Хиллари Клинтоны чансаа үзэгдээгүйгээр доошилжээ

2015 оны 09 сарын 10      0      3828

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Хиллари Клинтон Вашингтоны Брукингсийн хүрээлэн дээр үг хэлэхдээ “АНУ болон түүний холбоотнууд Москвад үзүүлэх шахалтаа хүчтэй болгох ёстой” гэсэн байна. Америкийн хүч чадлын эсрэг Орос бүхий л бололцоогоороо сөрөн зогсохыг оролдож байна гэж Хиллари Клинтон үздэг аж. Путин өөрийгөө хаан шиг бодож, Оросын засаглалын загварыг бусад оронд тухайлбал, Сирид тулгахын оронд улс...

Билл Гейтс нарыг алахыг “Аль-Кайда” уриалжээ

2015 оны 09 сарын 10      0      3772

Алан хядагч “Аль-Кайда” бүлгээс эрхлэн  гаргадаг “Inspire” сэтгүүлийн сүүлчийн дугаарт Америкийн нэртэй зүтгэлтэн, бизнесменүүдийн аминд халдахыг уриалсан нь хууль сахиулах байгууллагынхны сэтгэлийг түгшээж байна. Ийм хүмүүсийн нэрс дотор “Майкрософт”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, тэрбумтан Уоррен Баффет, Чарльз болон Дэвид Кох, Нью-Йорк хотын захирагч байсан Майкл Блумберг нар оржээ. Энэ хүмүүс хэрэв Америкийн банкуудад байгаа мөнгөө данснаасаа...

Юлия Тимошенко Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв

2015 оны 09 сарын 10      0      3748

Украины Ерөнхий сайд асан, Парламентын “Батькивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко хүн амын хэрэгцээний эрчим хүч, хийн үнийг Засгийн газар үндэслэлгүй нэмсэн хэмээн үзэж Ерөнхий прокурорын газар хандахаар төлөвлөж буй аж. Засгийн газар маань авлигын сүлжээний төлөө биш, ард түмэн, улс орныхоо төлөө ажилладаг  болгоход нөлөөлнө гэж үзэж би шийдсэн алхмаа хийж байгаа нь энэ гэж лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа тэрбээр хэлжээ. Үнэ нэмсэн төрийн ажилтнуудын үйлдэлд...

Зартай гэмт хэрэгтнийг баривчилжээ

2015 оны 09 сарын 10      0      3761

Украины цэргийн ерөнхий прокурорын газ­рын мөрдөн байцаагчид Дотоод хэр­гийн яамны Эрүүгийн эрэн сурвалжлах газ­рын­хантай хамтран “Торнадо” салбарын Данийл Аль-Такбир (Лящук) гэгчийг барив­чилжээ. Мөрдөн байцаалтаас хоёр сар гаруй хугацаанд зугтсан Беларусын ир­гэн энэхүү Лящук гэгч нь “Можахед” хэмээх хочтой, сэжиглэгдэж буй хүмүүс дот­роо хамгийн аюултай, хамгийн хэрц­гий нь гэгдэж буй этгээд юм. Түүнийг Кие­вийн ойролцоогоос...

ШАН ТАТАГЧ

2015 оны 09 сарын 10      0      4039

Энэ зургийг 1992 онд авахуулжээ. Дундах нь Ж.Нэргүй УИХ-ын Тамгын газарт тасралтгүй 25 жил ажиллаж буй хүн “өдрийн од” шиг байдгийн нэг нь Ж.Нэргүй. Тэрбээр одоо УИХ-ын Тамгын газрын “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг эрхлэн гаргаж буй юм. Түүнтэй ярилцав. -Улсынхаа байнгын ажиллагаатай анхны парламентын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч болно гэдэг ховор тохиолдох завшаан гэж бодогдоод байх юм. Яаж яваад энэ албыг үүрэх болсон бэ? -Намайг телевизэд...

Зураглаачийг ажлаас нь халжээ

2015 оны 09 сарын 09      0      3869

Унгарын хэт барууны N1 гэдэг телевизийн зураглаач эмэгтэй цагдаа нарын хамгаалалтыг сэтлэн гарч ирсэн дүрвэгчдийг өшиглөсний учир ажлаасаа халагдсан байна. Бусад зураглаачдын хальсанд буусан дүрснээс үзвэл Ласло Петра гэдэг энэ бүсгүй хажуугаар нь гүйж өнгөрсөн жаахан охин болон хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүнийг өшиглөж унагаасан аж. Энэ дүрс цахим сүлжээгээр олны хүртээл болж, хүмүүсийн дургүйг ихэд хүргэжээ. Олон түмний энэ хандлагад телевизийн тус суваг шуурхай хариу өгч, ерөнхий редактор...

Английн хатан хаан дээд амжилт тогтоов

2015 оны 09 сарын 09      0      4077

Их Британийн хатан хаан II Элизавета өчигдөр тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд эрх барьсан язгууртан болов. Тэрбээр өөрийн элэнц эх, 63 жил хаан ширээнд заларсан Викториягийн дээд амжилтыг ийнхүү долоон сар, хоёр хоногоор эвдсэн байна. Тэрбээр өчигдөр өөрийн нөхөр Эдинбургийн герцогийн  хамт Эдинбургээс Твидбэнк хүртэл галт тэргээр хоёр цаг аялжээ. Тэнд очоод хатан хаан үг хэлж ийм урт хугацаанд өөрт нь итгэл үзүүлсэн албат иргэддээ талархал илэрхийлжээ. Элэнц эхийнхээ...

Олон улсын эвсэлд Австрали нэгдлээ

2015 оны 09 сарын 09      0      3899

АНУ тэргүүтэй олон улсын  эвслээс Сирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй агаараас  цохилт өгөх ажиллагаанд Австрали улс нэгдэж байгааг Ерөнхий сайд Тони Эбботт нь зарлалаа. Ийм шийдвэр гаргах хүсэлтийг АНУ тавьжээ. Алан хядагчдыг Иракт төдийгүй хөрш Сирид ч устгах шаардлагатай байснаас Австралийн тал уг хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд нь зохих шийдвэрээ гаргасан байна. Түүнчлэн хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд Австрали улс Сирийн 15 мянган дүрвэгчийг хүлээж...

Туркэд Курдүүдийн тэмцэл ширүүсэж байна

2015 оны 09 сарын 09      0      3627

2011 оноос хойш Туркийн хуурай замын цэрэг анх удаа Иракийн хилийг нэвтэрч Курдийн ажилчны намын дайчдын эсрэг богино хугацаатай байлдааны ажиллагаа явуулав. Туркийн хэдэн цэрэг үүнд оролцсон,  хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Үүнээс хэдхэн цагийн дараа Анкара хотод Курдийг дэмждэг сөрөг хүчний намын төв байр руу  бас довтолжээ.Туркийн зүүн нутгийн Ыгдыр мужид энэ сарын 8-нд цагдаагийн ажилтнуудын сууж явсан автобус дэлбэрч 14 хүн амь үрэгджээ. Курдийн радикал...

Ерөнхийлөгч “тогтдоггүй” улс

2015 оны 09 сарын 09      0      3428

Өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес Молинаг шүүх буруутгаж, мөрдөн шалгах хугацаанд хамгаалалтад байлгах шийдвэр гаргав. Түүнийг чөлөөтэй байлгавал нэр, нөлөө нь хэвээр байгаа тул шүүхийн ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзсэн аж. Прокурорын байгууллага Пересийг гэрч, баримт устгаж, бусад хүнд нөлөөлөхийг үгүйсгээгүй гэнэ. Авлигын хэрэгт орооцолдсон Отто Перес Молинаг огцруулахыг Гватемалын Конгресс санал нэгтэйгээр зөвшөөрсөн юм. Тус...