Трампын хэлсэн үгээс болж хүмүүс зодолдов

2015 оны 10 сарын 26      0      2281

Цагаачлалын талаар баримтлах бодлогоо илэрхийлж хэлсэн үг санаанд нь нийцээгүй учраас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж буй тэрбумтан Дональд Трампын Майамид хийсэн уулзалтыг сонгогчид нь хэд хэдэн удаа тасалдуулжээ. Түүгээр ч барахгүй нэг удаагийн ийм явдлын үед нэр дэвшигчийг дэмжигчид хийгээд латин америк гаралтай хүмүүс хоорондоо гар зөрүүлсэн тохиолдол гарсан байна. Трампыг үг хэлж байтал Флоридагийн олон улсын их сургуулийн оюутнууд “Тэгш эрх” гэсэн үсэг гаргаж ирээд...

Энэ шагналыг “тохиолдлын” хүн авдаггүй

2015 оны 10 сарын 25      1      2943

"Хэрэглээ, ядуурал, сайн сайхан амьд­рал” гэсэн сэдвээр шинжилгээ хийс­ний учир Англи-Америкийн эдийн засагч Энгус Дитонд энэ оны Но­белийн шагнал өгөхөөр шийдсэн юм. Принстоны их сургуулийн эдийн засгийн факультетэд ажил­ла­даг тэрбээр микро эдийн зас­гийн асууд­лаар мэргэжсэн хүн. Тэр­бээр хэрэглэгч, хүн амын ядуу­рал, чи­нээлэг байдалд судалгаа хийжээ. Хэрэг­­лэг­чид сонголтоо хэрхэн хий­дэг, иргэдээ чи­нээлэг амьдруулж,...

Тони Блэйр уучлалт хүсэв

2015 оны 10 сарын 25      0      2449

АНУ болон түүний холбоотнууд 2003 онд Ирак руу довтолсон нь алан хядагч “Исламын улс” бүлэглэл үүсэн гарч ирэх үндсэн шалтгааны нэг болсон хэмээн 1997-2007 онд Английн Засгийн газрыг тэргүүлж байсан, Лейборист намын дарга асан Тони Блэйр Америкийн CNN теле компанид өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байна. Уг ярилцлага өчигдөр цацагджээ. “2003 онд Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейнийг суудлаас нь авч хаясан хүмүүс 2015 онд бий болоод буй нөхцөл байдлын төлөө хариуцлага...

Туркийн эрх баригч нам эхнэр олоход нь залууст туслах гэнэ

2015 оны 10 сарын 25      0      2570

Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын тэргүүн, Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу гэргий олоход нь улс төрийн байгууллага тусална гэж залуучуудтай уулзахдаа хэлсэн байна. Энэ талаар намынхаа хөтөлбөрт тусгасан аж.Сонгуулийн сурталчилгаанд зориул­сан цуглаан дээр тэрбээр ийн мэдэгджээ. “Та бүхэнд ажил, цалин, хоол хүнс байхад өөр юу хэрэгтэй билээ. Гэргий шүү дээ. Манай орны хүн ам хөгжин цэцэглэж, үр хүүхдээ төрүүлж, ажил төрөл эрхлээсэй гэж бид хүснэ. Залуу хүнд эхнэр хэрэгтэй,...

Хятадын дипломатчийг хүн амины хэрэгт сэжиглэв

2015 оны 10 сарын 25      0      2453

Себу арал дээр лхагва гаригт төрсөн өдөр тэмдэглэх үеэр хоёр хүн алсан хэрэгт Хятадын дипломатчийг  гэргийн нь  хамт  сэжиглэж Филиппинээс гарган эх орон руу нь явуулжээ. Хятадын консул бас тэр орой хүзүүндээ шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.Дипломатчийн гэргийг энэ сарын 21-нд баривчилжээ. Филиппинийн цагдаа нарын нотолсноор бол мөнгөнөөс болж маргалдсанаас буун дуу гарсан аж. Сэжигтнүүд Себу арлаас Өмнөд Хятадын Фуцянь мужийн Сямынь хот руу шууд ниссэн байна.Буун дуу...

Холливудын нэг од “харважээ”

2015 оны 10 сарын 25      0      2823

Ирланд-Америкийн жүжигчин, Холливудын “алтан үеийн” сүүлчийн оддын нэг Морин О’Хара 95 насандаа өөд болжээ. Хатагтай Айдахо муж улсын Бонс хотод байх гэр­тээ унтаад сэрээгүй гэнэ. О’Хара 1941 онд бүтээж таван удаа “Оскар” авсан “Миний ногоон хөндий” кинонд тоглосон аж. Түүнч­лэн Жон Уэйнтэй хамт Жон Фордын кино­нуу­дад, түүний дотор “Ном­хон хүн”-д бас тогложээ.Морин О’Хара Дублинд төрөөд 1939 онд...

Обама шинэ “хаанаа” томилжээ

2015 оны 10 сарын 25      0      2387

“Исламын улс”-тай   хийх тэмц­лийн асуудал эрхэлсэн шинэ тусгай тө­лөөлөгчөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама томилжээ. Төрийн чухал хөтөлбөрийг зохицуулахаар томилогдсон хүмүүсээ Америкт “хаан” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ албыг Цагаан ордонд Иракийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Бретт Макгеркэд үүрүүлэхээр болсон байна. 2011 онд Америкийн цэргийг Иракаас гаргах төлөвлөгөөг боловсруулсан хүмүүсийн нэг нь энэ Макгерк аж. Дараа нь тэрбээр хоёр...

Казахстанд хүн өөрийгөө шатаалаа

2015 оны 10 сарын 25      0      2839

Казахстаны Жамбыл му­жийн Тараз хотын төв талбай дээр нэгэн залуу өөрийгөө ша­таа­лаа гэж тус улсын Ерөнхий про­курорын газар саяны бямба гаригт мэдээллээ. Тэр залуу 1995 онд төрсөн Е.А.Бектибаев гэгч байсан бөгөөд хотын эм­нэ­лэгт хүргэгдээд шархаа даалгүй амьс­гал хураасан байна. Бий болсон нөхцөл байдалд цагдаа нар буруутай гэж тэрбээр уг үйлд­лээ хийхийн өмнө мэдэгд­сэн аж.Энэ хэргийг Казахтсаны Ерөн­хий прокурорын газар хяналт­даа авчээ.

Обама батлан хамгаалах зардлын тухай хуульд хориг тавьжээ

2015 оны 10 сарын 25      0      2474

БНН-ынхан олонх нь байгаа Конгресс урьд нь дэмжсэн батлан хамгаалах зардлын тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хориг тавив. Энэ зардал 612 тэрбум ам.доллар байхаар түүнд тусгасан байжээ. Обамагийн үзэж буйгаар онцгой ач холбогдолгүй хөтөлбөрт хэт их хөрөнгө зарахаар төлөвлөсөн хэрнээ Гуантанамо дахь шо­ронг хаахад саад хийхээр  уг баримт бичигт тусгасан аж. Гэхдээ цэргийнхнийг тэт­гэ­вэрт гаргах тогтолцоонд өөрч­лөлт хийх, цахим аюулгүй байд­лыг санхүүжүүлэх...

Одтой эхлэл, эмгэнэлтэй төгсгөл

2015 оны 10 сарын 25      0      3646

Андрег долоон нас ч хүрээгүй байхад нь эцэг, чинээлэг үйлдвэрлэгч Леви Ситроений амиа хорлож, гэр бүлд нь асар их хөрөнгө өвлөгдөв. Бага хүү Андред л гэхэд нэг сая франк оногдлоо. Дөнгөж барьж босгоод байсан Эйфелийн цамхгийг хүү 12 настайдаа хараад ирээдүйн мэргэжлээ эргэлзээгүйгээр сонгож чадаагүйсэн бол эцгийнхээ үлдээсэн хөрөнгөөр туйлж болох байв... 1889 онд Парисын төв дунд бий болсон аварга бүтээлийн эргэн тойронд ширүүн маргаан болж байлаа. Хайрын гэгддэг энэ хотыг одоо уг гол...