ОБАМАГИЙН АРВАН НЭГЭН АНД

2015 оны 10 сарын 13      2      2756

Америкийн эдийн засаг дэлхийд тэргүүлэхээ нэгэнт больсон. Шинжээчдийн үзэж буйгаар 2010 оноос Америкийн нисэх хүчин Ази-Номхон далайн бүс нутагт зөрчилдөөн бий болсон тохиолдолд Хятадынхаас давамгайлахаа байсан байна. Тэгэхдээ дэлхийд тэргүүлэгчийн титмийг Хятад эзэмших болсон, Америк үеэ өнгөрөөсөн гэж хэлэхэд эрт байгаа. Америкийн гарт хожлын “хөзөр” бий бөгөөд түүнийхээ нэгийг энэ сарын 5-ны даваа гаригт гаргаж ирэв. Дэлхий дахины түүхэнд томоохонд орох худалдааны...

10 саяар үнэлэгдсэн “толгой” шархаджээ

2015 оны 10 сарын 12      0      2573

Иракийн Агаарын цэргийн хүчний цохилтод өртөж “Исламын улс”-ын тэргүүн Абу Бакр аль-Багдади шархаджээ. Түүнчлэн Иракийн баруун зүгийн Анбар мужид авто цуваанд  агаараас цохилт өгөхөд түүний гурван орлогч нь амь үрэгдсэн аж.Аль-Багдади шархадлаа гэх мэдээ анх дуулдаж буй юм биш. Сири, Иракийн залгаа хил дээр Өрнөдийн эвслийн хүчин агаараас цохилт өгөхөд “Исламын улс”-ын удирдагч шархадсан гэх чимээ энэ оны гуравдугаар сард сонсогдож л байж. Түүний толгойг АНУ 10...

“Бидэнд дутуу юм байхгүй”

2015 оны 10 сарын 12      0      2483

ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­­ди­мир Путин “Рос­сия-1” теле­ви­зийн нэвтрүүлэгт орол­­цож сур­валж­лагчийн асуултад хариу­лахдаа Си­рид Оросын явуулж буй байл­дааны ажиллагааны зо­рилго, түүнд хэрхэн бэлдсэн та­лаар ярьсан байна. Хууль ёсны эрх мэд­лийг нь тогтворжуулж, улс тө­­рийн тохиролцоонд хүрэх арга замыг хайх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго гэж тэрбээр хэл­жээ.Сирид Оросын Агаар-сансрын хүчний...

Америкийн сэтгүүлчид Ираны шүүх ял оноов

2015 оны 10 сарын 12      0      2374

Америкийн “The Washington Post” сонины сурвалжлагч Жейсон Резаянд Ираны шүүх ял оноосны тус улсын ерөнхий прокурор Голям Хосейн Мохсени Эжеи Тегеранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Оноосон ялыг эсэргүүцэж буйгаа 20 хоногийн дотор илэрхийлж болно. Энэ хүсэлтийг шүүхээс эс хүлээн авбал шийдвэр нь хүчин төгөлдөр болох аж. Сэтгүүлчид чухам хэдэн жил хорих ял өгснийг ерөн­хий прокурор тод­руул­сангүй. Жейсон Реза­яныг Иран улс цөмийн хөтөл­бөрөө...

Украины армид гадаадын иргэн алба хаахыг хуулиар зөвшөөрлөө

2015 оны 10 сарын 12      0      2285

Гадаадын иргэд Украины армид алба хаахыг зөвшөөрсөн хуулийг дээд Рада нь баталжээ. Тэгэхдээ гадаадын сайн дурынхантай холбоотой бүх асуудлыг энэ хуулиар бүрэн шийдэж чадахгүй аж.Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүс Украины Зэвсэгт хүчинд алба хааж болохыг энэ хуульд тусгасан байна. Одоо бол урьд нь шүүхээс ял шийтгэл хүлээж байгаагүй, Украины нутаг дэвсгэрт хууль ёсоор орж ирсэн гадаадын хүмүүс армид алба хааж болох аж. Тэд Украины ард түмний төлөө үнэнч зүтгэхээ илэрхийлж тангараг...

Лукашенко тав дахь удаагаа сонгогдов

2015 оны 10 сарын 12      0      2341

Беларусийн одоогийн Ерөн­хий­лөгч Александр Лукашенко Тө­рийн тэргүүний сонгуульд 83.49 хувийн санал авч ялсныг Сон­гуулийн ерөнхий комисс нь зар­ла­лаа. Тэрбээр Могилев мужид 88.29 хувийн дэмжлэг хүлээсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Минскэд сонгогчдын 65.58 хувь нь түүнийг дэмжсэн аж. Ер нь Лукашенко нэрээ дэвшүүлж оролц­сон таван сонгуулиас энэ удаа­гийнх хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь юм байна.1994 онд 80.6, 2001 онд 75.65, 2006 онд 83.0, 2010...

Кыргызэд хоригдлууд оргожээ

2015 оны 10 сарын 12      0      2605

Шашны үндэстэй хэт даврах  үзэл, алан хядах ажиллагаанд оролцсоны улмаас шийтгэл хүлээгээд байсан есөн этгээд даваа гаригийн шөнө Кыргызийн нийслэл Бишкек хотоос холгүй орших хорих газраас оргожээ. Тэд засан хүмүүжүүлэх байгууллагын гур­ван ажилтны амийг хороогоод зугтсан бай­на. Зугтах үедээ хоригдлуудын нэг нь шархадсан аж. Дотоод хэргийн яамны ажилт­нууд шуурхай туслсаны дүнд ор­год­луудын тавыг нь баривчилж, нөгөө дөр­вийг эрж хайх ажиллагааг эхлүүлжээ....

“Хамгийн тохиромжтой үеийг тааруулж” товыг тогтооно

2015 оны 10 сарын 12      0      2207

Япон улс ОХУ-ын Ерөн­хий­лөгч Владимир Путинийг айлч­луулах бэлтгэлийг ба­заах­даа тухайн үеийн олон ул­сын байдлыг харгалзан үзнэ гэж Сайд нарын танхимын ерөн­­хий нарийн бичгийн дарга Ёши­­хидэ Сүга мэдэгджээ. Айлч­­лалын товыг тогтоохдоо “хам­­­гийн тохиромжтой үеийг” тааруулахыг хичээж бай­­гаа аж.НҮБ-ын Ерөнхий ас­сам­б­лейн хүрээнд есдүгээр сарын 28-нд Путин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй...

Трампыг Обама “шоуны баатар, алдар нэрийн ангууч” гэж нэрлэв

2015 оны 10 сарын 12      1      2633

Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас өрсөлдөхөөр зэхэж буй тэр­бум­тан Дональд Трампыг одоогийн Ерөн­хийлөгч Барак Обама “Реалити шоуны сонгодог баатар” гэж нэрлээд, харин Ерөн­хийлөгчийн суудалд сууна гэдэгт нь эр­гэлзэж буйгаа нуусангүй. Обама теле­визийн CBS сувгийн “60 минут” нэвт­рүү­лэгт оролцохдоо ийн хэлжээ. “Тэр бол алдар нэрийн хойноос гайхалтай ангууч” юм байна гэж Обама хэлжээ.Олон  түмний санал асуулгын...

Аварга том завь бүтээв

2015 оны 10 сарын 11      0      2440

Америкийн Тэнгисийн цэр­гийн хүчний усан доогуур явах шинэ зэвсгийг усанд тавих ёслолд тэр­гүүн хатагтай Мишель Обама оролцжээ. Завинд “Иллинойс” гэдэг нэр өгсөн аж. Тэргүүн хатагтайн хэлснээр бол энэ завь “техникийн гайхамшиг” гэнэ. Завийг Коннектикут муж улсын Гротон хотын үйлдвэрт бүтээжээ.2.7 тэрбум ам.долларын өр­төг­тэй энэ хөлөг Virginia ангиллын 13 дахь завь аж. Түүгээр өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэж болох юм байна. Түүний урт 115 метр, баг нь...