Далд наймааны мастер

2016 оны 01 сарын 21      0      851

Бан Ги Мүн гэргийн хамт 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс одоогийн албаа хашиж буй Бан Ги Мүн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр энэ албанд 2006 оны аравдугаар сарын 14-нд сонгогдохдоо БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайдаар ажиллаж байв. Бан Ги Мүн 1944 оны зургадугаар сарын 13-нд одоогийн Өмнөд Солонгосын умард нутагт олон хүүхэдтай айлын дөрөв дэх хүүхэд нь болж мэндэлсэн байна. Ээж нь хөгжим, бүжгийн багш, аав нь инженер байв. Чинээлэг бус...

Керри аяллаа эхэллээ

2016 оны 01 сарын 21      0      801

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Европ, Ази, Ойрхи Дорнодын орнуудаар хийх аяллаа эхэллээ. Тэрбээр өчигдөр Швейцарьт ирж, 40 улсын төр, засгийн тэргүүний хамт Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна. Олон улсын тэргүүлэх корпорацын удирдлагууд дэлхийн улс орнуудын Төр, Засгийн тэргүүнүүдтэй уулзах боломж олддог жил тутмын энэ уулзалтад АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден, Батлан хамгаалахын сайд Эштон Картер нар бас оролцож буй аж. Энд авилгатай тэмцэх, эрчим...

Оростой харилцаагаа хэвийн болгох боломжийг дараагийн хүндээ үлдээхийг Обама хүсэхгүй

2016 оны 01 сарын 19      1      988

Туркэд болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр Оросын ШУА-ийн Е.М.Примаковын нэрэмжит Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэн жил бүр “Орос ба дэлхий: эдийн засаг, гадаад бодлого” гэсэн таамаглал гаргадаг юм. Энэ оны талаарх таамаглалаас нь АНУ-ын гадаад бодлоготой холбоотой хэсгийг сонирхуулж байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанийн үед дотоод бодлогын асуудал голлох байр суурьтай байгаагаас үүдэн гадаад бодлого, аюулгүй байдлын...

ИСПАНИЙН ВАНГИЙН ГЭР БҮЛИЙН НЭР ХҮНД СЭВТЭВ

2016 оны 01 сарын 13      0      2009

Гүнж Кристина Испанийн вангийн гэр бүлийнхнээс шүүхээр буруутгагдсан анхны хүн болов. Түүнийг нөхөр болон өөр 16 хүн орооцолдсон залилангийн хэрэгт оролцсон гэж үзэж буй аж. Харин гүнж бүгдийг үгүйсгэж буй гэнэ. Хэрэв түүний буруутайг нь нотолбол найман жил шоронд хоригдох шийтгэл ногдуулах магадлалтай юм байна. Олон испани хүний үзэж буйгаар бол Пальма-де-Мальорка хотод болсон шүүх хурал вангийн гэр бүлийнхний хувьд ичгэвтэр явдал болжээ. Гүнж Кристина залилан хийж, мөнгө...

Хятадын одоогийн удирдлагад Мао яагаад хэрэг болов

2016 оны 01 сарын 12      1      1574

АНУ-ын Капитолийн их сургуулийн профессор, Маогийн намтрыг “Гайхамшигт хүмүүсийн амьдрал” цувралаар бичиж гаргасан түүхийн ухааны доктор Александр Панцовын бичсэн өгүүллээс товчлон авч сонирхуулъя. Арван жилийн өмнө бол Мао Зэдуныг шүтэх явдал Хятадад аяндаа түүх болж, эртний эзэн хааддаа хандахтай адил хэмжээнд очиж байснаа БНХАУ-ын одоогийн дарга Си Зиньпин гарч ирснээр байдал өөрчлөгдөж, их залуурч маань албан ёсны үзэл суртал, суртал нэвтрүүлэгт дахин хэрэгцээ...

НАТО ЮУ ХҮСЭЖ БУЙ ТАЛААР ПУТИН ЯРЬЖЭЭ

2016 оны 01 сарын 12      0      981

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы “Bild” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа ЗХУ задарснаар дэлхийн хүчний хоёр дахь төв үгүй болсон тул алдар хүнд, эрх мэдэл, элбэг хангалуун байдлын оргилд гарч түүнээсээ таашаал авах хүсэл НАТО-гийн гол гишүүдэд төрөх болсон гэж хэлсэн байна. “Ноёлж байхыг тэд хүссэн, энэ ширээн дээрээ ч суусан. Одоо тэгээд цаашаа яах юм бэ? Бид одоо хямралт байдлын тухай ярих болоод байна шүү дээ” гэж тэрбээр хэлсэн аж. Түүний үзэж...

Орос, Америкийн харилцаа сайн байх бодит үндэслэл байхгүй

2016 оны 01 сарын 07      0      1378

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа ирэх сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Гэхдээ сунгаа хэдийнэ эхэлчихсэн төдийгүй түүний явц дунд санаанд оромгүй хэд хэдэн явдал тохиогоод байгаа. Юуны урьд ихээхэн найдвар хүлээж байсан Жеб Буш БНН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүс дотроо “баян ходоодонд” орж, хачирхалтай гэж хэлж болохоор Дональд Трамп өнгөлж яваа. Хоёр намын нэр дэвшигчдээс хэнд нь илүү боломж байгаа хийгээд хэнийх нь ялалт Москва,...

“Уртын харайлт” УРАГШГҮЙТСЭН НЬ

2016 оны 01 сарын 04      1      1277

И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У.Черчилль Дайны дараах Европыг хэрхэн илбэн тохинуулах асуудлыг хэлэлцсэн ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчдын (“Их гурвын”) дээд хэмжээний уулзалт 1943 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 1-нд Ираны нийслэл Тегеран хотод болсон юм. Энэ уулзалтыг ихэд нууц байдалд бэлтгэсэн ч ийм үйл явдал болох гэж буйг германчууд аравдугаар сарын дундуур мэдчихсэн байв. “Тегеран руу хөвж яваа томоохон загасны” тухай мэдээллийг...

ӨМНӨД АМЕРИК ХУУЧИН ОНЫГ УСАРХАГ БОРООТОЙ ҮДЭЖ БАЙНА

2015 оны 12 сарын 28      0      694

Усархаг аадрын улмаас Өмнөд Америкийн Парагвай, Уругвай, Аргентин, Бразил улсуудад үер болж 160 гаруй мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болсон байна. Аргентиний Копкорди хотод 10.5 мянган хүн гэр оронгүй болжээ. Энэ нь сүүлийн 50 жилд байгаагүй их үер гэж эндхийн хүмүүс үзэж буй аж. Уругвайд 9083 хүн хохирол амссаны 1.8 хувийг нь нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын умард нутагт онцгой байдал зарлав. Үер Парагвай улсад бусдаас илүү хохирол учруулсан байна. Төрийн тэргүүн Орасио...

ИСПАНИЙН ЕРӨНХИЙ САЙД СУРТАЛЧИЛГААНДАА ОРЛОГЧОО АШИГЛАЖЭЭ

2015 оны 12 сарын 21      0      509

Испанийн хоёр танхимтай Парламентын сонгууль өнгөрсөн ням гаригт болов. Үүгээр Конгрессын 350 гишүүн (доод танхим), 208 сенатч (дээд танхим)-ийг сонгох аж. 46 сая хүнтэй Испанийн вант улс 36.5 сая сонгогчтой, түүний 1.8 сая нь хилийн чанадад байдаг гэнэ. Парламентын босгоор алхахын тулд намууд гурван хувийн босго давах ёстой юм байна. 1970 онд Франсиско Франкогийн дарангуйлагч дэглэмийг унагаснаас хойш тус улсад одоогийн Ерөнхий сайд Мариано Рахойн тэргүүлдэг Ардын нам, Педро...