СОНГУУЛИЙН ХЭСГИЙГ ЭНЭ САРД БАГТААЖ БАЙГУУЛНА

2016 оны 02 сарын 18      1      693

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. -Энэ сард сонгуультай холбоотой ямар ажлууд хийх вэ? -Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёрдугаар сард сонгуулийн хэсэг байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Эдгээр ажлыг гуравдугаар сарын 1-нээс өмнө хийх ёстой. -Сонгуулийн хэсгийг хаанаас хэрхэн байгуулах вэ?...

МИНИЙ бөгсийг үнс

2016 оны 02 сарын 17      0      1308

АНУ-ын НьюЙорк муж улсын Синг-Синг шоронд хэрэгтнийг цаазын сандалд суулгаад байгаа нь Хүн төрөлхтний түүхэнд одоогоос 125 жилийн өмнө гэмт хэрэгтнийг анх удаа цахилгаан сандалд суулгаж цаазалсан аж. Хоригдлууд “шар ээж” гэж нэрлэдэг энэ “сэнтийд” 1890 оноос эхлэн АНУ-ын 4.5 мянган иргэн сууж хорвоог орхижээ. Хачирхмаар ч гэлээ, цаазын ялыг цахилгааны тусламжтайгаар гүйцэтгэх санааг шүдний эмч хэмээх энэрэнгүй мэргэжилтэй Альберт Саутвик гэгч гаргасан...

Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүй гэжээ

2016 оны 02 сарын 16      0      889

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдох нь гэсэн яриа Тө­рийн ордноор эргэлдсээр удлаа. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас  энэ сарын 1-нд ХЭГ/220 тоот бичгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын албан тушаалд Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж буйгаа мэдэгдээд түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Нийтийн албанд...

“ГИТЛЕРИЙН НОМЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР ЕР ГАРЧ БАЙГААГҮЙ”

2016 оны 02 сарын 16      0      637

Адольф Гитлерийн “Миний тэмцэл” номыг 1940 оноос хойш анх удаа 2016 оны нэгдүгээр сард дахин хэвлэж, худалдаж эхэлжээ. Номыг Мюнхенд байдаг Орчин үеийн түүхийн хүрээлэнгийн ажилтнууд хэвлэлд бэлтгэж, зохиогчийн үзэл санаа, эндүү ташаа нотолгоог илчилсэн тайлбар хийсэн байна. Энэ ном хэвлэгдсэнийг Герман болон бусад улсад ихээхэн шүүмжилж, түүнийг хаа сайгүй хориглох ёстой, уг номыг борлуулснаар Европт барууны үзлийг сэргээнэ гэж олон хүн үзэж буй. Уг...

Ойрхи Дорнодыг Онгойлгох түлхүүр

2016 оны 02 сарын 15      0      1122

Сергей Лавров, Юсеф Бен Аляви нар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өвлийн адаг сард Ойрхи Дорнодын хоёр улс-Арабын нэгдсэн Эмират, Оманд айлчилсан. Нефтийн үнэ, Сирийн хямралыг зохицуулах нь түүний аяллын гол зорилго байлаа. Цаг хугацааны хувьд энэ үйл явдал Сирийн хямралыг нэг тийш болгох зорилготой яриа хөөрөө Женевт болж байхтай давхацсан юм. Дээрх хоёр улсын албан ёсны хүмүүстэй Оросын сайдын хийсэн яриа ч энэ зүг чиглэж байсанд эргэлзэх юун. Тэдний уулзалт...

ТАВАН ТЭЭГ

2016 оны 02 сарын 04      0      827

Женевт тун чухал үйл явдал эхлээд байгаа нь Сирийн асуудлаарх яриа хэлэлцээ юм. Гол нь энд сиричүүд, тодруулбал одоогийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн нь хэл амаа ололцох зорилготой. Тэдэнд зуучилж буй улсууд бий. Гадаадын хэвлэлүүдэд бичиж буйгаас үзвэл энэ дипломат хүчин чармайлт тасрах, үр дүнгүй болоход хүргэж мэдэх хэд хэдэн саад байгаа бололтой байна. Урьдчилж төлөвлөснөөр бол яриа хөөрөө өнгөрсөн сарын 25-29-нд болох байв. Харин үүнд хэн хэнийг оролцуулахаа шийдэх,...

Гяндан

2016 оны 02 сарын 03      0      1208

Холбооны улсын ADX Florence шорон Америкийн Санта-Ана хотын онцгой дэглэмтэй шоронгоос сүүлийн 20 жилд анх удаа өнгөрсөн сарын 24-нд гурван хоригдол оргожээ. Тэд зузаан төмөр торыг хөрөөдөж, улс дамжуулах хоолой руу ороод таван давхар байшингаас орны цагаан даавуу ашиглан доош буусан байна. Калифорни муж улсын эрх баригчид оргодлуудыг хайж байгаа аж. Үүнтэй холбогдон хатуу чанга дэглэмтэй, аюулгүй байдлыг чанд сахидгаараа алдартай зарим шорон, тэнд буй зарим зартай хоригдлын аж...

АЙМШИГТАЙ ГУДАМЖ

2016 оны 01 сарын 28      0      1232

Сальвадор улсад 2015 онд гудамжны хүчирхийлэлд өртөж амиа алдсан хүний тоо 100 мянган хүнд 105 ногдож дэлхийд толгой цохижээ. Хоорондоо дайсагнасан дээрмийн бүлгүүд, цагдаа нар, “үхлийн эскадроны” дунд өдөр бүр болдог буудалцаанд олон арван хүн амиа алддаг байжээ. Ухрахыг үл мэдэх дайчин, ахмад партизан, нууц байдалд ажиллаж байсан Санчес Серен Төрийн тэргүүнээр сонгогдсон 2014 оны зунаас бослого тэмцэл эхэлсэн аж. Өөрийнх нь өмнө Ерөнхийлөгч байсан, дайныг...

Маяковскийн “АРГАМЖАА”

2016 оны 01 сарын 26      0      785

Лиля Брик гэдэг эмэгтэй суут Маяковскийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэснийг их яруу найрагчийн музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Марина Краснова ийн ярьж байна. “Маяковскийн толгойг Лиля эргүүлж, түүнийг захирч, үгнээсээ гаргадаггүй байсан юм билээ” хэмээн тэрбээр яриагаа эхлэв. Маяковский эхлээд 1915 онд Лилягийн дүү Эльзаг шохоорхож байсан аж. Хожим нь тэр Эльза Парист цагаачилж очоод нэрт яруу найрагч Луй Арагонтой суусан байна. 1915 оны зун Эльза өөрийг нь...

Д.Баярхүү: Төвийг сахина гэдэг төрөл арилжина гэсэн үг биш

2016 оны 01 сарын 22      4      1259

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих  тухай гадаад бодлогын санаачилга гаргаж, түүнийгээ НҮБ-ын индрээс дэлхий дахины сонорт хүргэж, байнга төвийг сахих тухай хууль санаачлаад байгаа билээ. Энэ асуудлаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүүтэй ярилцав. -“Төвийг сахих” гэдэг нэр томъёо, бодлого, үйл ажиллагаа ямар хэрэгцээ, шаардлагын улмаас хэзээ, хаанаас гарч ирсэн юм бэ. Өөрөөр хэлбэл, түүхээс нь товч боловч хэлэхгүй юү?...