Энэ онд Японы хойд эрэг рүү 23 дахь удаагийн далайн хар салхи ойртож явна гэнэ. Тиймээс 150 гаруй галт тэрэгний зорчих цаг, онгоцны 92 нислэгийг өөрчилж, 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Мөн Хоккайдо арлын 105 бага болон дунд сургуулийн хичээлийг хаасан аж.
Алан хядагч “Исламын улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй гэх сэжиглэлээр Германд гурван хүн баривчилжээ. Тэд 2013 онд Сирид очоод буцаж ирсэн бөгөөд тэр үедээ “Жунуд аш Шам” болон “Исламын улс”-ын эгнээнд элссэн гэж үзэж буй юм байна.
Хүү Башар Асадынхан Башар Асад 1965 онд Дамаск хотноо Сирийн Агаарын цэргийн хүчний командлагч, бригадын генерал Хафез Асадын хүү болон төржээ. Түүнийг таван нас ч хүрээгүй байхад эцэг нь Ерөнхийлөгч болж, тун удалгүй эрх баригч Баас намыг тэргүүлэх болсон байна. Асад Дамаск хотын араб-франц лицейд бага, дунд боловсрол олж, 1988 онд нийслэлийнхээ их сургуулийн анагаах ухааны факультетийг төгсөж нүдний эмч болжээ. 1991 онд тэрбээр Их Британид очиж Лондонд байх Гэгээн...
Өрнөдийн хэвлэл дэх Оросын талаарх нийтлэлд шинэ чиглэл гарч ирж буй нь анзаарагдаж байна. Москвагийн бодлогод сөрөг хандсаар ирсэн тэндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд одоо Кремлийг шүүмжлэхдээ Владимир Путиний Сирид явуулж буй үйл ажиллагаа Өрнөдийн улстөрчдийг түшиг тулгуургүй болголоо гэцгээх боллоо. Орос болон түүний Ерөнхийлөгчид таагүй ханддагаа нуудаггүй Foreign Policy хүртэл сайтар тооцоолсон Кремлийн нүүдлүүдийн дэргэд АНУ тун олхиогүй, шийдмэг бус байгаа талаар...
Сирийн төрийн эрхийг шилжүүлэх шаардлагатайг Америк, Орос хоёр ойлгож буй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест өнгөрсөн даваа гаригт мэдэгджээ. Башар Асад хууль ёсны байдлаа алдсан, түүний үед 2000 оноос хойш сиричүүдийн ихэнх нь хөөгдөж, туугдсан болохоор Асад улс орноо тэргүүлэх эрхгүй болж байгаа юм гэж Эрнест хэлсэн байна.ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй энэ сарын 1-нд...
Хятадын тэрс үзэлт зураач Ай Вейвей Бээжин дэх урланд нь сонсох төхөөрөмж тавьсныг харуулсан фото зургийг цахим сүлжээнд байрлуулжээ. Түүнийг Герман руу яваад ирснийх нь дараа засвар хийж байгаад уг төхөөрөмжийг илрүүлсэн аж. Дөрвөн жилийн өмнө хүүг нь баривчлах үеэр гэр, урланд нь нэгжлэг хийхдээ л сонсох төхөөрөмж тавьсан гэж зураачийн ээж үзэж байна.Ай Вейвей ХКН-ыг эртнээс шүүмжилж ирсэн бөгөөд 2011 онд түүнийг 81 хоног хорьж байжээ. Сүүлд нь татвар...
Эдгэрэх найдваргүй өвчтөнийг зовлон шаналлаасаа ангижрахаар өөрийн саналаар хорвоог орхиход нь туслахыг эмч нарт зөвшөөрсөн хуульд АНУ-ын Калифорни муж улсын амбан захирагч Жерри Браун гарын үсэг зуржээ. Ийм хуулийг өмнө нь Вашингтон, Орегон, Вермонт, Монтан муж улсууд баталсан аж. Хүмүүст хуулиар ийм боломж олгох нь зөв. Уг эрхийг бусдад олгоход би саад хийх учиргүй гэж Жерри Браун өөрийн байр суурийг тайлбарлажээ.Бельги, Голланд, Швейцарь...
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХХ)-ны Ёс зүйн хороо Өмнөд Солонгосын иргэн Чхон Мон Жуныг тус байгууллагын ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхаар шийдэв. Холбооны дэд ерөнхийлөгч байсан энэ хүн 2010 онд Гүйцэтгэх хорооны гишүүдтэй холбогдож, 2022 онд ДАШТ явуулах эрхийг БНСУ авбал хөлбөмбөгийн хөгжилд 777 сая ам.доллар хандивлана гэж амласан аж. Энэ үйлдлийг санал худалдаж авах гэсэнтэй дүйцэхүйц ашиг сонирхлын зөрчил гэж Ёс зүйн хороо үзсэн...
Физиологи, анагаах ухааны салбараас шагнал хүртэх хүмүүсийг зарласнаар Нобелийн 114 дэх удаагийн долоо хоног Шведэд эхэллээ. Физикийн салбараас шагнал хүртэхээр болсон хүмүүсийг өчигдөр зарласан, химийн салбарынхыг өнөөдөр сонордуулна. Энхтайвны шагнал хүртэх хүмүүсийг Осло хотноо баасан гаригт сонсгоно. 1968 онд Шведийн төрийн банкны бий болгосон “Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн...
Аризон муж улсын Финиксээс Бостон, Массачусетс рүү явж байсан “American Airlines” компанийн онгоцны ахмадын бие муудаж, улмаар амьсгал хурааснаас Нью-Йорк муж улсын Сиракуз хотод яаралтай буухаас аргагүй болсон байна. Онгоцонд 147 зорчигч, багийн таван гишүүн явжээ. Ахмад ямар шалтгаанаар хэзээ амьсгал хураасан талаар мэдээлээгүй байна.