Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийг барьцаалжээ

2015 оны 09 сарын 17      0      2847

Африкийн Буркина-Фасо улсын гварди Төрийн тэргүүн Мишель Кафандо болон Ерөнхий сайд Исаак Цидуд нар болон Засгийн газрын гишүүдийг барьцаанд авсан байна. Шилжилтийн үеийн Парламентынх нь даргын хэлснээс үзвэл төр, засгийн тэргүүн, өндөр дээд албаны хүмүүсээ гэгээн цагаан өдрөөр Засгийн газрын хуралдаан хийж бай­хад нь баривчилжээ. Одоо армийн ко­манд­лагчид хийгээд гвардийн хооронд яриа хөөрөө хийгдэж буй аж.Гвардийн хийсэн үйлдлийг БНН бо­лон түүний институт  рүү...

Чилид газар хөдлөв

2015 оны 09 сарын 17      0      3026

Чилид уржигдар орой газар хөдөлжээ. Хүч нь 8.3 магнитуд байсан гэж АНУ-ын Геологийн алба үзсэн байна. Газар хөдлөлийн голомт нь нийслэл Сантьяго хотоос 229 км зайд, газрын гүнд 25 километрт байжээ. Дараа нь 6.2-6.4 магнитудын хүчээр хэд хэдэн удаа хөдөлсөн аж. Сантьяго хотод байшин ганхаж байжээ. Урьдчилан мэдээлэх Ном­хон далайн төв гурван мет­рийн өн­­дөртэй цунами үүсэж бол­зош­­гүй хэмээн сэрэмжлүүлсэн бай­­на. Нэг метр өндөртэй да­вал­гаа...

ДЭЛХИЙН ЭЭЛЖИТ ИХ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2015 оны 09 сарын 17      0      3036

НҮБ үүсэн байгуулагдсанаас хойших хамгийн их ачаалалтай гэгдэж буй Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод эхэлснийг ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, тус чуулганы даргаар зургадугаар сард сонгогдсон Данийн дипломатч Могенс Люккетофт нар мягмар гаригт зарлав. Үүний өмнөхөн 69 дүгээр чуулганы сүүлчийн хуралдаан болсон юм. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Ерөнхий ассамблейн гишүүн 193 орон олон асуудал хэлэлцэж, 300 орчим тогтоол шийдвэр гаргажээ. Тэдгээрээс...

Нефтийн үнийг тогтворжуулахын төлөө Венесуэл тэмцэнэ

2015 оны 09 сарын 15      0      2180

Нефтийн үнийг тогтворжуулахын төлөө ОПЕК-тэй хамтран байнга тэмцэхээр шийдсэнээ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаригт зарлав. ОПЕК үүсэн бий болсны 55 жилийн ойд зориулж Каракас хотод зохион байгуулсан ёслолын арга хэмжээн дээр тэрбээр ингэж хэлжээ. 2014 оны зунаас 2015 оны эх хүртэл нефтийн үнэ хоёр дахин унаж, баррель нь 100 ам.доллар байснаа 45 ам.доллар болсон юм. Хоногт олборлох нефтийн хэмжээгээ арваннэгдүгээр сарын 27-ноос 30 сая баррелийн түвшинд байлгахаар...

Путин, Обама нар уулзаж магадгүй

2015 оны 09 сарын 15      0      2082

Сирийн асуудал хийгээд бусад сэдвээр ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­димир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзан илэн далан­гүй ярилцаж болохыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест сэт­гүүлчдэд мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Путинтэй нээлттэй ярилцах бо­ломж бий болж байна гэх бодол Ерөнхийлөгч Обамад төрсөн бололтой гэж Эрнест хэлжээ. Сирийн эрх баригчидтай хамтарч ажиллахыг АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд Орос улс нэг бус удаа уриалсан ч Цагаан ордон...

Солонгосын хойгт байдал хурцдаж мэднэ

2015 оны 09 сарын 15      0      2231

Баруун зүгийнхээ нутагт байх “Сохэ” буудлаас Умард Солон­гос шинэ пуужин хөөргөхөөр зэ­хэж байна гэх мэдээлэл байна. Үү­ний­гээ Хөдөлмөрийн намын­хаа 70 жилийн ойг тохиолдуу­лан арав­дугаар сарын 10-нд хий­­хээр төлөвлөж байгаа болол­той. Умард Солонгос баллис­тик пуу­жин харвах нь ноцтой өдөөн хатгалга байх болно гэж Өм­нөд Солонгосын Батлан хамгаа­лах яамны төлөөлөгч мэдэгдэв. Энэ нь цэрэг дайны шинж чанар­тай...

Герман хамгийн олон дүрвэгч хүлээж авна

2015 оны 09 сарын 15      0      2187

Дүрвэгчдийн урсгалыг зохицуула­­хад хилийн үр ашигтай хяналт чухал үүрэг­тэй гэж Европын холбооны гишүүн 28 орны Дотоод хэргийн сайд нарын хий­­сэн яаралтай уулзалтын үр дүнгээр гарга­­­сан мэдэгдэлд өгүүлсэн байна. Үүний тулд хил залгаа улсууддаа тус холбоо нэ­­мэлт дэмж­­лэг үзүүлж, түргэн байрлах бүл­­­гүүд ажил­­луу­лахаар шийдвэрлэжээ. Юуны урьд Газ­рын дундад тэнгисээр дамжин Итали, Грек рүү ирж буй дүрвэгчдэд...

АНУ-ын Сенатч Маккейн урилгаас татгалзав

2015 оны 09 сарын 15      0      2113

Америкийн Сенатын гишүүн Жон Мак­­кейн Украины Луганскийн БНУ-д бо­­­лох сонгуулийн үеэр ажиглагчаар ажил­­­­лах урилгаас татгалзав. Тэрбээр Лу­­­­­ганс­­кийн БНУ ардчилсан сонгууль явуу­­­­­­лах эрмэлзэлтэй байгаа бол зэвсгээ хаяж эрх чөлөөтэй, нэгдмэл Украинд бо­лох сонгуулийн дараагийн үе шатанд нь бэлт­гэх ёстой гэж хэлсэн байна. Тэ­гэх­дээ Маккейн Луганскийн БНУ-ын урил­гыг яагаад...

НҮБ-ын 70 дугаар чуулганыг Данийн төлөөлөгч даргалж байна

2015 оны 09 сарын 15      0      2078

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуул­­ган албан ёсоор дууссаныг Ерөнхий на­рийн бич­­гийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв. Тус чуул­ганы гол ололтын нэг нь 2030 он хүртэлх тогт­вор­­той хөгжлийн хөтөлбөр байлаа гэж тэрбээр хэл­­сэн байна. Түүний хэлснээс үзвэл Эбола­тай хийх үр ашигтай тэмцлийн эхийг энэ чуул­­ган тавь­жээ. Энэ өвчнийг яллаа гэж Либери улс сая­хан зарласан аж. 69 дүгээр чуулганы дарга Сэм Кутесийн мэ­дээлснээр...

Асадад Орос туслаад байвал шахалт үзүүлж болзошгүй

2015 оны 09 сарын 15      0      2248

Орос улс Сирийн Ерөнхийлөгч Ба­­шар Асадад дэмжлэг үзүүлсээр байвал олон ул­сын зүгээс түүнд шахалт үзүүлж бол­­­зош­гүй гэж Цагаан ордны хэвлэлийн на­­­­­рийн бич­гийн дарга Жошуа Эрнест мэдэгд­сэ­­нийг өчигдөр ТАСС уламжлав. “Ис­ла­мын улс”-ын эсрэг тулалдаж буй олон ул­­сын эвсэлд Орос нэгдэхгүй бол түү­нийг илүүтэй “гадуурхах” болно гэж тэр­бээр хэлсэн байна. Асадыг...