Хятадын гэмт хэрэгтнийг Америк хүлээлгэж өгчээ

2015 оны 09 сарын 24      0      2890

Хятадын тал идэвхтэй эрэн хайж буй, хилийн чанадад нуугдсан 100 гэмт хэрэгтний нэг болох Ян Циньцюнийг Бээжинд Вашингтон хүлээлгэж өгөв. Хятадын төв телевизийн мэдээлснээс үзвэл энэ эмэгтэй 2001 онд Хятадаас гарч яваад АНУ-д нуугдаж байсан гэнэ. Түүнийг авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэж байжээ.ХКН-ын Сахилгын төв комиссоос урьд нь тараасан мэдэгдэлд “Гэмт хэрэгт сэжиглэгдэн хилийн чанадад нуугдаж яваа бүх хүнийг ойрын хугацаанд сайн дураар хүрч ирэхийг Хятадын Засгийн газар дахин...

Хятад хамгийн их өртжээ

2015 оны 09 сарын 24      0      3057

Олон улсын Улаан загалмайн болон, Улаан хавирган сар нийгэмлэгээс бэлтгэсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд байгалийн гамшиг манай гариг дээр 317 удаа тохиолдсон байх юм. Энэ нь 10 жилийн үечлэлээр авч үзвэл хамгийн цөөн үзүүлэлт аж. Эдгээр гамшигт 94 улс өртөж, 8186 хүний амь хохирсон байна. Улсууд дотроо Хятад гамшигт бусдаасаа илүүтэй өртжээ. Ган, үер, шуурга тус улсын 58 сая хүнд хор хохирол учруулсан байна.Байгалийн гамшгаас гадна технологийн ослоор өнгөрсөн онд 5884 хүний амь үрэгдсэний...

ХАРЬ ГАРИГИЙНХАН ТҮҮН ДЭЭР ИРЖ, ХӨЛӨГТӨӨ СУУЛГААД НИССЭН ГЭНЭ

2015 оны 09 сарын 24      12      6429

Түүнийг Оросын хамгийн ер бусын, тарни мэт нууцлаг, таахад түвэгтэй улстөрч гэдэг юм. Тэрбээр надад ч арилшгүй сэтгэгдэл үлдээсэн хүн. Сансраас бидэн рүү илгээгдсэн мэт санагдаад байдгийг нуух юун. Би Илюмжиновтой уулзах гээд явж байх замдаа хатгаа тусчихсан болохоор нүүр учирмагцаа л эмчилж өгөхийг, ядаж гараа надад хүргэхийг хүссэн юм. Ингэхийн учир нь тэрбээр бүр оюутан байхдаа л хамрын шуухинаагаас аваад салхинд цохиулах, толгой өвдөх... гээд бүх өвчнийг эдгээчихдэг байсных....

ПУТИН СИРИЙГ, ОБАМА УКРАИНЫГ ивээж ирсэн

2015 оны 09 сарын 24      0      3013

Сири дэх зөрчлийг Орос зүгээр хараад суухгүй нь нэгэнт ойлгомжтой болсон тул үүнд ямар хариулт өгөхөө Америкийн стратегичид бэлдэж байхаас аргагүй болоод байна. Нөхцөл байдал тун ойлгомжтой. Бие дааж Оросын хийсэн алхам бүрт олон жилийн туршид Америкийн өгч буй хариулт тусгаар тогтнолын талаарх энэ хоёр улсын байр суурь огт өөр болохыг харуулсаар ирэв. Оросын хувьд тусгаар байдал гэдэг нь бүр 1648 онд 30 жилийн дайныг зогсоосон Вестфалийн гэрээний үед гарч ирсэн уламжлалт сонгодог...

Нетаньяхугийн санааг Путин амраав

2015 оны 09 сарын 22      0      2918

Ойрхи Дорнодод алан хядагчдын хүч нэмэгдэж буйтай уялдан Сирийн байдал болон Ираны нөлөө ихэсч буй талаар ярилцахаар Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Москвад “давхиж” ирэв. Тэрбээр “Лалын алан хядагч “Хезболла” бүлэглэлийг  Иран, Сири улсууд манай орны эсрэг зэвсэглэж байна. Сүүлийн жилүүдэд Израилийн хүн амын эсрэг олон мянган пуужин харвасан. Үүний зэрэгцээ Иран улс Сирийн армийн дэмжлэгтэйгээр Голаны өндөрлөг дээр бидний эсрэг алан хядлага...

БНН-ын хоёр дахь хүн сунгааг орхилоо

2015 оны 09 сарын 22      0      2575

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарч буйгаа Висконсин муж улсын амбан захирагч, БНН-ын Скотт Уокер зарлаад, боломжтой хүндээ байраа тавьж өгөх үүднээс өөрийнх нь араас замнахыг намынхаа горилогчдод уриалав. Тэрбумтан Дональд Трампын чансаа огцом өссөнөөс Уокерийн нэр хүнд нь унасан тул сонгуулийн өмнөх кампанийг нь санхүүжүүлэх эх үүсвэр хорогдсоноос тэрбээр ийм шийдвэр гаргахад хүрчээ. Ийм нөхцөлд кампаниа үргэлжлүүлбэл зардал нь өр болж хувирах эрсдэлтэй байгаа аж. БНН-ын нэр...

Буркина-Фасогийн Ерөнхийлөгч Францын ЭСЯ-нд толгой хоргоджээ

2015 оны 09 сарын 22      0      2486

Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Кафандо Францын ЭСЯ-нд толгой хоргодохоор болсон байна. Тэрбээр хэд хоног гэрийн хорионд байгаад саяны даваа гаригт Францын эрх баригчдаас орогнол хүссэн аж.Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийн гварди энэ сарын 16-нд Ерөнхийлөгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгч Мишель Кафандо, Ерөнхий сайд Исаак Циду болон хэд хэдэн сайдыг барьцаалсан юм. Түр Засгийн газрын үйлй ажиллагааг зогсоож буйгаа цэргийнхэн маргааш нь мэдэгдсэн. Барьцаалсан хүмүүсээ...

Колумб, Венесуэл хоёр хэл амаа ололцов

2015 оны 09 сарын 22      0      2593

Харилцаагаа хэвийн болгож, дамын наймааны эсрэг хамтран тэмцэхээр Колумб, Венесуэл улсууд тохиролцсоноо Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдлээ. Тэрбээр “Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой яриа хэлэлцээ хийсэн аж. Бидний хөгжлийн загвар их ялгаатай ч биднийг нэгтгэдэг салбарууддаа хамтран ажиллаж болно. Хил дээрээ Венесуэлийн хийж буй ажлыг, түүний дотор бичиг баримтгүй колумб хүмүүсийг буцааж байгаад бид хүндэтгэлтэй хандана” гэж  Колумбын Ерөнхийлөгч...

Орост заналхийлжээ

2015 оны 09 сарын 22      0      2599

Сирийн сөрөг хүчин Дамаск дахь Оросын ЭСЯ-ыг минометоор бууджээ. Энэ сарын 20-ны өглөө тэсрэгч мина ЭСЯ-ны газар нутаг дээр унасан байна. Ямар нэг хор хохирол учруулаагүй аж.Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин энэ үйлдлийг хийсэн гэдэгт оросууд эргэлзэхгүй байна. Ерөнхийлөгч Башар Асадын хүчнийг эсэргүүцэгч цэргийн дарга нар Орост “шинэ Афганистан” бий болгоно хэмээн заналхийлсэн гэж энэ даваа гаригт мэдээлсэн байна. Орос улс Асадын дэглэмийг дэмжиж, алан хядагчдын эсрэг...

Энхийн гэрээ байгуулах асуудлыг сайд нар ярилцжээ

2015 оны 09 сарын 22      0      2781

Орос, Японы Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Фумио Кисида нар энэ сарын 21-нд Москва хотноо уулзаж энхийн хэлэлцээрийн тухай асуудлыг хөндөн ярилцжээ. Японы сайдын хувьд энэ үйл явдлыг Гадаад хэргийн орлогч сайд нарын түвшинд сэргээхээр бол­сон нь айлчлалынх нь гол үр дүн байсан бол Оросын сайд Сергей Лавров хэлэлцээг Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын хэмжээнд (2+2) сэргээх боломжтой хэмээн үзэж байгаа аж.Кисидаг Орост айлчлуулах асуудлыг тохирол­цоход нэлээд...