Ч.АЛТАНЗАГАС: КРЫЛОВ, АЗИЗ НЕСИН нарын бүтээл хүмүүсийн оюуны цангааг тайлдаг юм

2015 оны 09 сарын 07      2      4653

Оросын сонгодог зохиолч И.А.Крыловын “Ёгт үлгэрүүд”, Туркийн нэрт хошин шогч Азиз Несиний “Алиа хошин найр” нэртэй номууд хэвлэгдэн гарсан байна. Эдгээр номыг орчуулсан, хэл шинжлэлч эрдэмтэн Чимэддоржийн Алтанзагастай ярилцлаа. -Крыловын ёгт үлгэрүүдийг манайд урьд нь орчуулж байсан. Тийм байтал Та яагаад энэ ажлыг хийхээр зориглов? -И.А.Крыловын ёгт үлгэрүүд бол гашуун үнэнийг, гүн сэтгэхийн гайхамшгийг уран яруу илэрхийлсэн, хуучирдаггүй, өнөөдрийн...

Охиндоо хөөгдөөд шинэ нам байгуулжээ

2015 оны 09 сарын 06      0      3710

Францын “Үндэсний фронт” намыг үүсгэн байгуулсан ч  саяхан түүнээсээ хөөгдсөн Жан-Мари Ле Пен “Хөх-цагаан-улаан нэгдэл” хэмээн төрийн далбааныхаа өнгөөр нэрлэсэн улс төрийн шинэ нам байгуулжээ. 87 настай, хэт барууны үзэлт улстөрч энэ тухайгаа өнгөрсөн бямба гаригт дэмжигчдэдээ мэдэгдсэн аж. Нам нь “Үндэсний фронт-“ын жишгээр ажиллах гэнэ. Хуучин намынхнаа Жан-Мари Ле Пен өөртөө татаж чадвал давхар гишүүнчлэлтэй байхыг зөвшөөрөх эсэх асуудал...

Сири дэх байлдаанд оросууд оролцож байгаа юм гэж үү

2015 оны 09 сарын 06      1      4019

Сирийн зөрчилд Москва хөндлөнгөөс оролцож буй гэх мэдээлэлд сэтгэл зовниж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа илэрхийлжээ. Сирид Оросын цэргийн оролцоо нэмэгдэж буй гэх мэдээлэл хэрэв үнэн бол энэ нь тэндхийн зөрчилдөөнт байдлыг нэмэгдүүлж, учрах хор хохирлыг ихэсгэнэ. Энгийн хүмүүс олноор амь үрэгдэж, дүрвэгсдийн урсгал ч ихэснэ гэж Жон Керри үзэж буй аж. Түүнээс гадна “Исламын улс” хэмээх алан хядагч...

Хоёр Суданы хооронд Орос зуучилна

2015 оны 09 сарын 06      0      3339

Манай улс Москватай харилцаагаа өндөр түвшинд авч үзэх бодолтой байгаа гэж Өмнөд Суданы Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мавьен Маколь өнгөрсөн бямба гаригт мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Бенжамин Барнаба энэ сарын 9-нд Москвад айлчилж ОХУ, Суданы Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ибрагим Гандур нартай хийх гурван талт хэлэлцээрт  оролцох юм байна. Өмнөд Судан умард хөршөөсөө өрх тусгаарлаад дөрвөн жил болж буй ч хил хязгаараа тогтоох, нефтиэр баян хил орчмын Абьей...

АНУ Си Зиньпинд хоригоор бэлэг барих нь

2015 оны 09 сарын 06      0      3666

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын эцсээр Америкт айлчлах гэж буйг нь үл харгалзан цахим тагнуул хийснийх нь төлөө тус улсын зарим иргэн, хуулийн этгээдийн эсрэг хориг тавина гэж АНУ-ын төрийн нэгэн албан хаагч CNN телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Уг арга хэмжээг энэ долоо хоногт авч магадгүй аж. Хоригийг хэдэн сарын хугацаатай тавих бололтой. Си Зиньпиний айлчлалаас өмнө түүнийг хэрэгжүүлэх нь зохимжгүй гэж үзэх хүмүүс байгаа ч хориг тавих аюул бодитой байвал...

Нетаньяахуг баривчлах санаачилга гаргав

2015 оны 09 сарын 06      0      3380

2014 онд 2000 гаруй хүний аминд хүрсэн гэж үзэж Израилийн Ерөнхий сайд 65 настай Бенжамин Нетаньяхуг баривчлахыг өргөх бичиг санаачилсан Дэмиан Моран уриалжээ. Өргөх бичигт 100 мянган хүн гарын үсгээ зурчихвал түүнийг Британийн парламент авч үзэх ёстой аж. Израилийн Ерөнхий сайдыг энэ сард Лондонд айлчлах үеэр нь баривчлахыг шаардсан өргөх бичгийг дэмжсэн хүний тоо 100 мянгаас давсан гэнэ. Гэвч Израилийн Ерөнхий сайдын адилаар айлчлан ирж буй гадаадын зочид халдашгүй дархан эрхтэй...

Дүрвэгчид яагаад Арабын баян орнуудад очдоггүй юм бэ

2015 оны 09 сарын 06      0      6105

Унгар дахь цагаачдын байдлыг ирэх сарын 5-6-нд хэлэлцэхээр гишүүн орнуудын Гадаад болон Дотоод хэргийн сайд нарын яаралтай хуралдаан зарлахаар шийдвэрлэснийг Европын холбоог даргалж буй Люксембургийн Гадаад хэргийн сайд Жан Ассельборн сая мэдэгдлээ. Дүрвэгсдийн асуудлаар багц санал Европарламентад аравдугаар сарын 2-нд хүргүүлэхээр төлөвлөж буйгаа ч тэрбээр нотлов. Баттай бус мэдээгээр бол холбооны 28 улсын Гадаад хэргийн сайд нар энэ онд Европын холбоо хүлээж авах дүрвэгсдийн тоог 160 мянга...

АРМИА 300 МЯНГАН ХҮНЭЭР ЦОМХОТГОХОО ХЯТАД ЗАРЛАВ

2015 оны 09 сарын 04      0      4183

Бээжин хотод өчигдөр болсон ёслолын жагсаалд 12 улсын 12 мянган цэрэг, байлдааны төрөл бүрийн 500 техник, 200 гаруй онгоц оролцжээ. Мөн уг жагсаалыг 50 орчим улсын Төрийн тэргүүн, төлөөлөгчид, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үзэж сонирхсон байна. Тэгвэл энэ оны тавдугаар сарын 9-нд Москвад болсон жагсаалд байлдааны 200 орчим техник, 16 мянган цэргийн алба хаагч оролцсоны 700 гаруй нь гадаадынхан байжээ. Гадаад орнуудын төр, засгийн 30 шахам тэргүүн, ОУ-ын байгууллагын...

Иран, Өрнөдийн харилцаа сайжрах уу

2015 оны 09 сарын 03      0      3390

АНУ-ын ЭСЯ байсан байшингийн хаалган дээр иран оюутнууд АНУ-ыг доромжилсон олон  тайлбартай самбар байрлуулжээ. Тэдгээр үг, өгүүлбэр бүгд Ираны дээд удирдагч Аятолла Хомейнийн амнаас гарсан аж. Тухайлбал, “Том шулам”, “дээрэмчид”, “авлигачид”, “увайгүй”, “коран судрыг эсэргүүцэгчид” гэх мэт үг орсон байна. Сайн дурынхнаас сонгож авдаг хагас цэргийн маягийн дэглэмтэй цагдаа нарын багт элсэж орсон оюутнууд Америк, Англи,...

Дүрвэгсдийн ачааллыг Европын орнууд хувааж үүрнэ

2015 оны 09 сарын 03      0      3203

Цагаачдад толгой хоргодох байр олгох, тэднийг Европын холбооны гишүүн орнуудад шударгаар тараан байрлуулах тухай одоо мөрдөж буй журмыг эргэж харахыг шаардсан баримт бичигт Франц, Итали, Герман, улсын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурав. Дүрвэгсдийг хүлээж авах талаарх Европын холбооны журам алдаа доголдолтой болохыг өнөөдөр бий болоод буй байдал харуулсныг уг баримт бичигт онцолсон байна. Энэ сарын 4-5-нд Люксембургэд болох Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдаан...