Ядуурал, өлсгөлөнгөөс 15 жилийн дараа салгана

2015 оны 09 сарын 27      0      2167

Ирэх 15 жилд ядуурал, өлсгөлөнг бүрэн устгаж, нийгмийн тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, бүх нийтээр боловсролтой болох нөхцөлийг хангахаа НҮБ-ын гишүүн орнууд амлалаа. 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн олон арван сайд оролцож НҮБ-ын төв байранд хийсэн дээд хэмжээний уулзалтаар тогтвортой хөгжлийн 17 зорилт  тодорхойлсон баримт бичиг гаргав. Түүнчлэн НҮБ-ын гишүүн орнууд үйлдвэрлэл, хэрэглээний тогтвортой загвар нэвтрүүлэх, цаг уурын өөрчлөлт түүний үр...

Иргэн байх эрхийг Канадад анх удаа цуцлав

2015 оны 09 сарын 27      0      2279

Алан хядах ажиллагаа үйлд­сэний учир ял шийтгүүлсэн хүний иргэний эрхийг нь Канад анх удаа цуцлав. Аллага үйлдэх гэж оролдсоны улмаас Квебект на­саараа хоригдох ял эдэлж буй Иорданий иргэн Закариа Амарын тухай ярьж буй хэрэг юм.Тэрбээр дүрвэгсдийн тухай шинэ хууль мөрдөж эхэлснээс хойш Канадын иргэн гэж тооцогдохоо больсон анхны хүн болсон байна. Түүнийг ой­рын үед Иордани руу явуулах аж. Тавдугаар сарын 29-нөөс хүчин төгөлдөр болсон хуульд зааснаар алан хядах ажиллагаанд...

Дүрвэгсдийг хүлээж авах төв байгуулна

2015 оны 09 сарын 24      0      3214

Европын холбооны хилийн гадна дүрвэгчдийг хүлээж авах төв байгуулахаар түүнд багтдаг орнуудын удирдагчид тохиролцсоныг Европын Зөвлөлийн дарга Дональд Туск мэдээллээ. “Халуун цэгийн” асуудал хэдхэн хоногийн өмнө маргаантай байсныг бодоход энэ нь чухал ололт юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Ийм байгууллагыг Грек, Италид байгуулахаар төлөвлөж байгаа аж. Дүрвэгсдийг хүлээж авахдаа тэдний хурууны хээг авч, тухайн хүн чухам хэн болохыг тогтоох бөгөөд Европт үлдэх ёсгүй хүн...

Меркель, Олланд хоёр өөр өөр байр суурьтай байна

2015 оны 09 сарын 24      0      3065

Улс оронд нь болоод байгаа зөрчилдөөнийг шийдвэрлэх асуудлаар  болж буй яриа хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад оролцож байх ёстой гэж Германы Канцлер Ангела Меркель үзэж байна.  Нөхцөл байдлыг авч хэлэлцэхэд Орос, Америк төдийгүй Иран, Саудын Араб ч оролцож байх нь зүйтэй гэж тэрбээр хэлжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд түүнээс өөр байр суурьтай, ирээдүйн Сирид одоогийн удирдагч Башар Асадад нь гишгэх газар байхгүй гэсэн бодолтой байгаа аж.

Орос цохилт өгөх бэлтгэлээ эхлүүлнэ

2015 оны 09 сарын 24      0      3797

Америк үйл ажиллагаагаа Москватай уялдуулах саналыг хүлээж авахгүй бол Сири дэх “Исламын улс”-ын байрлалд дангаар цохилт өгөх бэлтгэлээ эхлэхээр Орос төлөвлөж байна гэж Кремль болон Оросын Батлан хамгаалах яаманд ойр эх сурвалжууд мэдээлсэн аж. Оросын энэ санаачилга есдүгээр сарын 28-нд Владимир Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохдоо Нью-Йоркт нэг өдөр байх үеийн гол үйл явдал болно гэж сэтгүүлчид үзэж байна. Энэ үеэрээ Путин Барак Обаматай яриа хэлэлцээ хийж болзошгүй...

Японд гамшиг нүүрлэв

2015 оны 09 сарын 24      0      2880

Бороо үргэлжлэн орсноос голуудын ус эргээсээ хальж, хэд хэдэн хот үндсэндээ усанд автаад байгаа тул үер, хөрсний гулгаа үүсэх аюулаас сэрэмжлүүлж наад зах нь 23 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр Японы эрх баригчид шийдвэрлэв. Хүмүүсийг хүлээж авч байрлуулах 20 төв бэлэн болжээ. Хамгийн их аюул Шикоку аралд заналхийлж буй аж. Энд цагт 123 мм тунадас унасан нь ховорхон тохиолдол гэнэ.Япон тэнгист дэгдсэн “Этау” болон Хоншю арлын зүүн эрэгт хөдөлсөн “Кило” хар салхины...

Япон улс Оросын Ерөнхийлөгчийг айлчлуулах хүсэлтэй

2015 оны 09 сарын 24      0      2945

Оросын Ерөнхийлөгчийг энэ онд тохиромжтой цагт нь Японд айлчлуулах бэлтгэл ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлснийг мэдээллийн “Киодо” агентлаг мэдээлжээ. Тэрбээр Японы Гадаад хэргийн сайдын Москвад хийсэн айлчлалыг тайлбарлах зуураа ийн хэлсэн байна. Япон, Орос улсууд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаа шийдвэрлэх арга замыг хайхын тулд яриа, хөөрөөгөө одоо үргэлжлүүлэх ёстой гэж тэр хэлжээ. Оросын Гадаад...

Сирийн сөрөг хүчний дайчдыг Америк бэлтгэж байна

2015 оны 09 сарын 24      0      3203

Өөрсдийнх нь бэлтгэсэн дайчид “Аль-Кайда”-гийн Сирийн салбар болох “Фронт ан-Нусра” руу зэвсгээ бариад очсон гэх мэдээллийг АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал няцаав. Ямар ч байсан үүнийг нотлох баримт, гэрчлэх зүйл байхгүй аж. Шинэ Сирийн армид өгсөн зэвсэг, төхөөрөмж, түүний хяналтад байгаа  гэж Төв командлалын гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Сирийн дайчдыг (Засгийн газрын нь армийнх биш) бэлтгэх ажлыг эвсэлд орсон түншүүд, тухайлбал Турк, Иордантай АНУ...

Германд цөмийн бөмбөг байрлуулахгүй

2015 оны 09 сарын 24      0      2973

Германд энэ онд Америкийн атомын В61-12 хэмээх цэнэгт хошууг байрлуулах талаар яриа хөөрөө хийгээгүй гэж АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын хэвлэлийн албаны орлогч дарга Шелли Лавер мэдээлэв. Энэхүү В61-12-ыг олноор нь үйлдвэрлэх ажил 2020 оны санхүүгийн жилээс наана эхлэхгүй гэдгийг тэрбээр тодруулсан байна. Тиймээс 2016 онд уг зэвсгийг Европт байрлуулах талаар хэвлэлд мэдээлсэн нь ташаа зүйл байх нь. ХБНГУ-ын Агаарын цэргийн хүчний “Торнадо” онгоц...

Дүрвэгч маань алан хядагч байжээ

2015 оны 09 сарын 24      0      3118

Унгарын нэгэн телевизийн сурвалжлагч эмэгтэй дэгээдээд унагачихсан Сирийн дүрвэгч маань “Аль-Кайда”-гийн дайчин болохыг эх орон нэгтнүүд нь таньчихжээ. Усама Абдул Мосхен гэгч тэр эр хүүхдээ тэврээд  Серб, Унгарын хил дээр цагдаагаас зугтаж явсан аж. Сэтгүүлч эмэгтэйн тэр үйлдэл хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Түүнийг ажлаас нь халчихсан бол Мосхен сохорсон биш завшив гэгчээр Испанид “Хетаф” клубт хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллах болсон байв....