Энэ долоо хоногийн мягмар гаригт Оросын нисэх хүчин Сирид байлдааны 46 нислэг үйлдэж, 86 объектод цохилт өгчээ. Энэ өдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Москвад гэнэт, урьдчилан зарлалгүйгээр ирсэн юм. Кремлиэс албан ёсоор мэдээлснээс үзвэл алан хядах ажиллагаатай хийж буй тэмцэлд нь Сирийн ард түмэнд үзүүлж буй тусламжаа ОХУ үргэлжлүүлэх талаар хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үеэр ярьсан аж. Гэхдээ Башар Асадын айлчлалын хүрээн дэх бүх уулзалт хаалттай болсон учраас үнэн хэрэг дээрээ...
2016 онд төрийн өндөр дээд суудлын төлөөх тэмцэлд оролцохгүй гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден Ерөнхийлөгч Барак Обамагийн дэргэд мэдэгдсэн байна. “Ийм шийдвэр гаргахад хүүгийн маань үхэл нөлөөллөө. Сонгуулийн өмнөх сурталчилгаагаа сайн хийх цаг зав надад олдохгүй нь” гэж тэрбээр хэлжээ. “Хүү Бо-гоо алдсанд бид маш их эмгэнэж байна. Бид энэ зовлон шаналлыг гэтэлж байгаа ч кампанит ажлыг эхлүүлэх боломж нэгэнт хаагдсан” гэж тэр мэдэгдсэн аж. Гэхдээ дуугүй...
Ромын хамба лам Францискийн тархинд том биш хавдар байгааг илрүүлжээ гэх хэвлэлийн мэдээллийг Ватикан няцаажээ. Энэ долоо хоногийн лхагва гаригт “Quotidiano Nazionаle” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд “Хамбын тархинд хавдар байгаа бөгөөд эмчлэгдэх боломжтой. Хамба Японы эмчтэй уулзахаар нисдэг тэргээр Тоскан хэмээх жижиг хотод очсон” гэж бичсэн юм байна. Есдүгээр сарын...
Тус улсын умардад байх Байжи хотод хүмүүсийг олноор нь оршуулсан 19 газрыг илрүүлснээ Иракийн Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдэгджээ. Тэнд “Исламын улс” бүлэглэлийн 365 дайчны шарил байсан гэнэ. Алан хядагчдын хяналтад байсан Байжи хотыг Иракийн Засгийн газрын цэргүүд энэ сарын 19-нд чөлөөлсөн аж. Энэ байлдаан үүнээс тав хоногийн өмнө эхэлсэн байна. Тус хотын ойролцоо нефть боловсруулах...
АНУ-ын ТТГ-ын захирал Жон Бреннаны цахим шуудангийн хайрцагнаас хулгайлж авсан мэдээллээ Wikileaks олны хүртээл болгож эхэлжээ. Эхнийхийг нь интернэт сайтад өчигдөр байрлуулсан байна. Иранд улс төрийн хүчийг тараан байрлуулах тухай 2007 оны материал эдгээр дотор байгаа бөгөөд “Ираны шатрын хөлөг дээр хэрхэн тоглохыг” АНУ-ын Ерөнхийлөгчид санал болгосон тэмдэглэл энд бий...
АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйн хувьд “Аль-Кайда”-гийн халааг “Исламын улс” авч байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж буй гэнэ. Үүнийг Алан хядлагын эсрэг үндэсний төвийн захирал Николас Расмуссен нотолсон байна. “Исламын улс” хэд хэдэн улс, бүс нутагт нөлөөгөө бий болгосны дотор Кавказ орж байна гэж тэр хэлжээ. Үүний зэрэгцээ “Аль-Кайда”-гийн зүгээс учруулах аюулыг мартахгүй...
Сири, Иракт “Исламын улс”-ын эсрэг явуулж буй байлдааны ажиллагаанд оролцохоо Канад улс зогсооно гэж Либерал намын тэргүүн, Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Жастин Трюдо мэдэгдлээ. Тэрбээр нам нь сонгуульд ялбал Канадын тодорхой тооны цэргийг Ойрхи Дорнодоос гаргана гэж амлаж байсан юм. Энэ сарын 20-нд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэхээр утсаар ярихад нь Трюдо ийн төлөвлөж буйгаа дуулгасан аж. 2014 оны наймдугаар сард...
Боливын Ерөнхийлөгч Эво Моралес тус орныг хамгийн урт хугацаагаар тэргүүлж буй хүн болжээ. Тэрбээр энэ албанд есөн жил, есөн сар болж байгаа юм байна. Түүнээс өмнө маршал Андрес де Санта Крус Боливийн Ерөнхийлөгчөөр 1829 оны тавдугаар сарын 24-нөөс 1939 оны хоёрдугаар сарын 17-нд ажилласан нь Моралесийн дараа орох “амжилт” гэнэ. Моралесийг Ерөнхийлөгч байгаа үед Засгийн газар нь 2005 онд 1.7 тэрбум доллар байсан валютын...
Өмнөд Солонгос, Австрали улсууд ирэх долоо хоногт тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчин өчигдөр мэдээллээ. “Хайдоли-Валлаби” хэмээх томъёолсон нэртэй энэ дадлага аравдугаар сарын 26-29-нд болох аж. Түүнд Австралийн талаас харуулын хоёр хөлөг онгоц, нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна. Солонгосоос ч мөн хоёр хөлөг онгоц, усан доогуур явдаг завь, нисдэг аппарат оролцох...
Энэ сарын 19-нд Канадад болсон парламентын сонгуульд Либерал нам нь ялж, түүний дарга Жастин Трюдо Ерөнхий сайдын халааг авлаа. Тэрбээр өөрийн намаас нэрээ дэвшүүлж буй бүх хүнийг эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг дэмжих ёстой хэмээн мэдэгдэж өрсөлдөгчид хийгээд өөрийнхнийхөө гайхлыг төрүүлсэн юм. Үр хөндүүлэхийг эсэргүүцэгчид Либерал нам дотор цөөнгүй бий аж. Тэгвэл тухайн үед Ерөнхий сайд байсан Пьер Эллиот Трюдогийн санаачилгаар Канадын эрх, эрх чөлөөний Хартийг баталсны дараа 1982 онд...