Нобелийн шагналын сан дундарч байна

2015 оны 10 сарын 01      0      3082

Санхүүгийн хямрал бо­лон Сангийн зардалтай уял­дан Нобелийн шагналын дагал­дах мөнгөний хэмжээ 10 сая крон байснаа 2012 онд найман сая болж буурсан удаа­тай. Тэгвэл энэ оны шаг­налын мөнгө өмнөх хоёр жилийнх шигээ найман сая кронтой тэнцүү байх аж. Гэхдээ шведийн кроны ам.доллартай харьцах ханш сулар­сантай холбогдож 2001 оноос хойш анх удаа нэг сая кроноос доош орж 950 мянга болох гэнэ. Шагнал хүртэгчдийн хувьд мөнгө гол бус нэр хүнд нь чухал гэж Нобелийн сангийн...

Хятадад цуврал дэлбэрэлт болжээ

2015 оны 10 сарын 01      0      2655

Өмнөд Хятадын Гуанси-Чуаны автономит тойрогт цуврал дэлбэрэлт болсноос амиа алдсан хүний тоо зургаа болжээ гэж есдүгээр сарын  30-нд мэдээлж байв. Яаралтай шуудангаар явуулсан илгээмжид хийсэн 15 төхөөрөмж дэлбэрсэн аж. Энэ илгээмжүүдийг худалдааны төв, шорон, суурингийн захиргаа, дэлгүүр, машины зогсоол, эмнэлэг, зах гэх мэт олон янзын газар хүргэсэн байна.Уг хэрэгт сэжиглэн цагдаа нар 33 настай нэг хүнийг баривчлаад байгаа аж. Дэлбэрэлтийн уршгаар долоон хүн амиа алдаж, 51 хүн...

Дүрвэгсдийн талаар шинэ санал дэвшүүлжээ

2015 оны 10 сарын 01      0      2588

Серб улсын Ерөнхийлөгч То­мис­лав Николич НҮБ-ын Ерөн­хий Ассамблейн чуулган дээр үг хэ­лэх­дээ дүрвэгчдийн асуудлаар олон улсын чуулга уулзалт хийхийг санал болгожээ. “Ойрхи Дорнодын дүрвэгчид өнөөдөр гол асуудал болж байна. Онц чухал энэ асуудлыг төр, нийгмийн нэрд гарсан зүтгэлтэн, эрдэмтэд оролцсон олон улсын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Байдлыг бодитоор үнэлж, түүнд хариулт олж, шийдвэр гаргах хамгийн сайн арга энэ” гэж Николич...

Америк шаардаж, Куба цааргалав

2015 оны 09 сарын 30      0      2873

Вашингтон хоригоо сулруулахын тулд Кубын зүгээс хэд хэдэн өөрчлөлт хийх шаард­лагатай байна гэж АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обама Кубын удир­дагч Рауль Кастрод хэлжээ.Ялангуяа хүний эрхийг хамгаалах та­лаар арга хэмжээ авах нь чухал хэ­мээн сануулсан байна. Кубад тавьсан худал­дааны хоригоо сулруулахад өөрийн бүрэн эр­хийг ашиглахыг Обаматай хэлэлцээ хийхдээ Кастро сануулсныг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес урьд нь мэдээлж байв. Түүний үзэж буйгаар бол...

Асадын талаарх байр суурь зөрүүтэй байна

2015 оны 09 сарын 30      0      2958

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг  огцруулах явдлыг алгуурлахыг зөв­шөөрөхгүй, Сирийн эрх мэд­лийг даруйхан өөр хүнд шил­жүүлэх ёстой хэмээн АНУ үзэж буй гэж Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Сирийн улс төрийн амьдралд суннитүүдийг оролцуулахгүйгээр эндхийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй, Асадыг огцруулахыг алгуурласнаар Сирийн иргэний байгууллагуудыг сүйрүүлнэ. Түүнийг зохион байгуулалттайгаар огцруулахдаа өшөө хонзон авах явдал гаргуулахгүй байх нь чухал гэж...

Оросын үйлдэл НАТО-гийн “сэтгэлийг” зовоож байна

2015 оны 09 сарын 30      0      4577

Орчин цагийн өндөр хүчин чадалтай, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл бүхий бүс Орос улс байгуулж буй бөгөөд энэ нь “Исламын улс”-ын эсрэг чиглээгүй нь илт гэж Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий командлагч, генерал Филип Бридлав мэдэгдэв.Түүний хэлснээс үзвэл хянаж буй орон зайд нь болзошгүй дайсан орж ирэхэд саад хийх арга хэмжээг тэнд Орос авч буй аж. Калининградад Орос ийм район нэгийг байгуулчихаад 2014 оноос Крымд бий болгож эхэлжээ. Одоо Сирид байгуулж байгааг...

Хохирогчдын нэхэмжлэлийг Америкийн шүүх хүлээж авсангүй

2015 оны 09 сарын 30      0      2634

Алан хядагч “Аль-Кайда” байгууллагад материаллаг дэмжлэг үзүүлж байсан гэж үзэж Саудын Арабын эрх баригчдаас нө­хөн төлбөр авахыг шаардсан 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажил­лагаанд өртөж амиа алдагсдын төрөл, төрөгсдийн нэхэмжлэлийг Нью-Йор­кийн Манхэттэн дүүргийн шүүх хүлээж авсангүй. Саудын Араб нь тус­гаар тогт­но­сон улс тул АНУ-ын хууль тог­тоом­жийг тэнд хэрэглэх боломжгүй гэж тойргийн шүүгч Жорж Дэниэлс мэдэгдсэн байна.2001 оны...

Онгоцны “хэрэг” НҮБ-д очлоо

2015 оны 09 сарын 30      0      3021

Украины зүүн нутагт сүйрсэн  Малайзын “Боинг” онгоцтой холбоотой “хэргийг” мөр­дөн шалгасан ажлын үр дүнгийн та­лаарх тайланг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шил­жүүл­жээ. Уг илтгэлийг нийтлэгдсэний дараа долоо хоноод Аюулгүйн зөвлөл уул­залт зохион байгуулах бололтой байна.Украины Ерөнхийлөгчийн хэв­лэ­лийн албанаас мэдээлснээр бол он­гоц­ны ослыг мөрдөн шалгах Австрали, Бельги, Малайз, Ни­дерланд, Украин ул­суудын хамтарсан...

Европын 15 улс санаачилга гаргав

2015 оны 09 сарын 30      0      2817

Дүрвэгсдэд тусламж болгож НҮБ-д 1.8 тэрбум ам.доллар хандивлахаар “Их долоо” болон Европын холбооны хэд хэдэн орон, Персийн булангийн зарим улс тохирсныг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франц-Вальтер Штайнмайер мэдэгдэв. Энэ санаачилгад Герман, Австри, Нидерланд, Норвеги, Швед, Швейцарь, Кувейт, Катар, Саудын Араб, Турк, Арабын нэгдсэн Эмират зэрэг 15 улс нэгдсэн бөгөөд мөнгөө НҮБ-ын Хүнсний хөтөлбөр мэтийн хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулна гэж Германы сайд тодруулсан байна....

“ЭНЭ УУЛЗАЛТЫГ АМЕРИК НӨХӨД МААНЬ САНААЧИЛСАН”

2015 оны 09 сарын 30      0      3525

Сүүлийн 10 жилд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа энэ сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэллээ. Сүүлийн үед НҮБ-ыг нэлээд шүүмжлэх болсныг Путин тэмдэглээд, санал зөрөлдөөн тус байгууллага оршин тогтносон 70 жилийн туршид байсан, үүнийг яг хориг тавих эрх шигээ хэрэглэж ирснийг сануулав. НҮБ-ыг бий болгохдоо ч энд нэгдмэл санаа л ноёлж байна гэж үзээгүй гэж тэр хэллээ. Тус байгууллагын мөн чанар нь эрэл хайгуул хийж, зөвшилцөл тохиролцоог бий болгоход,...