Нэг хүн нэрээ татлаа

2015 оны 10 сарын 21      0      2244

Виржини муж улсаас Сенатын гишүү­нээр сонгогдож байсан Жим Уэбб АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэв­шүүлэхийн төлөөх өрсөлдөөнөөс гарч буй­гаа Вашингтонд сэтгүүлчидтэй уулзах­даа мэдэгдсэн байна. Түүнийг дэмжигч сон­гогчдын тоо 1-2 хувиас хэтрэхгүй бай­гаа аж. Одоо нэрээ дэвшүүлэхийн тө­лөөх тэмцэлд АН-аас Хиллари Клинтон, Вер­монт муж улсын сенатч Берни Сандерс, Мэриленд муж улсын амбан захирагч асан Мартин О’Мэлли, Род-Айлендээс Сенатын гишүүнээр...

Умард Солонгостой яриа хөөрөө хийхийг АНУ сонирхохгүй

2015 оны 10 сарын 21      0      2454

Умард Солонгостой энхийн хэ­лэлцээр байгуулахаар яриа хөөрөө хий­хийг АНУ сонирхохгүй байна гэж Америкийн тал мэдэгдэв. Энх­тайван, аюул­гүй байдлын асууд­лаар даацтай яриа өрнүүлж, АНУ зөвшөөрвөл эн­хийн хэлэлцээр бай­гуулахад бэлэн гэж Умард Солон­госын Гадаад хэргийн сайд Ли Су Ён урьд нь мэдэгдэж байсан юм. АНУ 28 мянган цэргээ Өмнөд Солон­гост байрлуулчихаад энхийн хэлэл­цээрт гарын үсэг зурах асуудлыг хөн­дөхөөс ч татгалзсаар байгаа билээ....

“Өргөн түншлэл” эхэлж буйг зарлав

2015 оны 10 сарын 21      0      2311

Хоёр улсын хооронд “өргөн түншлэл” эхэлж буйг Их Британийн хатан хаан II Элизабета, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар зарлалаа. Их Бри­танид Төрийн айлчлал хийж буй Хятадын удир­дагчид зориулж мягмар гаригт Букингемийн ор­донд зоог барих үеэр Нэгдсэн вант улс болон Хятад улсын тэргүүнүүд ийн хэлсэн байна БНХАУ-ын даргын айлчлалыг “Их Бри­тани, Хятадын хоорондын найрамдал, хамтын ажил­лагааны чухал үйл явдал” гэж хатан хаан нэр­лээд,...

Меркелийн бодлыг германчуудын 32 хувь нь дэмжиж байна

2015 оны 10 сарын 21      0      2172

Ойрхи Дорнодын хямрал Ев­ропын орнуудад шууд нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд Ангела Меркель эрх мэдэл, нэр хүндээ алдаж байна гэж The Wall Street Journal сони­ны улс төрийн тоймч Жон Вино­кур бичсэн байна. Ойрхи Дорнод дахь зөрчил Европын өдөр тутмын амьдралаас ялгаагүй болчихоод бай­хад өөрийнх нь бодлого үүнд огт хамаагүй юм шиг байдал Меркель гаргаж байна гэж Винокур үзэж буй аж. Түүний бодлоор сүүлийн арван жилд Герман улс Европт гол хүч нь болж байхад түүний залуур...

Асад Москвад ирэв

2015 оны 10 сарын 21      0      2479

Сири дэх алан хядах ажил­лагаатай хийж буй тэм­цэлд Орос улс хувь нэм­рээ оруулахад бэлэн, гэх­дээ улс төрийн зохицуулалтыг бусад оронтой хамтарч, улс төр, үндэс­тэн, шашны бусад хүчний орол­цоотойгоор хийнэ гэж мягмар гари­гийн орой Москвад ирсэн Сирийн Ерөн­хийлөгч Башар Асадтай уулзах­даа ОХУ-ын Ерөнхийлөгч Влади­мир Путин хэлсэн байна. 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Ба­шар Асад анх удаа хилийн дээс алхаж буй нь энэ аж.    ...

Эцгийн шийрийг хатаагч

2015 оны 10 сарын 21      0      2504

Энэ сарын 19-нд Канадад болсон парламентын сонгуульд Либерал нам нь ялж, түүний дарга Жастин Трюдо Ерөнхий сайдын халааг авлаа. Тэрбээр өөрийн намаас нэрээ дэвшүүлж буй бүх хүнийг эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг дэмжих ёстой  хэмээн мэдэгдэж өрсөлдөгчид хийгээд өөрийнхнийхөө гайхлыг төрүүлсэн юм. Үр хөндүүлэхийг эсэргүүцэгчид Либерал нам дотор цөөнгүй бий аж. Тэгвэл тухайн үед Ерөнхий сайд байсан Пьер Эллиот Трюдогийн санаачилгаар Канадын эрх, эрх чөлөөний Хартийг баталсны дараа 1982 онд үр...

Сири дэх зөрчил бол шашны урсгалуудын тэмцэл

2015 оны 10 сарын 21      0      2258

Германы “Spiegel” сэтгүүлд бичсэнээс үзвэл “Исламын улс”-ын эгнээнд гадаадын 30 гаруй мянган хүн байлдаж яваа аж. Америкийн тусгай албад ч  мөн ийм тоо хэлдгийг The New York Times сонинд бас дурдсан байна. Энэ бүхнээс харахад шинэ дайчдаар эгнээгээ сэлбэх ажлыг алан хядах энэ бүлэглэл тун дажгүй хийдэг бололтой.Сайн дураараа ариун дайнч бологчдын тоо сүүлийн нэг жилийн дотор буюу АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Сири, Иракт агаараас цохилт өгч эхэлснээс хойш...

Канадын Ерөнхий сайд солигдлоо

2015 оны 10 сарын 20      0      2953

Энэ сарын 19-ний даваа гаригт Канадад болсон парламентын сонгуульд Либераль нам ялж, дарга Жастин Трюдо нь Ерөнхий сайдаар есөн жил ажил­ласан Стивен Харперийн халааг авлаа. Тэрбээр Ерөнхий сайд байсан Пьер Трюдогийн хүү юм. Канад улс “Исламын улс”-ын эсрэг хийж буй тэмцлийг дэмжиж, тэгэхдээ Сирид агаараас цохилт өгөхөд оролцохыг зогсоож, зэвсэглэсэн сөрөг хүчнийг нь бэлтгэх, сургалт явуулахад анхаарах ёстой гэж шинэ Ерөнхий сайд үзэж буй аж.Бүх нийтийн сонгуулиар...

Паралимпийн зургаан удаагийн аваргыг суллав

2015 оны 10 сарын 20      0      3368

Өмнөд Африкийн паралимпийн тамирчин, хөнгөн атлетикч, үерхдэг бүсгүйгээ санаатай алсан гэгдэж таван жилийн ял авсан Оскар Писториусыг хугацаанаас нь өмнө тэнсэн харгалзаж, энэ мягмар гаригт суллажээ. Тэрбээр шоронд нэг жил хоригдсон аж. Үлдсэн хугацаанд тэр Преторийн тансаг хороололд байдаг ахынхаа гэрт хараа хяналтад байх юм байна. Түүнийг ажилд орохыг зөвшөөрчээ. Харин архи хэрэглэхийг нь хорьсон байна. Цагдаагийн байгууллагын хүмүүс дуртай цагтаа ирж цусыг нь шинжилж байх аж.Амиа алдсан...

Хятадын хакерчид тагнах оролдлого хийсээр байна

2015 оны 10 сарын 20      0      2553

БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар арилжааны нууц хулгайлах оролдлогоос татгалзахаа амласаар байхад Хятадын хакерууд Америкийн компаниудын сүлжээнд нэвтэрч мэдээлэл олж авахыг оролдсоор байгаа аж. “Вашингтон пост” сонинд мэдээлснээс үзвэл цахим аюулгүй байдалд адилхан анхаарах арга зам хайх, бизнесийн нууцыг хууль бусаар олж авахыг оролдохоос татгалзахаар Си, Обама хоёрыг тохирсноос хойших хугацаанд хятадууд дор хаяж долоон компанийн сүлжээ рүү...