Саудын Арабын ханхүүг саатуулав

2015 оны 10 сарын 27      0      2298

Ливаны аюулаас хамгаалах албаныхан Беирутын олон улсын нисэх онгоцны буу­далд Саудын Арабын ханхүү Абдель Мохсен бен Валид бен Абдель Азизыг саатуулсан нь түүнээс ихээхэн хэмжээний мансууруулах бодис олсонтой холбоотой аж. Ханхүү 40 хайрцагт хийсэн хоёр тонн орчим бодис тээвэрлэх гэж оролдсон байна. Ямар нэртэй бодис байсан, түүнийг хаана аваачих гэж байсныг тодруулсангүй. Ачааг хувийнхаа онгоцоор авч явах гэж байжээ.

Аядуу байхыг Америкт уриаллаа

2015 оны 10 сарын 27      0      2094

“Өмнөд Хятадын тэнгист түвэгтэй байдал бий болгохгүй, сохроор хандахгүй байхыг АНУ-д зөвлөж байна”  гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Америкийн мина зөөгч онгоц ойртож ирж байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Маргаантай байгаа Спратли аралд  Хятадын барьж байгуулсан хиймэл арлын дэргэдүүр пуужин тээвэрлэгч хөлөг харуул хийж эхэлсэн нь урьд нь тодорхой болсон билээ. Тус бүс нутаг руу Вьетнам, Филиппин, Малайз, Тайвань, Бруней улс өрсөлдөж...

Польшийн сонгуульд сөрөг хүчин олонх боллоо

2015 оны 10 сарын 27      0      2071

Польшийн сонгуулийн комиссын урьд­чилан мэдээлснээс үзвэл Парламентын сон­гуульд сөрөг хүчний “Эрх, шударга ёс” нам ялсан байна. Ерөнхий сайд асан  Ярос­лав Качиньскийн удирдсан тус нам 37.6 хувийн санал авчээ. Одоогийн Ерөнхий сайдын тэргүүлж байгаа төвч үзэлт “Иргэний хөтөлбөр” нам хоёрдугаар байрт орсон байна. “Эрх, шударга ёс” нам олонхийн санал авах нь сонгуулиас өмнө тодорхой байсан гэнэ.

Хэрэг хуучирдаггүй

2015 оны 10 сарын 27      0      2195

“Умард Солонгос руу тагнуулын зориу­лалт­тай тоног төхөөрөмж илгээхдээ АНУ-ын Батлан хамгаалах яам буяны Humanitarian International Services Group байгууллагын ажилт­нуудыг ашиглажээ” хэмээн CNN мэ­дээллээ.  Энэ ажиллагаа гурван жилийн өм­нө дууссан аж. Гэлээ ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн Пен­тагон буяны байгууллагын ажилт­нуудыг ийм ажилд ашигласнаар тэдний амь насыг эрсдэлд оруулсан нь хэр зэрэг ухаалаг ал­хам байсан тухай асуудал сөхөгдөж...

Хятад: 2020 он гэхэд дундаж нийгэм байгуулна

2015 оны 10 сарын 26      0      2129

ХКН-ын Төв хорооны V Бүгд хурал өчигдөр Бээжинд эхэллээ. Үүгээр 2016-2020 онд улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх бөгөөд 13 дахь таван жилд 100 жилийн эхний зорилтоо биелүүлж, 2020 он гэхэд дундаж чинээлэг нийгэм байгуулна гэж хятадууд үзэж буй аж.ХКН энэ зуун жилд хоёр гол зорилт тавьж буйн эхнийх нь нам байгуулагдсаны 100 жилийн ой болох 2020 онд 2010 оны ДНБ-ний үзүүлэлт, хот, хөдөөгийн хүн амын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх явдал юм байна. Хоёр дахь нь БНХАУ...

Оросоос Англи нүүр буруулжээ

2015 оны 10 сарын 26      0      2489

Украин, Сирийн асуудлаар Москва идэвхтэй байр суурь баримталж буйгаас Английн тал Оростой улс төрийн яриа хөөрөөг бараг бүрэн зогсоогоод байгаа гэж Их Британид суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Яковенко сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Британийн санаачилгаар улс төрийн бүх хэлхээ холбоо тасарч, удирдагчдын хооронд улс төрийн үг яриа байхаа больсон гэж тэр тэмдэглэжээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаа урьдын түвшинд байгаа ганц салбар нь соёл болсон гэсэн. Өнгөрсөн долоо...

Гватемалыг жүжигчин удирдана

2015 оны 10 сарын 26      0      2121

Өнгөрсөн ням гаригт болсон Гва­темал улсын Ерөнхийлөгчийн сон­гуульд баруун хүчний Үндэсний эв нэгд­лийн фронтоос нэрийг нь дэв­шүүлсэн Жимми Моралес ит­гэл­тэй ялалт байгуулжээ. Тэрбээр 69 хувийн санал авсан байна.Түүний өрсөлдөгч, зүүн төвийн Итгэл найдварын үндэсний холбоог тө­лөөлсөн хатагтай Сандра Торрес 31.02 хувийн дэмжлэг хүлээжээ. Тэр­бээр ялагдлаа хүлээсэн аж. 46 нас­тай Моралесийг дэмжигчдийн тоо өр­сөлдөгчөөс нь 1.4 сая саналаар давсан...

Аргентинд бүх шатны сонгууль боллоо

2015 оны 10 сарын 26      0      1954

Аргентинийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Бүгд най­рам­дахчуудын санал намаас нэр дэвшсэн Маурисио Макри эхний даваанд тэргүүлж явна. Саналын хуудасны 76.6 хувийг тоолсны дараах байдлаар 35.61 хувь нь түүнийг, 35.29 хувь нь эрх баригч Ялалтын төлөө фронтоос өрсөлдөж буй Даниэль Сциолийг дэмжсэн байжээ.Ялахын тулд сонгуулийн эх­ний шатанд 45 хувь юм уу өр­сөл­дөг­чөөсөө 10-аас доошгүй хувь илүүгээр 40 хувийн санал авсан байх ёстой аж. Сонгуулийн хоёр дахь шат...

Тосгоны нэрийг өөрчлөв

2015 оны 10 сарын 26      0      1987

Испанийн умард нутагт байдаг Кастрийо Матахудеос гэдэг тосгоны нэрийг албан ёсоор сольсон нь энэ үг “еврей нарын үхлийн лагерь” гэсэн утгатай байснаас болсон аж. Энэ нэр ихээхэн эсэргүүцэл, гомдол хүлээдэг байж. Тосгонд ердөө 50 хүн оршин суудаг гэнэ. Тэгээд тосгонд “Еврейн толгой дээрх лагерь” гэсэн нэр өгсөн байна. Уг нэрийг бичсэн самбарыг тосгон руу орох зам дээр байрлуулах ёслолд Израилийн Элчин сайд оролцжээ.1000 гаруй жилийн өмнө бий болсон энэ тосгоныг...

Испанийн нисгэгчдийг хулгайлсан бололтой

2015 оны 10 сарын 26      0      2027

Атлантын далайд унасан Испанийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэрэгний багийнхныг хулгайлсан байж болохыг Батлан хамгаалахын сайд Педро Моренес үгүйсгэсэнгүй. Янз бүрийн олон таамаг дэвшүүлж буйн дотроос хулгайлсан байх магадлалыг үнэнд тун ойр гэж үзэж байна. Уг таамаглалыг тагнуулын байгууллага нягталж буй учраас сайд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Алга болсон нисгэгчдийг эрж хайх ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Энэ сарын 22-нд Испанийн Агаарын цэргийн хүчний...