Одессийн ҮЭ-ийн ордонд гарсан түймрийн зарим нотлох баримтыг устгасныг НҮБ-ын тусгай илтгэгч Кристоф Хайнс нотолжээ. Тэрбээр “Эдгээр баримт алга болсон шалтгааныг судлах ажил их түвэгтэй байна. Гэмт хэрэгтнүүдийг хайх үйл явц хэтэрхий алгуур” гэж хэлээд мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлахыг уриалав.Түүний үзэж буйгаар 2014 оны тавдугаар сарын 2-нд болсон үйл явдлын үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнуудын явуулсан...
Цэргийн эргэлтээр түлхэн унагаагдсан Буркина-Фасогийн шилжилтийн Засгийн газрыг сэргээн тогтооно гэж бослогыг зохион байгуулагчидтай яриа хэлэлцээр хийснийхээ дараа Бениний Ерөнхийлөгч Томас Бони Яйи мэдэгдэв. Төрийн эргэлтийг генерал Гилберт Дьендере гэгч толгойлсон аж.Энэ сарын 17-нд Буркина-Фасогийн түр Ерөнхийлөгч Мишель Кафандо, Ерөнхий сайд Исаак Циду болон Засгийн газрын гишүүдийг барьцаалсан цэргийнхэн өөрсдийн дэглэмийг тогтоосноо зарласан байна. Нийслэл Уагадугу хотын Тусгаар...
Зэвсэгт хүчин нь хилийн чанадад байлдааны ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн хуулийг Японы парламентын Дээд танхим энэ сарын 19-нд батлав. Энэ хуулийг Доод танхим нь долдугаар сард санал хураагаад дэмжчихсэн болохоор уг баримт бичиг ийнхүү хүчин төгөлдөр болж буй юм. Энэ хууль “хүмүүсийнхээ амгалан тайван амьдралыг хамгаалж, зэвсэгт зөрчилдөөнийг зогсооход зайлшгүй чухал” гэж Ерөнхий сайд Шинзо Абэ үзсэн байна. Энэ хуулийн агуулгыг нийгэмд сайн тайлбарлаж ойлгуулахаар...
Башар Асадыг Сирийн Ерөнхийлөгчийн суудлаас зайлуулах талаар хэлэлцээ эхлүүлэхэд Дамаскад нөлөөгөө ашиглахыг Орос, Иранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уриалав. Түүний үзэж буйгаар бол Сири дэх дэглэмийг халах асуудалд тодорхой бус юм олон байгаа нь Арабын энэ улс дахь хямралыг эцэс болгоход саад болж байгаа аж. “Бид яриа хөөрөө хийх шаардлагатай байгаа учраас л Орос, Иран болон нөлөө үзүүлж чадах бусад...
Рок-н-роллын хаан гэгдэж асан Элвис Пресли Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны эрхэлдэг ажлыг ихэд сонирхож, мэдээлэгч нь болохыг хүсдэг байв. Тэгээд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсонтой уулзахдаа Жон Ленноныг улсаасаа хөөхийг шаардаж байжээ. Тэрбээр хэтэрхий гэмээр эх оронч нэгэн байсан болоод тэр биз, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг нь дэмжиж Лос-Анжелесийн цагдаагийн байгууллагад 7000 доллар хандивлаж, Вьетнамын дайнаас эргэж ирсэн цэргүүдэд мөнгө өгч, цэрэгт шинээр...
Сирид “Nieuwe Revu” сэтгүүлийн сурвалжлагчаар ажилладаг Нидерландын сэтгүүлч Харальд Дорнбос хуурамч паспорт, биеийн байцаалт олох түвэгтэй, эсэхийг туршиж үзэхээр шийдэж, 40 цаг зарцууж, 750 евро зориулсан байна. Тэгээд вант улсынхаа Ерөнхий сайд Марк Рюттед Сирийн паспорт олж өгчээ. Уг паспортыг “үйлдвэрлэгч” нь захиалагчийн овог, нэр, гэрэл зургийг л сэтгүүлчээс...
Өөрөө сэрүүлэгтэй цаг хийснээр багш нартаа сэжиглэгдсэн сурагч Ахмед Мохамедийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд урьж уулзсан байна. Энэ тухайгаа Обама твиттер хуудсандаа “Мундаг цаг байна шүү дээ, Ахмед аа. Түүнийг Цагаан ордонд байрлуулахыг зөвшөөрөх үү. Шинжлэх ухаан сонирхдог чам шиг хүүхдүүдэд бид урам өгөх ёстой юм. Энэ л Америкийг аугаа болгож байгаа юм” гэж бичсэн байна.Судан гаралтай 14 настай хүү Мухамед...
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй тэрбумтан Дональд Трамп “Дэлхийн мисс”, “АНУ-ын мисс” тэмцээнүүдийг зохион байгуулах эрхтэй “Miss universe organization”-ыг худалджээ. Америкийн Сонгуулийн комисст тэрбумтны өгсөн баримтаас үзвэл энэ наймаа 5-25 сая ам.доллараар хэмжигдэх бололтой.“Дэлхийн мисс” тэмцээний явцыг 190 оронд шууд дамжуулж, 500 сая орчим хүн үздэг аж. Дүрвэгсдийн талаар тэрбумтны хэлсэн эрс хатуу үгнээс...
Нефть дамлан зарах гэсний улмаас Оросын хөлөг онгоцны багийнхныг Ливийн Зуара гэдэг боомт дээр саатуулсаныг энэ сарын 16-нд Ройтер агентлаг мэдээллээ. Тус хөлөг онгоц Оросын далбаа мандуулсан байжээ. Хөлгийн баг 11 хүнтэй байв. Энэ явдлын талаар Ливийн Засгийн газар ч, Оросын Гадаад хэргийн яам ч албан ёсоор тайлбар хийгээгүй байна. 2011 онд Муаммар Каддафигийн дэглэмийг унагаснаас хойш Ливид хоёр Засгийн газар оршин тогтнож буй бөгөөд ардчилсан сонгуулиар төвхнөж, дэлхийн хамтын нийгэмлэг...
Сербтэй залгаа хил дээрээ Унгарын цагдаа нар дүрвэгчидтэй “мөргөлдөж”, 29-ийг нь баривчилсны нэг нь алан хядагч байв гэж Унгарын Ерөнхий сайдын зөвлөх мэдэгдлээ. Тэгвэл дүрвэгчдэд хатуу ширүүн, “европ” бусаар хандлаа гэж Унгарын эрх баригчдыг Сербийн Ерөнхий сайд Александр Вучич зэмлээд, хил дээр үүсээд буй эмх замбараагүй явдалд хариу арга хэмжээ авахыг Европын холбоонд уриалсан байна. Брюсселийн зүгээс үүнд хайхрамжгүй хандвал хилээ хамгаалах аргыг Белград олох...