Японы галт уулнууд энэ жил их идэвхтэй байна

2015 оны 09 сарын 14      0      1167

Японы өмнөд нутгийн Асо галт уул дэлбэрэв. Энд байрлуулсан аппаратын бичлэгээс үзвэл үнсэн үүл хурдацтай тархсан байна. Дэлбэрэх үед утсан замаар 10 жуулчин зорчиж явсан ч тэдэнд аюул учирсангүй. Үнс 1000 метр өндөрт цацагдсан аж.Асо бол хэмжээгээрээ Япондоо хоёрт ордог, умраас өмнөд рүү 25 км, баруунаас зүүн тийш 18 км үргэлжилдэг уул юм. Асо байнга “тургиж” байдаг ч гэсэн энэ жил Японд галт уулнууд ер бусын идэвхтэй байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сард Онтаке галт уул дэлбэрч...

Хуйвалдааныг илрүүлжээ

2015 оны 09 сарын 14      0      1396

Ромын хамба лам Францискийг АНУ-д айлчлах үеэр амь насанд нь халдахаар зэхэж байсныг Америкийн тусгай алба илрүүлсэн байна. Айлчлал ирэх долоо хоногт эхлэх юм. Аюул учруулах гэж байна гэх мэдээллийг өндөр дээд албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албанаас Конгрессын төлөөлөгчдийн танхимын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Майкл Маккол авсан аж.Макколын үзэж буйгаар Ромын хамба олон түмэнтэйгээ ойр дотно харилцаатай байх дуртай нь амь насанд нь аюул учрах магадлалыг ихэсгэдэг...

Тайлбар хийхийг Венесуэлээс шаардав

2015 оны 09 сарын 14      0      1071

“Венесуэлийн Агаарын цэргийн хүчний хоёр бөмбөгдөгч онгоц өнгөрсөн бямба гаригт Колумбын агаарын хилийг зөрчлөө” гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.Энэ сарын 12-ны өглөө онгоцнууд цэргийн бааз дээгүүр нисээд буцсанаа эргэн ирээд өөр бүс нутагт байх бааз дээгүүр нисэж өнгөрсөн байна. Венесуэлийн онгоцнууд Колумбын нутаг руу 2.9 км гүн нэвтэрчээ. Колумбын тал тайлбар хийхийг Венесуэлээс шаардсан нь зүй ёсны юм.Колумбтай залгаа хилээ Венесуэл наймдугаар сарын дундуур хааж,...

Дүрвэгсэд осолджээ

2015 оны 09 сарын 14      0      1158

Эгейн тэнгист шуурга болсноос дүрвэгчдийг зөөж байсан завь хөмөрч 34 хүний амь үрэгджээ. Эргийн хамгаалалтын албаныхан 68 хүн аварч, 29 хүн бусдын туслалцаагүйгээр эрэг дээр гарч чадсан байна. Энэ осол Грекийн нутагт хамаардаг Фармакониси арлын дэргэд тохиожээ. Завь хөмрөхөд шуурганаас гадна, даацаа хэтрүүлсэн байсан нь нөлөөлсөн аж. 2015 оны эхний найман сард Грек рүү 230 мянган дүрвэгч ирсэн байна. Европ тив рүү ирэгсдийн тоо 500 мянга шахжээ. Одоо нүүрлээд буй дүрвэгсдийн хямрал...

Египетийн хүчнийхэн алдаа гаргав

2015 оны 09 сарын 14      0      1024

Египетийн аюулаас хамгаалах хүчнийхэн эндүүрч Мексикийн жуулчид руу гал нээснээс 12 хүний амь үрэгдсэний дотор египет хөтлөгч орсон байна. Энэ явдал өнгөрсөн ням гаригт баруун зүгийнх нь цөлд тохиолдсон аж. Уг нь Египетийн хүчнийхэн алан хядагч “Исламын улс” бүлэгтэй холбоо сүлбээтэй байдаг хэт даврагч бүлгийг мөрдөж мөшгиж явжээ.Египетийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзвэл энгийн иргэд зорчихыг хориглосон газар жуулчид явж байжээ. Тэгвэл Египетийн аюулаас хамгаалах хүчний...

“Израилд одоо 25 жилийн ч нас үлдээгүй”

2015 оны 09 сарын 14      0      1257

Израил гэж улс оршин тогтнож буйг хүлээн зөвшөөрөхийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар Ираны эрх баригчдад уриалав. Тэд Ирантай цөмийн зэвсгийн асуудлаар хийсэн гэрээг дэмжиж буй бөгөөд түүнийг удаан хугацаанд мөрдөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Иран дахь Лалын хувьсгалын дараа 1979 онд Тегеран, Тель-Авив хоёр дипломат харилцаагаа тасалсан юм. Ираны эрх баригчид одоо хэр нь Израилийг улс...

Англид “сүүдрийн” Засгийн газар байгуулж эхлэв

2015 оны 09 сарын 14      0      1218

Саяхан Лейборист намын тэргүүнээр сонгогдсон Жереми Корбин “сүүдрийн” Засгийн газрын шинэ сайд нарыг томилж эхэлсэн байна. Гадаад хэргийн сайдын суудалд нэртэй улстөрч Хилари Бенн очжээ. “Сүүдрийн” Батлан хамгаалахын сайд байсан Вернон Коакер Умард Ирландын асуудал эрхэлсэн сайд болсон байна. Сангийн сайдад Жон Макдоннелийг томилсон аж. Хууль зүйн сайдаар Лорд Чарльз Фалконер ажиллах болжээ. Дотоод хэргийн сайдаар өөрийн гол өрсөлдөгч байсан Энди Бернэмийг ажиллуулах...

Дэлбэрэлт болж 100 гаруй хүн амь үрэгдэв

2015 оны 09 сарын 14      0      1934

Энэтхэгийн Дхабуа тойргийн Петлавад хотын төв хэсэгт уулын ажилд тэсэлгээ хийхэд зориулсан төхөөрөмж дэлбэрснээс амиа алдсан хүний тоо 104 хүрч, 150 гаруй хүн шархаджээ. Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа хүн бас олон аж. Нуранги дор багаар бодоход 20 хүн дарагдсан гэж үзэж буй гэнэ. Уулархаг нутагт цооног өрөмдөхөд тэсрэх бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтэн Ражендр Касавагийн гэрт уг дэлбэрэлт болсон гэж үзэж буй юм байна. Касавагийн гурван давхар байшин юу ч үгүй болж, хүн...

“Нормандын дөрвөл”-ийн орнуудын удирдагчид Парист уулзана

2015 оны 09 сарын 13      0      1941

Украины байдлыг зохицуулах асууд­лаарх “Нормандын дөр­вөл” (Орос, Украин, Гер­ман, Франц)-ийн Гадаад хэргийн сайд на­рын яриа хөөрөө Берлинд өндөр­лөв. Та­лууд Донбассын аюулгүй байд­лын та­лаар ярилцаж, одоо тус бүс нутагт хэ­рэгжиж буй гал зогсоох дэг­лэмийг улам бэхжүүлэх ёстой гэж үзсэн байна. Гурван цаг орчим үргэл­жил­сэн уулзалтын дүнгээр ОХУ-ын Га­даад хэргийн сайд Сергей Лав­ров мэдэгдэхдээ Донбасст гал зогсоох...

Дүрвэгчдэд герман хэл сургахад зориулж Япон хандив өгөв

2015 оны 09 сарын 13      0      1753

Европ руу дүрвэгчид цувж байгаа нь Ойрхи Дорнод дахь дайнтай холбоотой бус, арай дөн­гүүр амьдрал хайснаас үүдэл­тэй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн бямба гаригт мэдэгдэв. Түүний онцолс­ноор бол сайн сайхан амьдрах суурь эрх гэж байхгүй, харин аюул­гүй байдлаа хамгаалах, хү­ний нэр төрөө сахих эрх л гэж бай­даг аж. Тийм учраас ирсэн за­маараа буцахыг дүрвэгсдэд тэр­бээр зөвлөсөн байна. Унгарын хилийн Роске тос­гоны ойролцоо энэ сарын...