хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл “Исламын улс” химийн юм уу, биологийн зэвсэг...

Хоригийг хоёр жил мөрдөнө

2015 оны 09 сарын 02      0      3097

Америкийн хууль зөрчиж Иран, Умард Солонгос, Сиритэй сэжиг бүхий үйл ажиллагаа явуулсан учраас Оросын зарим компанийн эсрэг АНУ хориг тавилаа. Хоригт Тула хотын багаж төхөөрөмж зохион бүтээх товчоо, Новосибирскийн шөнийн харааны болон цахилгаан-оптикийн “Катод” үйлдвэр, Реутовын машины үйлдвэр, “Рособоронэкспорт”, Миг багтжээ. Түүнчлэн Иран, Хятад, Умард Солонгос, Арабын нэгдсэн Эмират, Сири, Судан, Туркийн компаниуд нэрсийн жагсаалтад орсон байна. Эдгээр компанитай...