Хятадад химийн үйлдвэрт дахин дэлбэрэлт боллоо

2015 оны 09 сарын 08      0      3921

Хятадын зүүн нутгийн  Чэцян мужийн Лишуи хотод химийн заводод даваа гаригт хүчтэй дэлбэрэлт болсон байна. Энд химийн бодис хадгалдаг байжээ. Хятадын олон улсын радио мэдээлснээр бол дэлбэрэлт болсон газар гал унтраагч 300 хүн, 61 техник ирж, түймрийг унтраасан аж.Иймэрхүү явдал Хятадад сүүлийн үед нэг бус удаа гарлаа. Шаньдун мужид наймдугаар сарын 22-нд химийн заводод дэлбэрэлт болсноос нэг хүн нас барж, есөн хүн шархадсан. Дараа нь есдүгээр сарын 1-ний шөнө мөн энэ мужид бас химийн...

ЧУЛУУГ УС Л ДИЙЛДЭГ ЮМ

2015 оны 09 сарын 08      0      4483

Шинзо Абэ, Си Зиньпин нар 2014 онд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр учрав - Хятадууд яагаад япончуудад дургүй байдаг вэ - ...1894-1895 оны Япон-Хятадын дайн Хятадын шившигтэй ялагдлаар төгссөн байна. Үүний дараа тус улсууд байраа сольж, үндэстний ирээдүйн “эцэг” Сүнь Ятсэнээс аваад Хятадын оюунт хүмүүс суралцахаар Японыг зорих болжээ. Токиод бий болсон “Тунмэнхой” гэдэг байгууллага 1912 оны Синьхайн...

Нэрт зохиолчийг Америк 24 жил мөрдөж мөшгижээ

2015 оны 09 сарын 07      0      3954

Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркесийн араас АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) 20 гаруй жил мөрдөж мөшгиж байжээ. Түүнийг Кубийн мэдээллийн Рrense latina агентлагийн ажилтны хувиар 1961 онд гэргий, хүүхдийн хамт Нью-Йоркод ирэхэд нь л энэ ажиллагаа эхэлсэн аж.Үүнээс хоёр жилийн өмнө Кубад хувьсгал ялж, Фидель Кастро болон түүний хамтран зүтгэгчид засгийн эрхийг авч, түүнээс хойш арлын энэ улс хийгээд АНУ-ын удирдлагын харилцаа дайсагнасан шинж чанартай байв. Маркесийг Кастрогийн анд...

Яценюк, Саакашвили хоёрын зөрчлийн шалтгааныг Порошенко олов

2015 оны 09 сарын 07      0      3777

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк, Одесс мужийн тэргүүн Ми­хаил Саакашвили хоёрын хооронд үүсээд буй зөрчлийг “тус улсад хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийн явц, үр дүнд сэтгэл дундуур байгаагийн илрэл. Ийм байдал надад ч байна” гэж Ерөнхийлөгч Петр Порошенко нь хэлсэн байна. Түүний үзэж буйгаар байдлыг засаж залруулах хүсэл Яценюкт ч, Саакашвилид ч байгаа аж.Энэ сарын 3-нд Саакашвили теле­визээр ярихдаа Украины Засгийн газар олигархуудын хяналтад байна гэж хэлээд, Нисэх...

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний цуваа үргэлжилсээр

2015 оны 09 сарын 07      0      3559

АН-аас Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа Харвардын их сургуулийн багш, эрх зүйн профессор Лоуренс Лессиг мэдэгдлээ. Тэрбээр интернэт ашиглаж сонгуулийн кампанит ажлынхаа санд нэг сая ам.доллар цуглуулж чадсан гэнэ. “Америкийн Засгийн газар ажил хийхгүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Байдлыг өөрчлөх арга зам олох нь чухал” гэж тэр үзэж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол сонгуулийн кампанийг санхүүжүүлэх үйлсэд өөрчлөлт хийчихээд огцорч,...

Марин Ле Пенийг Олландаас илүү дэмжиж байна

2015 оны 09 сарын 07      0      3771

2017 онд болох сонгуулиар Францын сонгогчид Франсуа Олландыг дэмжихэд бэ­лэн бус байгааг Le Figaro сонинд нийт­лэгд­сэн санал асуулгын дүн харуулжээ. Одоо­гийн Төрийн тэргүүний төлөө Францын ир­гэдийн ердөө 19  хувь нь л саналаа өгөхөөр байгаа аж. Хэрэв Олланд Ерөнхийлөгчийн дараа­гийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдвэл сунгаанд сүүл мушгиж, хоёр дахь шатанд оролцож чадахгүй болж мэдэхээр байна.Тэгвэл санал асуулгын дүнгээр “Үн­дэс­ний...

Францчууд дүрвэгчдийг таашаахгүй байна

2015 оны 09 сарын 07      0      3741

Улс орондоо дүрвэгчид хүлээж авах журмыг зөөлрүүлэхийг францчуудын ихэнх нь эсэргүүцэж байгаа аж. Odaxo компаниас явуулсан асуулгад оролцогчдын 55 хувь нь ийм саналтай байжээ. Сүүлийн саруудад олон зуун дүрвэгчийг орогнуулаад байгаа Германыг бодвол Франц улс тэдэнд зочломтгой бус хандаж буй аж. Харин алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй олон улсын эвсэлд нэгдэхийг францчуудын 61 хувь нь дэмжиж байгааг санал асуулга харуулсан байна. Хуурай замын цэргээ Сири рүү...

Иракийг Пентагон үнэлэв

2015 оны 09 сарын 07      0      4029

“Исламын улс” бүлэглэлийн байрлалд Ирак цохилт өгөхдөө АНУ-аас авсан F-16 бөмбөгдөгчийг анх удаа ашиглав. Иракийн Батлан хамгаалахын сайд Халед аль-Обейди сэтгүүлчдэд мэдээлснээс үзвэл уг ажиллагаа ер бусын үр дүнтэй болжээ. Тиймээс Иракийн Агаарын цэргийн хүчин F-16 онгоцуудыг “Исламын улс”-ын эсрэг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Орчин цагийн энэ онгоцыг амжилттай эзэмшиж, алан хядагч бүлэглэлийг бүрэн устгах үйлсэд ашиглаж буйд нь Пентагоны төлөөлөгч...

“Исламын улс”-ын 4000 гаруй алан хядагч дүрвэгчийн дүрээр Европт орж иржээ

2015 оны 09 сарын 07      0      3911

Дүрвэгчийн дүрээр “Исламын улс” бүлэглэлийн 4000 гаруй алан хядагч Европын холбооны орнууд руу нэвтэрлээ гэх мэдээ байна. Тэд Туркийн Измир, Мерсин хотуудын усан буудлаас дүрвэгчидтэй нийлж Газар дундын тэнгисээр дамжиж Итали руу иржээ. Дараа нь Европын бусад улсууд, тэр дундаа Швед, Германд очсон аж. Нэгэн дамын панзчины ярьснаас үзвэл тэрбээр арав гаруй алан хядагчийг Европ руу нэвтрэхэд нь тусалжээ. Алан хядагчдын нэг нь “Бид Сирид төдийгүй дэлхий даяарт халифат...

Валенса гэртээ дүрвэгч “орогнуулна”

2015 оны 09 сарын 07      0      3738

Польшийн Ерөнхийлөгч байсан, Нобелийн Энхтайвны шагналт Лех Валенса Африкийн ор­нуудаас дүрвэж буй хүмүүст туслах шаард­лага­тай гэж хэлээд гэртээ хэд хэдэн хүн байр­луулахад бэлэн, гэхдээ гэргийтэйгээ зөвлөнө хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар бол дүрвэгсдэд ажлын байр олгож, эхний үед нь асар майхан барьж өгөх шаардлагатай гэнэ. Тэгэхдээ дүрвэгсдийн урсгал Европын байдлыг тогтворгүй болгохгүй байхаар бүх арга хэмжээг авах нь чухлыг онцолсон байна. Польш улс 2.2...