“Асадгүй Сири алан хядагчдын диваажин болно”

2015 оны 09 сарын 28      0      2394

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани CNN телевизийн сур­­вал­ж­­­лагч­­тай ярилцахдаа “Си­рийн Ерөн­хийлөгч Башар Асад ал­бан тушаал­даа үлдэх ёстой гэж дэлхийн улс төр хүлээн зөв­шөөр­лөө” гэж хэл­жээ. Түүний үзэж буйгаар Башар Асад байх­гүй бол тус улс “алан хя­дагч­­­дын диваажин” болох аж. “Аса­дыг үлдээснээр алан хядагч­дад эсэргүүцэл үзүүлж чадна. Си­рийн одоогийн төр,...

Салан тусгаарлагчид орон нутгийн сонгуульд ялжээ

2015 оны 09 сарын 28      0      2109

Каталонийг Испаниас өрх тусгаарлуулахыг дэм­жиг­чид орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ. Сон­гуулийн ирц 63 хувь буюу 2012 оны бүс нутгийн сон­гуультай харьцуулбал долоон хувиар илүү бай­сан аж. Эрх баригч “Каталонийн ардчилсан конвергенц” бо­лон “Зүүний бүгд найрамдахчууд”, “Зүүний хөдөлгөөн”, “Ка­талонийн ардчилагчид” на­муудаас бүрдсэн “Тусгаар тогт­нолын төлөө хамт­даа” эвсэл 135...

Япон НҮБ-д санал тавив

2015 оны 09 сарын 28      0      2089

Дэлхий дахин байгалийн гамшгийн аюул хөнөөлийн талаар аль болох ихийг мэдээсэй гэсэндээ Цунамийн олон улсын өдөртэй болох саналыг НҮБ-д тавив. Япо­ны Ерөнхий сайд Шинзо Абэ тогтвортой хөгжлийн асууд­лаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ням гаригт үг хэлэхдээ ийн мэдэгджээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэм­цэх, ялгаруулж буй хүлэмжийн хийгээ багасгахыг дэм­жиж буй орнуудтай Япон улс хамтарч ажиллахад бэ­лэн бөгөөд үүний тулд үр өгөөжтэй, бүх улсын хувьд хүлээж авахуйц...

Блаттерийн хэрэгт Платини ч орооцолджээ

2015 оны 09 сарын 28      0      2109

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер, Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини нарыг ФИФА-гийн Ёс зүйн хороо мөрдөн шалгаж эхэллээ гэж энэ сарын 26-нд “Guardian” мэдээлэв. Тэднийг ажлаас нь халж буйг зарлахын өмнө Ёс зүйн хороо ойрын үед байцаах аж. Хэрэв Платинийг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээс огцруулах юм бол Блаттерийн суудлын төлөө тэрбээр нэрээ дэвшүүлэх эрхгүй болно. ФИФА-гийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа...

Санал зөрөлдөөнтэй асуудал байдгаа хоёр тал нуусангүй

2015 оны 09 сарын 27      0      2379

Нэлээд баримт бичигт гарын үсэг зурж, Америк, Хятадын удирдагчид хамт­­ран сэтгүүлчдэд мэ­дээ­лэл хийс­нээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийж буй Төрийн айчлалын үндсэн хэ­сэг өндөрлөв. Санал нийлэхгүй юм бай­гааг хоёр тал нуугаагүй ч хам­тын ажил­лагаандаа тэд өндөр үнэл­гээ өглөө. Ирж буй зууны өнгө төрхийг тодор­хойлох харь­цуулашгүй боломж Ва­шинг­­тон, Бээжин хоёрт бай­на хэмээн Барак Обама яриа хэлэлцээ эхлэхийн...

Цукерберг дүрвэгсдийг интернэттэй холбоно

2015 оны 09 сарын 27      0      2229

Дүрвэгчдийн хуаранг интернэттэй холбоно гэж “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хувийн секторынхны чуулга уулзалтад  мэдэгд­жээ. Энэ нь дүрвэгсэд тусламж авах, гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтооход тусална гэж Цукерберг үзэж буй аж. Одоогийн байдлаар манай гаригийн хүн амын тэн хагас нь л интернэттэй холбогдож чадаж байгаа юм байна. Тэрбээр “Нью-Йорк таймс” сонинд нийтлүүлсэн...

В.Путин Саудын вантай утсаар ярив

2015 оны 09 сарын 27      0      2233

Оросын Ерөнхийлөгч Вла­ди­мир Путин Саудын Арабын ван Сальман Бен Абдель Азиз Аль Саудтай утсаар ярьж, Зүүн Иерусалим дахь ариун газрын эргэн тойрны түгшүүртэй бай­дал­тай холбоотойгоор Па­лес­тин-Израилийн хооронд үүс­сэн зөрчилдөөний талаар хэлэлц­сэн байна. Мөн “Исламын улс” болон алан хядагч бусад бүлэг­лэл­тэй тэмцэхдээ харилцан ажил­лагаагаа уялдуулах асуудлыг ярилц­жээ. Олон улсын асуудлаар яриа хөөрөө өрнүүлэх, цаашдаа янз...

Индонезид газар хөдөлжээ

2015 оны 09 сарын 27      0      2181

Индонезийн Ямден арлын эрэг орчимд ням гаригийн шөнө газар 5.6 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлийн төв нь Саумлаки хотоос зүүн хойш 192 км зайд, голомт нь 109.8 км гүнд байсан аж. Үүнээс үүдэж учирсан хохирол, цунами үүсэх, эсэх талаар мэдээлэл алга.Индонез улс нь газар хөдлөлтийн идэвхтэй голомт бүхий Номхон далайн галт цагариг гэдэгт багтдаг юм. Энд 4.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөл жилд 6-7 мянга тохиолддог аж.

Моралес дөрөв дэх удаагаа нэрээ дэвшүүлэх эрхтэй боллоо

2015 оны 09 сарын 27      0      2134

Саяны бямба гаригт Бо­ливын Парламентын ба­тал­сан хуулиар одоогийн Ерөн­хийлөгч Эво Моралес дөрөв дэх удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ. Хуулийн энэ заалтын дагуу Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж буй аж.НҮБ-ын Ерөнхий Ас­самб­лейн 70 дугаар чуулганд оролцохоор Нью-Йоркт очоод буй Моралес “Энэ бол насан туршаа Ерөнхийлөгч байх тухай ярьж буй хэрэг биш” гэж сэтгүүлчдэд хэл­жээ.Моралес 2006 оноос Боливын төрийг тэргүүлж...

Багдадад мэдээллийн төв байгуулна

2015 оны 09 сарын 27      0      2268

“Исламын улс”-ын эсрэг тэмцлийг зохион байгуулах мэдээллийн төвийг Багдад хотод бий болгохоор Орос, Сири, Ирак, Иран улсууд тохиролцсон байна. Эдгээр дөрвөн улсын Жанжин штабын төлөөлөгчид энэ төвийн бүрэлдэхүүнд орох аж. Ойрхи Дорнодын бүс нутаг дахь байдлын тухай, тэр дундаа “Исламын улс”-ын эсрэг тэмцэхэд зориулсан мэдээлэл цуглуулж, боловсруулж, нэгтгэж, дүн шинжилгээ хийх нь тус төвийн үндсэн үүрэг байх аж. Төвийг нөхөн сонгох зарчмаар дээрх дөрвөн улсын зэвсэгт...