Египетийн Засгийн газар огцров

2015 оны 09 сарын 13      0      1829

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Засгийн газраа огцруулж, Сайд нарын шинэ танхим бүрдүүлэхийг Нефтийн аж үйлдвэрийн сайд Шериф Исмаилд үүрэг болгосон байна. ХАА-н сайд Салах Хилял нь авлигын хэрэгт орооцолдон энэ сарын 7-нд баривчлагдсаны улмаас Ерөнхий сайд Ибрагим Махляб өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж хүсэлтээ илэрхийлсэн аж. Газрын зөвшөөрөл олгосны хариуд Хилялыг хахууль авсан хэмээн буруутгажээ. Олон түмний өмнө хэлсэн үг нь нийгмийн зүгээс шүүмжлэл...

Английн лейбористууд удирдагчаа сонгожээ

2015 оны 09 сарын 13      0      1962

Британийн лейбористуудын тэргүү­нээр сөрөг намын жигүүрийн ахмад зүтгэл­тэн Жереми Корбин сонгогдсон байна. 66 настай энэ хүнийг сонгуульд орол­цогсдын 59.5 хувь нь дэмжжээ. Тэр­бээр сонгогдсоныхоо дараа дүрвэгсдэд зориул­сан цуглаан дээр үг хэлжээ. Европын зүүний хүчнүүд Жереми Корбины ялалтад талархалтай хандаж байна. “Корбиныг Анг­лийн лейбористуудын удирдагчаар сон­госон нь эдийн засгийн хатуу бодлогын эс­рэг нийт Европын фронтод ихээхэн урам өгч,...

Хоригдлууд үймээн дэгдээв

2015 оны 09 сарын 13      0      1899

АНУ-ын Оклахома муж улсын Кушинг хотод байх за­сан хүмүүжүүлэх нэгэн газар эмх замбараагүй байдал дэгдсэнээс гурван хоригдол амь үрэгдэж, тав нь шархадсан байна. Энэ шорон Теннесси муж улсад төвтэй Corrections Corporation of America-д харьяалагддаг, түүний төлөө­лөгч Стив Оуэний үгээр бол өнгөрсөн бямба гаригийн орой эмх замбараагүй явдал эхэлж, 40 минут орчим үргэлжилсэн байна. Тус байгууллагаас хэн ч хохирол үзээгүй аж. Шар­хадсан хоригдлуудыг эмнэлэгт хүргэжээ. 

Бельги улс эвслийн гишүүний үүргээ биелүүлнэ

2015 оны 09 сарын 13      0      2065

“Исламын улс” алан хядагч бүлэг­лэлийн эсрэг тэмцэлд орол­цуулахаар Сири рүү цэргүүдээ илгээхэд бэлэн гэж Бельгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Гэхдээ “Зохих нөхцөл тэнд бий болбол цэргүүдээ тийш явуулж болох юм” гэж Бельгийн Батлан хамгаалахын сайд Стивен Ванде­пут хэлжээ. “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй олон улсын эвсэлд Бельги багтдаг юм байна. Брюссель урьд нь хуурай замын цэргээ Ирак руу явуулж бай­жээ. “Исламын улс”-ын...

Иранд ураны орд илрүүлжээ

2015 оны 09 сарын 13      0      1710

Улсынхаа нутгийн төв хэс­гээс ураны үлэмж нөөцтэй орд илрүүлс­нээ Ираны атомын энер­гийн байгууллага зарлав. Тэ­гэх­дээ тус байгууллагын ерөн­хийлөгч Али Акбар Салехи түү­ний хэмжээг тодорхой хэлсэн­гүй, “Ираны ураны нөөц итгэл тө­рүүлэв” гэсгээд өнгөрсөн байна. Түүний хэлснээс үзвэл ой­рын үед радио идэвхэт металл ол­бор­­лож эхлэхээр төлөвлөж буй бо­­лол­той. Ураныг 15 жилийн ху­га­­цаанд 3.67 хувиас...

Хятадад хориг тавихаа АНУ хүлээзнэж магадгүй байна

2015 оны 09 сарын 13      0      2111

Хоёр улсын хооронд ноцтой зөрчил үүсгээд байгаа ца­хим аюулгүй байдлын асуудлаар Хятадын Засгийн газрын тус­гай төлөөлөгч Мэн Цянчоу Вашингтон хотноо АНУ-ын засаг захиргааны холбогдох хүмүүстэй яриа хэлэлцээ хийжээ. ХКН-ын Улс төр-хуулийн төв комиссын на­рийн бичгийн даргын алба хашдаг Мэн Цянчоу БНХАУ-ын дарга Си Зиньпинийг АНУ-д айлчлахын босгон дээр Амери­кийн нийслэлд ирсэн байна. Хятадын Төрийн тэргүүний айлч­лалыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм....

Шотландчуудын хүсэлт биелэхэд эргэлзээтэй

2015 оны 09 сарын 13      0      1815

Тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулахыг шотландчуудын олонх нь хүсэж байгаа гэж Шотлан­дын Засгийн газрын тэргүүн Никола Стержен мэдэгд­жээ. Чухам хэзээ энэ үйл ажиллагааг зохион байгуула­хыг ирэх онд болох бүс нутгийн сонгуулийн үеэр зарлана гэж тэрбээр амлажээ. Түүний үзэж буйгаар бол Нэгд­сэн вант улсаас өрх тусгаарлахыг өнөөгийн байдлаар хүн амын 55 хувь нь дэмжихийг сүүлийн үеийн санал асуул­гууд харуулаад буй юм байна. Тусгаар тогтнох тухай үзэл бодол...

ИДҮҮЛСЭН БУТ НОГООРДОГ

2015 оны 09 сарын 13      0      2214

Колумбын алдарт зохиолч агсан Габриэль Гарсиа Маркесийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) 20 гаруй жилийн турш мөрдөж мөшгиж байсныг гэрчлэх баримт дэлгэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Манай сонин ч үүнийг уншигчиддаа цухас дуулгасан. Олонд ил болгож буй уг материалийг “Вашингтон Пост” сонинд анх нийтэлсэн аж. Өөрт нь алдар, хүндлэл авчирсан “Зуун жилийн ганцаардал”, “Хурандаад хэн ч захидал бичдэггүй” романууд болон өөр олон бүтээл туурвисан...

АНУ-ын тавьсан хоригийг зөрчөөд өрөнд оржээ

2015 оны 09 сарын 10      0      3777

Францын “Credit Agricole” банк АНУ-ын нутаг дэвсгэрт байх салбараараа дамжуулан Иран, Суданы дансанд хууль бусаар мөнгө шилжүүлсний учир эдгээр улсын эсрэг Вашингтоны тавьсан хоригийг зөрчсөн буруутан болж, АНУ-ын эрх баригчдад 900 сая орчим ам.доллар төлөх дээрээ тулаад байна. Францын BNP Paribas банк Иран, Суданд Америкийн тавьсан худалдааны хоригийг зөрчсөнийхөө төлөө өнгөрсөн онд эрх баригчдад нь есөн тэрбум шахам ам.доллар төлсөн аж.

Хүн барьцаалж мөнгө нэхэх нь алан хядагчид санхүүжилт олох нэг арга нь

2015 оны 09 сарын 10      0      3892

Алан хядагч “Исламын улс” бүлэглэл Норвег, Хятадын иргэдийг барьцаалснаа мэдэгдлээ. Шоронгийн хүмүүст өмсгөдөг шаргал өнгийн цамцтай хоёр эрэгтэй хүний зургийг нийтэлж, 48 настай, Осло хотод амьдарч байсан Оле Йохан Гримсгаард-Офстад, 50 настай, Бээжинд оршин сууж асан Фан Цинхуэй нар гарт нь ороод байгааг тус бүлэглэл тодруулсан байна. Тэгээд тэднийг мөнгөөр солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Зургаас үзвэл барьцаанд байгаа хоёрын урд талд “Норвегийн (Хятадын)...