Хямралаас сэрэмжлэхийг үүрэг болгов

2015 оны 10 сарын 20      0      2400

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн харшид Ерөнхий сайд Карим Масимовтой уулзахдаа тус улсад ойрын үед хүчтэй хямрал болно гэж хэлжээ. Тэр нь 2007-2009 оныхоос илүү байна гэж тэрбээр үзэж буй аж. Улсынх нь эдийн засаг хэцүүхэн дэглэмээр хөдөлж байгаад Назарбаев анхаарлаа хандуулсан байна. Эрчим хүчний эх үүсвэрийн үнэ унаснаас төсөвт орох орлогын хэмжээ 40 хувь буурчээ. Үүнээс гадна хар болон өнгөт металь, нүүрс зэрэг экспортын үндсэн бүтээгдэхүүний үнэ багасчээ. ХАА-д их биш...

Өмнөдөөс 400, Умардаас 140 хүн ирнэ

2015 оны 10 сарын 20      0      2428

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш сураг тасарсан төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар Өмнөд Солонгосын ахимаг насны 400 орчим хүн өчигдөр Умард Солонгосыг зорьжээ. Тэд 33 автобус хөлөглөн, түргэн тусламжийн гурван машин дагуулан гарсан байна. Дагалдан явагсад болон эмч, сувилагч нартайгаа нийлээд 536 хүн явсан аж.Тэд Умард Солонгосын Кымгансан ууланд гурав  хонох юм бай­на. Умард Солонгосоос тэдэн дээр 140 орчим хүн ирнэ гэж Рёнхап агентлаг мэдээлжээ. Жишээ болгож хэлэхэд Өмнөд...

Трамп хамгаалалт хүсэв

2015 оны 10 сарын 20      0      2514

АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж өрсөлдөхийн төлөөх БНН-ын дотоод сунгаанд тэргүүлж яваа тэрбумтан Дональд Трамп, эмч Бен Карсон нар хамгаалалт хүсэж, Нууц албанд хандсан байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын яамны холбогдох газрууд авч үзэх аж.АН-аас нэрээ дэвшүүлэхээр төлөвлөөд байгаа Хиллари Клинтон Нууц албанаас хэдийнэ хамгаалалт гаргуулсан байна. Барак Обама 2008 онд кампанит ажлынхаа бүр эхэн үеэс л Нууц албаны хүмүүсээр хамгаалуулж байжээ.1865 онд байгуулагдсан Америкийн...

Туркт Кипр тээг тавина

2015 оны 10 сарын 20      0      2447

Туркийг Европын холбоонд элсүүлэх талаар яриа хөөрөө хийхийг удаан хугацаагаар зогсоочихоод байснаа дахин авч үзнэ гэж тус Холбооны удирдлага өнгөрсөн долоо хоногт амлав. Дүрвэгчдийн асуудлыг шийдэхэд Анкара тусална  гэсний хариуд  ийм асуудал сөхөх гэж буйд Кипр улс саад хийх гэж байна.1974 онд Турк зэвсэглэн орсноос Кипр арал хуваагдаад байгаа юм. Арлын нийт газар нутгийн 37 хувийг эзэлж аваад 1983 онд түүн дээрээ Умард Киприйн БНУ гэгчийг тунхаглаж орхисныг одоо Туркээс өөр улс...

Янукович Европын шүүхэд хандлаа

2015 оны 10 сарын 20      0      2401

Украины талаас эрхийг нь нэг бус удаа зөрчсөн тул тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шударга шүүхээр асуудлаа шийдүүлэх, өөрийгөө хамгаалах эрхийн дагуу ийн хандаж буйгаа дурдаад улс төрийн статус хийгээд үзэл бодлоос нь үүдэн ялгаварлаж хандахгүй гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг Английн Joseph Hage Aaronson компани Украины шүүх бие даасан биш, төрийн өндөр албаны хүмүүсээсээ хараат...

Энэтхэг эмэгтэйг Африкт саатуулжээ

2015 оны 10 сарын 20      0      2552

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлээрээ домог болсон Махатма Гандийн гуч охин луйвар хийсэн, баримт бичиг хулгайлж, хуурамчаар үйлдсэн хэргээр ӨАБНУ-д саатуулагджээ. Гэхдээ түүнийг 50 мянган ранд (234 мянган рубль)-ын барьцаагаар сулласан аж.45 настай Ашиш Лата Рамгобин эмнэлгүүдийг ор, дэрний хэрэгслээр хангах 20 сая рандын тендерд ялсан гэж хоёр бизнесмэнд ярьжээ. Тэгээд гурван чингэлэг ачаа Энэтхэгээс хөдөлсөн  гэж хэлээд хуурамч бичиг баримт үзүүлж, хамтарсан төсөлд оролцохыг...

Алуурчдын нэгнийх нь нэрийг тодруулжээ

2015 оны 10 сарын 20      0      2593

Анкарад аллага үйлдсэн хүмүүсийн нэг нь “Исламын улс”-тай холбоо сүлбээтэй байсан, долдугаар сарын 20-нд өөрийгөө дэлбэлсэн этгээдийн ах Юнус Эмре Алагез гэгч болохыг Туркийн Ерөнхий прокурорын газар тогтоожээ. Тэрбээр хөрш аль нэг улсаас Туркийн өмнөд хилээр орж ирсэн аж. Прокурорын байгууллагын мэдээлснээс үзвэл баригдсан, сэжиглэгдсэн хүмүүсээс тэсрэх бодис, амиа золиослогчдын өмсдөг хантааз хурааж авчээ.Дээрх алан хядах ажиллагаатай холбогдуулж Истанбул хотноо тусгай...

“Кубын” тагнуулыг суллахыг шаардав

2015 оны 10 сарын 19      0      2388

Кубын эрх ашгийн төлөө тагнуулын ажиллагаа явуулсны учир 25 жил шоронд хоригдох ял авсан Ану Белен Монтест өршөөл үзүүлэхийг хүсэж Кубын олон нийтийн хэсэг зүтгэлтэн АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обамад ханджээ.Куба, Америкийн харилцаанд өөрч­лөлт гарч буй юм бол түүнийг суллах ёстой гэж профессор Дуглас Кальво үзэж байна.58 настай, АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын шинжээч эмэг­тэй Монтес 2001 онд баривчлагдаад 2002 онд 25 жилийн ял авчээ. Тэгээд Техас муж улсын...

Гвинейчүүд хуучин Ерөнхийлөгчөө “улираав”

2015 оны 10 сарын 19      0      2449

Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдлоо. Урьдчилсан байдлаар сон­гуульд оролцогчдын 90 орчим хувь нь түүнийг дэмжсэн гэж Сонгуулийн комисс нь мэдээлсэн байна. Энэ нь 2.2 сая хүн Альфа Кондегийн төлөө саналаа өгсөн гэсэн үг аж. Сонгогчдын оролцоо 75 хувь байх болов уу гэж таамаглаж байсан ч 66 хувьтай байсан гэнэ. Сонгуулийн эхний шат нь энэ сарын 11-нд болсон бөгөөд сөрөг хүчин нь түүнийг  “багт наадам” гэж нэрлэсэн байна. Гвинейд...

Мьянмарт эвлэрэл эхэлж байна

2015 оны 10 сарын 19      0      2427

Мьянмарын Засгийн газар болон бо­согчдын найман хөдөлгөөний төлөө­лөгчид гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрт хэдэн сар бэлтгэсэн ч тус улсын нутаг дэвсгэр дээр буй 15 бүлэглэлээс найм нь л гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. БНХАУ-тай залгаа умард хилийн дагуу байгаа “Качинагийн бие даасан арми” гэдэг бүлэглэлийнхэн гарын үсэг зурахаас татгалзсан аж. Мьянмарт босогчдын тарж бутарсан бүлэглэлүүд байнгын ар­митайгаа тэмцэлдсээр олон арван...