Хүмүүнлэгийн байгууллагынхан АНУ-ыг зэмлэв

2015 оны 09 сарын 09      0      3611

Дүрвэгчидтэй холбоотой асуудлаар Америк­ийн хүмүүнлэгийн болон шашны томоохон бай­гууллагууд Цагаан ордонд хандсан байна. Энэ чиглэлд оройлох үүргээ АНУ хэрхэн гүйцэтгэж байгааг хараад урам хугарч байна гэж Дэлхийн сүм, хийдийн албаны дүрвэгчдийн асуудал эрхэлсэн захирал Жен Смайтерс тэмдэглэсэн аж.Сирид зэвсэгт зөрчилдөөн үүссэнээс хойш АНУ тус улсаас 1.5 мянган дүрвэгч хүлээж аваад байгаа аж. Энэ онд Сирийн 300 иргэнд АНУ-д оршин суух эрх олгохоор төлөвлөж буй юм байна.

Обама, Путин хоёр Нью-Йоркод уулзах талаар тохиролцоогүй аж

2015 оны 09 сарын 09      0      3654

Нью-Йоркод энэ сарын эцсээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уулзахаар одоогоор төлөвлөөгүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Тус чуулганы хүрээнд ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүнүүдийг уулзуулах хүсэлтийг Орос улсаас Цагаан ордонд тавиагүй гэж Оросын Төрийн тэргүүний туслах Юрий Ушаков урьд нь мэдээлж байсан юм. Түүний хэлснээс...

С.ЛАВРОВ: НАМАЙГ СУРГАХ ГЭДЭГ ЧИ ХЭН БЭ

2015 оны 09 сарын 09      4      4618

Энэ золигоос л болж Кофи Аннантай ам мурийсан юм ... Сергей Лавров дадлага хийхээр 1972 онд Шри-Ланкад суугаа ЗХУ-ын ЭСЯ-нд очоод улмаар атташе болов. 1976 он болтол энэ албыг хашлаа. Цаашдаа ЭСЯ-ныхаа гуравдугаар нарийн бичгийн дарга болсноо Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн байгууллагын хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. 1980-аад оны туршид тэрбээр Нью-Йоркод НҮБ дахь ЗХУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх,...

Амбан захирагчийн зөвлөх шархадсан байна

2015 оны 09 сарын 08      0      4040

АНУ-ын Нью-Йорк муж улсын амбан захирагчийн хуулийн зөвлөх Хөдөлмөрийн өдөрт зориулсан  ёслолын жагсаалын үеэр Бруклинд болсон буудалцаанд өртөн толгой нь шархадсан байна.  Тэрбээр гудамжны дээрэмчдийн тэнэмэл суманд санамсаргүй өртсөн бололтой. Нью-Йорк муж улсын амбан захирагчийн захиргааны ажилтан, 43 настай Кэри Габайн бие тун тааруу байгаа юм байна. Хууль сахиулах байгууллагынхны үзэж буйгаар буун дуу 30 орчим удаа сонсогдсон аж.

Шинзо Абэ “улирав”

2015 оны 09 сарын 08      0      4157

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар дахин сонгогдов. Түүний цорын ганц өрсөлдөгч Сейко Нода намынхаа дотоод сунгаанд оролцоход шаардагдах санхүүгийн эх үүсвэрээ олоогүй учраас санал хураалтад түвэг учирсангүй. Абэг гурван жилийн хугацаагаар сонгожээ. Тэрбээр эдийн засгийн хэт ачаалалд анхаарал тавихаар амласан аж. Түүнчлэн Японыг дайн хийх, зэвсэгт хүчинтэй байхаас татгалзуулсан заалт бүхий Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон түмний дунд...

Хатан хааны аминд халдахаар зэхэж байжээ

2015 оны 09 сарын 08      0      4236

Сирид устгасан гэж Английн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн “Исламын улс”-ын хоёр дайчин  хатан хаан II Элизавета болон түүний гэр бүлийн бусад гишүүний аминд халдахаар төлөвлөж байсныг илрүүлжээ.The Telegraph сонинд мэдээлснээр бол Их Британийн уугуул  Рейяд Хан, Жунайду Хуссейн нар Японыг ялсны 70 жилийн ойд зориулж Лондонд зохион байгуулах дурсгалын арга хэмжээний үеэр дэлбэлэх ажиллагаа явуулахаар зэхэж байсныг тусгай албад тогтоосны дараа тэднийг устгах нь...

Орост тавьсан хоригийг цуцлуулахыг Франц дэмжинэ

2015 оны 09 сарын 08      0      4343

Украинд энхийн үйл явц үргэлжлээд байвал Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлуулахын төлөө тэмцэнэ гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд онцлов. “Украины байдлыг энхийн замаар зохицуулах үйл явцад сүүлийн өдрүүдэд ахиц гарсан. Гал зогсоох дэглэмийг талууд үндсэндээ бүрэн биелүүлж байна” гэж тэр хэлжээ. Энэ сарын 15-нд Нью-Йоркод нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас өмнө “Нормандын дөрвөл” (Украин, Орос, Франц, Герман) –ийн уулзалтыг Парис...

Ерөнхийлөгч жагсагчдад буулт хийхгүй

2015 оны 09 сарын 08      0      4137

Молдавын Ерөнхийлөгч Николас Тимофти эсэргүүцлээ илэрхийлэгчдийн шаардлагад буулт хийж, огцрохгүй гэж Төрийн тэргүүний засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Ион Пэдураду мэдэгджээ. Ерөнхийлөгч огцрох нь нийгмийн ч, улс орны ч эрх ашигт нийцэхгүй гэж тэрбээр хэлсэн байна.Жагсагчид Ерөнхийлөгчийг Үндэсний их хурлын талбайд гарч ирэхийг шаардсантай холбогдуулж Пэдураду хэлэхдээ “Энэ асуудлыг Тимофти тунгааж үзээд өөрөө хариугаа өгөх болно” гэсэн байна. Энэ сарын 6-наас...

Израилийн Ерөнхий сайд дүрвэгчдээс татгалзав

2015 оны 09 сарын 08      0      3922

Улсынхаа нутаг дэвсгэр рүү дүрвэгсдийг оруулахаас Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху татгалзсан байна. “Израиль бол газар нутаг багатай, хүн ам цөөтэй, маш жижигхэн улс” гэж тэрбээр хэлжээ. Мөн Иордантай залгаа хил дээрээ хана босгохоор төлөвлөж буйгаа ч нуусангүй.Одоогийн байдлаар Сириэс дүрвэсэн хоёр сая гаруй хүн Египет, Ирак, Иордан, Ливанд, 1.9 сая хүн Туркэд байгаа юм. Европын орнуудад толгой хоргодох зөвшөөрөл хүсэж 348 мянган сири хүн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал...

Ойрхи Дорнод, Африкийн хямралыг өдөөгч нь АНУ

2015 оны 09 сарын 08      0      4364

Дүрвэгчидтэй холбоотой хямралаас үүдэж Унгарын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде огцорлоо. Дүрвэгчдээс хамгаалан дөрвөн метр өндөр хашааг хил дээр хугацаанд нь барьж дуусгасангүй гэж  Ерөнхий сайд Виктор Орбан түүнийг зэмлэсэн аж. Ойрхи Дорнод, Умард Африкаас нууцаар дүрвэж буй олон мянган цагаачийн хувьд Унгар улс дайран өнгөрөх нэг томоохон зангилаа газар болж буй юм. 160 гаруй мянган дүрвэгч тус улсаар дайрч өнгөрсөн бөгөөд Сербтэй залгаа хил дээр саяны даваа гаригт тэд цагдаа...