ЯАРААД БАЙСАН МЕРКЕЛЬ ЯАГААД АЛГУУРЛАВ

2015 оны 10 сарын 06      0      2878

“Нормандын дөрвөл”-ийн гурав дахь уулзалт энэ сарын 2-нд Парист боллоо. Түүний зан сайтай эзэн нь Францын Ерөнхийлөгч Олланд байлаа. Елисейн ордон руу Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар ар араасаа орж ирэв. Хоёрдугаар сард Минскэд болсон энэ “дөрвийн” уулзалт 16 цаг үргэлжилж, дээд амжилт тогтоосон юм. Францад болсон энэ удаагийн яриа хөөрөө үүнээс хавьгүй богино хугацаа эзэлж, бас ямар...

Хятадад хар салхи дэгдэв

2015 оны 10 сарын 05      0      2091

“Мучжигэ” нэрт хар салхинд Хятадын Гуандун, Хайнань мужууд өртсөнөөс таван хүний амь үрэгдэж, 168 хүн хохирол хүлээж, 410 мянган айл цахилгаангүй, 480 мянган өрх усгүй болсон байна.Хэвлэлд мэдээлснээс үзвэл 16 загасчин сураггүй болсон гэнэ. Цаг уурчдын баримтаар бол Гуандун мужид зарим газар 240 мм тунадас унаж, салхины хурд секундэд 67 метр хүрсэн аж. Мөн Филиппинийн 70 гаруй загасчин хар салхины дараа сураг чимээгүй болсон гэсэн мэдээ байна.  Ням гаригт Хятадад аюулын...

Оросыг дагаад АНУ идэвхжив

2015 оны 10 сарын 05      0      1957

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийх тэмцлээ АНУ тэргүүтэй эвсэл идэвхжүүлэхээр шийдсэн байна. Тус бүлэглэлийн нийслэл нь гэгдэж буй Ракка хотод шахалт үзүүлэх зорилгоор Сирийн зүүн хойд нутагт фронт нээхээр Вашингтон төлөвлөж буй аж. Лалын дайчдын байрлалд агаараас өгөх цохилтыг эрчимжүүлэхийг Барак Обама дэмжжээ. Ийнхүү эвслийн нисэх хүчин Сирийн сөрөг хүчний 3-5 мянган дайчин, Курдийн сайн дурын 20 мянган цэргээр дэмжүүлэн Ракка хот руу довтлохоор зэхэж буй аж. Түүнчлэн...

ХАМАС-т Израил цохилт өгөв

2015 оны 10 сарын 05      0      1898

Палестинийн дайчид пуу­жин харвасны хариуд Из­раилийн нисэх хүчин өчигдөр шөнө Гаазын зурвас руу дов­тол­сон байна. Хохирлын талаар мэдээлэл алга.“Аравдугаар сарын 4-ний орой Гаазын зурвасаас хар­васан пуужин Израилийн өм­нө­дөд дэлбэрэв. Хариуд нь Из­раилын агаарын цэргийн хүчин Гаазын зурвасын умард хэсэгт ХАМАС-ын дэд бүт­цийн обьектод цохилт өг­лөө” гэж Израилын армийн хэв­лэлийн албанаас мэдээллээ.Израилийн цэргийнхний үзэж буйгаар...

Асадыг огцруулах гэж яарахаа Америк, Англи азнахаар шийджээ

2015 оны 10 сарын 05      0      2312

Тус улс дахь иргэний дай­ныг зогсооход нэмэр болох юм бол Сирийн Ерөн­хий­лөгч Башар Асад хэдэн жил албан тушаалдаа нэр төдий байж болох юм гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хэммонд мэдэгдлээ. Тэгэхдээ Асад цаашдаа Сирийн улс төрийн амьдралд огт орол­цох­гүй, Ерөнхийлөгчийн сон­гуульд нэрээ дэвшүүлэхгүй байх баталгаа бидэнд хэрэг­тэй хэмээн тэрбээр онц­лов. Түүнчлэн 250 мянган хүн алагдаж, 12 сая хүн дүр­вэс­ний хагас нь эх орноосоо...

Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх тохиролцоо хэрэгжиж эхэлнэ

2015 оны 10 сарын 05      0      1829

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай асуудлыг зохицуулах үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд үнэлгээ өгсөн илтгэлийг Ираны парламент (Межлис) өнгөрсөн ням гаригт хэлэлцээд дэмжжээ. Ингээд Ираны Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх ажилд орох эрхтэй болж буй юм байна. Парламентын баталсан дээрх төлөвлөгөөг Иран болон “Олон улсын зургаан зуучлагч” (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн болон Герман)-ийн” хооронд долдугаар сарын 14-нд Вена хотноо тохиролцсон юм. Ираны цөмийн...

Дүрвэгчид шүүхэд ханджээ

2015 оны 10 сарын 05      0      1869

Энэ жил Чехэд саатуулагдсан 2.4 мянган дүрвэгчээс 123 хүн шүүхэд хандсан байна. Дүрвэгчид цаашаа Европын бусад улсыг зорихыг хүсэж буй тул тэднийг Чехэд барьж, хорихыг эсэргүүцэж буй аж. Шүүхэд ийнхүү хандах нь нэмэгдэж ч магадгүй гэж Чехийн Хууль зүйн сайд Роберт Пеликан үзэж байна. Эхний “хэргийг” яаж шийднэ вэ бусдыг нь түүний адилаар шийдэхээс аргагүй гэж сайд хэлжээ. Хүмүүс тэнд ямар хугацаагаар байхыг нь мэдэхгүй учраас түр хоргодох байрны амьдрах нөхцөлийг сайжруулах...

Португалд хуучин Ерөнхий сайдын тэргүүлсэн эвсэл яллаа

2015 оны 10 сарын 05      0      1872

Португалийн Сайд нарын тан­хи­мын тэргүүн, Социал демократ нам, Португалийн ардын намын ба­руун төвийн эвслийн нэрсийн жагс­аалтад нэгдүгээрт нэр нь би­чиг­дэж буй Педру Пассуш Коэлю Зас­гийн газраа эмхлэн байгуулах ажилд ороход бэлэн гэж мэдэгджээ. Түүний тэргүүлсэн эвсэл саяны ням гаригт болсон Парламентын сон­гуульд 37 хувийн санал авч ялсан аж. Гэхдээ энэ нь Парламентад дий­лэнх олонх болсон гэсэн үг биш. Пор­тугалийн Социалист намыг...

Алан хядагчид амь зулбаж байна

2015 оны 10 сарын 05      0      1811

Ерөнхийлөгч Башар Аса­дын цэрэг давшилтад орж, Оро­сын нисэх хүчин цохилт өгч эхэлсэн зэргээс “Исламын улс”, “Жейш-аль Ярлук”, “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн 3000 гаруй дайчин амь зулбан Иордани руу зугтсан байна.Сирийн арми энэ сарын 4-нд Дамаскийн хаяа хот болон Деир-эз-Зор Хомс мужид алан хядагчдын байрлалд агаараас цохилт өгчээ. Лалын 160 дайчин алагдсан байна. Хомс мужийн Пальмирын дэргэд цэргийнхэн лалын дайчдын цуваанд хүнд их буугаар цохилт...

Гватемалд байгалийн гамшиг тохиов

2015 оны 10 сарын 05      0      1721

Гватемал улсад хөрсний гулгаа болсноос 131 хүн амиа алдаж, 300 орчим хүн сураггүй болжээ. Аврах ажлыг удирдаж буй Хулио Санчесийн ярьснаар бол Санта-Катарина-Пинула хотоос 74 мянган тонн хөрс шороо зайлуулсан аж. Шороон дороос амьд хүн гарч ирнэ гэх найдвар улам багассаар байгаа гэнэ. Хүчтэй бороо орсноос тус улсын зүүн өмнөд нутагт энэ сарын 1-ний шөнө хөрс гулгасан байна.