Мубаракийн хөвгүүдийг суллахаар болжээ

2015 оны 10 сарын 14      0      1703

Ерөнхийлөгч асан Хос­ни Муба­ра­кийнхаа хөв­гүү­дийг сул­лах шийдвэрийг Еги­петийн шүүх гаргасан байна. Эцгийг нь төрийн тэр­­гүүний суудлаас ховх­лоод хоёр сар болсны дараа 2011 оны дөрөвдүгээр сард Аля, Гамаль гэх хоёр хүүг нь баривчилж, аав­тай нь хамт хэргийг нь тасалсан аж. Эцэг, хөвгүүдийг  ул­сын хөрөн­гөөс их хэм­жээ­гээр завшиж, Ерөн­­хий­­лөг­чийн орд, өргөөг зас­­вар­­­лахад...

“Ам султан-тагнуулчийн олз”

2015 оны 10 сарын 14      0      1976

АНУ-ын Юта муж улсын Солт-Лейк-Сити хотод аюулгүй байдлын асуудлаар болсон бага хурлын үеэр Конгрессийн Тө­лөө­лөгчдийн танхимын Тагнуулын хорооны гишүүн, БНН-ын Крис Стюарт үг хэлэхдээ Аюулгүй байдлын агентлагийн ажилтан бай­сан Эдвард Сноуденийг түү­хэнд Америкт хамгийн их хохирол учруулсан урвагч, түүний талынхан ямар уршиг тарьснаа ухаарахгүй л байна гэж үздэгээ илэрхийлсэн байна. Дэл­хийн олон орон, тэр дундаа Европ, Ази, Өмнөд Америкийн холбоотнуудынхаа...

НҮБ-ын ажилтан алагджээ

2015 оны 10 сарын 14      0      1961

Хүний эрхийг хамгаалагч Турпакай Олфат амь үрэгдсэнийг Афганистанд тусламж үзүүлэх НҮБ-ын салбар нотлов. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хатагтай Ол­фатын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд, уг гэмт хэргийн нөхцөл байдлыг шуурхай, сайн шалгаж, гэмт этгээдийг илрүүлж, хариуцлага хүлээлгэхийг Афганистаны эрх баригчдад уриал­лаа. Дэлхийн дахины байгууллагын ажилт­­нуудад хүч хэрэглэх нь олон улсын хүмүүн­лэгийн эрхийг зөрчсөн үйлдэл болохыг НҮБ-ын ерөнхий...

Израиль, Палестиний хооронд байдал хурцдаж байна

2015 оны 10 сарын 13      0      1916

Иерусалим хотноо Израилийн гурван иргэн хүйтэн зэвсэг хэрэглэсэн довтолгоонд хоёр ч удаа өртөж шархадсан аж. Энэ хэргийг цагдаагийн штабын дэргэд Арабын алан хядагч үйлджээ. Түүнийг цагдаа нар буудан хороосон хэмээн Израилийн цагдаагийн албан ёсны төлөөлөгч Микки Розенфельд мэдээлсэн байна. Бас Зүүн Иерусалимд хоёр араб эр хутга барьж хоёр израиль руу дайрч хүнд шархдуулсан гэж тэрбээр хэлсэн аж. Розенфельдийн хэлснээс үзвэл дугуйтай явж байсан Израилийн өсвөр насны хүүхдийг Арабын алан...

Өмнөд Солонгост титэм вирусийн халдвар илэрчээ

2015 оны 10 сарын 13      0      1785

Урьд  нь эмчлүүлж байсан хүн дахин титэм ви­ру­сийн халдвартай гэсэн оноштойгоор эмнэлэгт хүр­гэгдсэн явдал Өмнөд Солонгост тохиолджээ. Энэ хүн тусгаарлах арга хэмжээ аваагүй байхад эмнэлгийн бусад өвчтөнд ойртсон аж.Энэ оны тав, зургадугаар сард Өмнөд Солонгост титэм вирусийн халдвар дэгдэж 186 хүн өвчилсний 36 нь нас барсан юм. Түүнээс хойш шинэ тохиолдол гараагүй болохоор энэ халдварыг намжлаа гэж үзэж байжээ. Энэ халдвар авсан хүнд эхний үедээ онцгой шинж тэмдэг...

Дайны хажуугаар дажин гэж...

2015 оны 10 сарын 13      0      1937

Их Британийн цагдаа нар Лондонд байгаа Эквадорын ЭСЯ-нд нуугдаж буй Жулиан Ассанжийг бүтэн хоног ажиглаж дүрсийг нь буулгаж авчээ. “Ассанжийг мөрдөж мөшгих ажил үргэлжилж буй бөгөөд тэрбээр ЭСЯ-наас гарах л юм бол цагдаа нар түүнийг баривчлахын тулд чадах бүхнээ хийх нь гарцаагүй” гэж энэ тухай мэдээлэлд өгүүлсэн байна. АНУ-ын Төрийн департаментын олон арван мянган нууц материалыг олны сонорт хүргэснийх нь төлөө 35 хүртэлх жил шоронд суулгаж магадгүй цаазын ял ч хүлээж байж болох...

Высоцкийн нүүрний хэвийг 30-50 мянган еврогоор үнэлнэ

2015 оны 10 сарын 13      0      1737

Владимир Высоцкийн бэлэвсэн гэргий, Францын жүжигчин Марина Влади урлагийн эд зүйлсийн хувийн цуглуулгаа Парист дуудлага худалдаанд тавих гэж буй бөгөөд бараануудынх нь дотор Зөвлөлтийн домогт яруу найрагч, жүжигчний хэрэглэж байсан юм ч байгаа аж. Тухайлбал, Высоцкийг амиа алдсаны дараа авсан нүүрний хүрэл хэв, гэргийдээ зориулж зорчигчийн тасалбар дээр 1980 оны зургадугаар сард бичсэн хамгийн сүүлчийн шүлэг нь байгаа юм байна. Нүүрний хэвийг нь л гэхэд 30-50 мянган еврогоор үнэлж буй...

Амбан захирагч амнаасаа буцсангүй

2015 оны 10 сарын 13      0      2034

Наго хотын ойролцоо Хэноко сууринд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулсан нисэх онгоцны шинэ буудал барих зөвшөөрлийг Японы Окинава мужийн амбан захирагч Такэси Онага албан ёсоор хүчингүй болгов. Ийм шийдвэр гаргаснаа Батлан хамгаалах яамны Окинава арал дээрх салбарт мэдэгдсэн байна. Окинава  арлын төвд орших Гиннован хотод байсан Америкийн цэргийн баазыг хаах шийдвэрийг Японы Засгийн газар 20 шахам жилийн өмнө гаргаж байжээ. Эхлээд уг баазыг мужаасаа гаргах, дараа нь болиод муж дотроо...

ЮНЕСКО-г санхүүжүүлэхээс Япон татгалзаж болзошгүй

2015 оны 10 сарын 13      0      1725

1937 онд Хятадын Нанжин хотод үйлдсэн яргаллынх нь тухай баримтыг Дэлхийн өвийн жагсаалтад ЮНЕСКО оруулбал тус байгууллагын санхүүжилтэд оролцохоо Японы эрх баригчид больж магадгүй байна. “Энэ харамсалтай шийдвэрт хэрхэн хандаж болох бүх хувилбарыг бид судалж байна” гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүгэ хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ. Хятадын танилцуулсан баримтад түүхийг гуйвуулж, нэг талын мэдээлэл өгсөн гэж...

“Playboy” шалдан эмэгтэйн зураг нийтлэхээ болино

2015 оны 10 сарын 13      0      2627

Эрчүүдэд зориулсан Америкийн “Playboy” сэтгүүл ирэх оны гуравдугаар сараас шалдан эмэгтэй хүний зураг нийтлэхээ болих гэнэ. Уг сэтгүүлийг үүсгэн бий болгосон 89 настай Хью Хефнер ийм өөрчлөлт хийхийг зөвшөөрсөн аж. Тэгэхдээ сэтгүүлийн цаасан дээр хэвлэгдэх хувилбар нь “өдөж сэдсэн шинж чанараа” хадгалах ч огт хувцасгүй эмэгтэй хүний зургийг тавихгүй юм байна. “Playboy” сэтгүүл нь дэлхийд танил болсон брэнд юм. Анхны дугаар нь 1953 оны арванхоёрдугаар сард...