Японы Ерөнхий сайд Америкийн хөлөг онгоцыг сонирхов

2015 оны 10 сарын 19      0      2559

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд орж, Токио хотоос өмнө зүгт орших Ёкосүка арал дээрх баазад байнга байхаар энэ сарын эхээр ирсэн “Рональд Рейган” нисэх онгоц тээгч атомын хөлгийн бүхээг рүү Шинзо Абэ ням гаригт гарснаар Америкийн онгоцон дээр хөл тавьсан Японы анхны Ерөнхий сайд боллоо. Энэ нь ажиглагчдын үзэж буйгаар Япон-Америкийн цэргийн хэлхээ холбоо нэмэгдэж буйг харуулахын зэрэг­цээ атомын энэ хөлгийг Японы нутаг дэвсгэрийн усанд байрлуулахад таагүй хандаж...

Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд харь гаригийн гэх хүн ч нэрээ дэвшүүлжээ

2015 оны 10 сарын 19      0      2367

Ирэх онд болох Филиппиний Ерөн­хийлөгчийн  сонгуульд нэрээ дэвшүүлж өр­сөлдөхөөр 130 хүн бүртгүүлээд байгаа нь урьд өмнө нь үзэгдээгүй тохиолдол болж байна. Тэдний дотор Үүрийн цолмон гэсэн нэртэй эрэгтэй хүн, нэрээ дэвшүүлэхийг дээд тэнгэрээс надад зарлиг болголоо гэх бүсгүй, тэр ч бүү хэл өөрийгөө “харь гаригийн элч” гэж хүртэл хэлдэг хүн байгаа бололтой. Аль болох олон  хүн нэрээ дэвшүүлж, саналаа өгөх нь амьд ардчиллын бэлгэ тэмдэг гэж Сонгуулийн комиссын...

Хятадын удирдагчийн айлчлал эхэллээ

2015 оны 10 сарын 19      0      2265

БНХАУ-ын дарга Си Зиньпин дөрвөн өдрийн айлчлал хийхээр гэргий Пэн Лиюанийн хамт өчигдөр Их Британийг зорив. Энэ нь Ху Жинь­тао 2005 онд ирснээс хойш сүүлийн арван жилд  Хятадын удирдагч Нэгдсэн вант улсад хийж буй анхны айлчлал болж байна. Тэгвэл Английн ханхүү Уильям энэ оны гуравдугаар сард Хятадад зочилсон нь сүүлийн 30 жилд Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдээс тус оронд ирсэн өндөр албаны анхны хүн болсон юм. Хатан хаан II Элизабета, түүний нөхөр Эдинбургийн герцог...

Египетэд Парламентын сонгууль болж байна

2015 оны 10 сарын 19      0      2219

Египетэд Парламентын сонгууль болж байна. Эхний өдрийн байдлаар сонгогчдын оролцоо муу байжээ. Тиймээс санал хураах зарим хэсэг сон­гогчдоо хүлээн, ажиллах цагаа сун­гасан аж. Эрүүлийг хамгаалах яамных нь баримтаас үзвэл нэг сонгогчийн зүрх нь хаагдан нас барж, хэд хэдэн хүн эмнэлэгт ханджээ.Тус улсын 27 мужаас 14 нь сон­гуулиа өчигдөр явуулсны дотор Гиза, Александри, Улаан тэнгис зэрэг амралт сувиллын хотуудтай засаг захиргааны нэгжүүд орж буй юм байна. Каирын оршин суугчид хоёр...

“Умард Солонгосын өдөөн хатгалгад шийдвэртэй хариу өгнө

2015 оны 10 сарын 18      0      2274

”Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч,  хатаг­тай Пак Гын Хетэй хэлэл­цээ хийснийхээ дараа АНУ-ын Ерөн­хий­лөгч Барак Обама Цагаан ор­донд сэт­гүүлчидтэй уулзахдаа Умард Солон­госыг цөмийн зэвсэгтэй улс болохыг бид зөв­шөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Солон­госын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэг­жүүлэхийг Пхеньянаас шаардана гэж тэр­бээр хэлжээ. Цөмийн болон пуужингийн хөтөл­бөр нь олон улсаас...

“Аль-Кайда”-гийн нэг удирдагч алагдав

2015 оны 10 сарын 18      0      2327

Сирийн Алеппо хотын орчимд агаараас өгсөн цохилтод алан хядагч “Аль-Кайда” байгууллагын удирдагчдын нэг Санафи ан-Наср амиа ал длаа гэж Иракийн  “Farvsnews” агентлаг мэдээлэв. Түүний хамт хоёр ч хүн амь үрэгдсэн гэнэ. “Жебхат ан-Нусра” бүлэглэл бөмбөгдүүлсэн машины зургийг нийтэлж, алан хядагч алагдсаныг нотолсон байна. Энэхүү Санафи ан-Наср “Аль-Кайдагийн ялалтын хороо” гэгчийг толгойлж байжээ.Агаараас цохилт өгсний дараа Сирийн зэвсэгт...

Кэмерон Си Зиньпинээс тусламж хүснэ

2015 оны 10 сарын 18      0      2302

Сири дэх алан хядагчдыг бөм­бөгдөж буй англичуудыг дэмжихийг хүсэж Хятадын дарга Си Зиньпинд хандахаар Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон зэхэж байна гэж тэндхийн хэвлэлд мэдээлсэн байна. Хятадын удир­даг­чийг Их Британид айлч­лах үеэр нь энэ хүсэлтээ илэр­хийлэх аж. Айлчлал өнөө­дөр эхэлнэ.Ингэхдээ Оросын Ерөнхийлөгч   Пу­тинд Хятадын удирдагчийн нөлөөлөх бо­ломжийг ашиглах бодолтой байгаа юм байна. Орос оролцох болсноор Си­рид байлдааны...

Оростой нэгдэх нь АНУ-ын хувьд хамгийн зөв шийдвэр гэнэ

2015 оны 10 сарын 18      0      2348

Сирид Оросын явуулж буй байл­дааны ажиллагаанд АНУ нэгдэх ёстой гэж эрдэмтэн Ситвен Коэн үзэж байна. Түүний бодлоор бол Сирид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тавьж буй зорилго, түүндээ хүрэхээр авч буй арга хэмжээ нь шударга байгаа аж.Одоо үйл ажиллагааны гурван хувилбар  АНУ-д байгаа бөгөөд эхнийх нь түрэмгий гадаад бодлого явуулахыг шаарддаг “харцгуудын” шаардлагыг биелүүлэх юм. Ийм  бодлогыг дэмжигч нь юуны түрүүнд Сенатын гишүүн Жон Маккейн юм. Энэ нь Сирийн...

Туркийн хилийг зөрчсөн нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ

2015 оны 10 сарын 18      0      2278

Улсынх нь агаарын хилийг зөрчсөн онгоцыг тэр дор нь сөнөөнө гэж Туркийн Ерөнхий сайд  Ахмет Давутоглу амласан байна. “Өчигдөр бид нисгэгчгүй онгоц унагасан. Манай хилийг зөрчвөл тохирсон хариуг нь барина” гэж тэрбээр хэлжээ. Нисгэгчгүй онгоц хаанахынх байсан талаар мэдээлсэнгүй. Вашингтон болохоор түүнийг Оросынх байсан гэж үзэж буй, Орос үүнийг үгүйсгэсэн. Оросын тал “Энэ бүс нутагт байгаа манай нисгэгчгүй бүх онгоц бааз дээрээ юм уу эвсэл үүргээ гүйцэтгэж л...

Арабын орнуудын эвсэл “хурим” онилсоор...

2015 оны 10 сарын 18      0      2419

Саудын Арабын тэргүүлсэн Арабын орнуудын эвслийн Агаарын цэргийн хүчин өнгөрсөн бямба гаригт эндүүрч Йемений армийн цэргийн лагерьт цохилт өгснөөс 30 хүн амиа алдаж, 40 хүн шархаджээ. Мөн эндүүрснээс хуримын 15 зочин амь үрэгдэж, 25 хүн шархадсан явдал энэ сарын 8-нд гарсан юм. Есдүгээр сарын 28-нд бас л хурим хийж байсан хүмүүс энэ эвслийн цохилтод өртөж 130 гаруй хүний амь үрэгджээ. Түүнээс гадна тус эвслийн онгоцууд эмнэлгийн 15 байгууллагад ихээхэн хохирол учруулсан аж. Йемений эрх...