Ерөнхий сайдад эмэгтэй хүний нэр дэвшүүлэв

2015 оны 10 сарын 28      0      1978

Польшийн Парламентын сон­­­гуульд ялсан Ярослав Ка­чиньс­­­­кийн тэргүүлдэг “Хууль, шу­­­дарга ёс” нам Ерөнхий сай­дын суудалд хатагтай Беата Шид­­­логийн нэрийг дэвшүүлсэн байна. Энэ сарын 25-нд болсон сонгуульд “Хууль, шударга ёс”  нам Сейм (Парламент)-ийн 460 сууд­лын 235-ыг авснаар олонх болж, эвсэл байгуулахгүйгээр Зас­­гийн газраа бүрдүүлэх бо­ломж олж авсан анхны нам болж...

Пакистаны 240, Афганистаны 90 гаруй хүн амиа алдсан байна

2015 оны 10 сарын 28      0      2020

Афганистанд энэ сарын 26-нд 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  Газар хөдлөлийн төв нь нийслэл Кабул хотоос зүүн хойш 254 километр зайд Гиндукуш ууланд байсан аж. Чичиргээ нь Дундад Ази, Энэтхэгт мэдрэгдсэн гэнэ. Үүний дараа дөрвөн  ч удаа 4.0-ээс дээш магнитудын хүчээр түлхэлт болсон байна.Газар хөдөлснөөс нийтдээ 340 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь буюу 240 нь хүн ам шигүү суудаг Хайбер-Пахтунхва мужийн пакистан иргэд байв. Бас 1500 пакистан хүн хохирол амссан аж. 2000 гаруй...

Карел Готт эмнэлэгт хүргэгджээ

2015 оны 10 сарын 28      0      2036

Чехийн нэрд гарсан дуучин Карел Готт энэ сраын 27-нд Прага хотын нэгэн эмнэлэгт хүргүүлжээ. Түүний зүрх өнгөрсөн  ням гаригт хаагдах шахсан аж. Дараа нь мягмар гаригт зүрх нь дахин сандаргасан байна. 76 настай дуучинд мэс засал хийжээ. Өнгөрсөн зун зүрхнийх нь хэмнэл алдагдсанаас эмнэлэгт хэвтсэн гэнэ.Карел Готт 2008 онд 68 нас­тай­даа 31 настай Ивана Махач­кова­тай анх удаа гэрлэсэн аж. Тэд үүнээс долоон жилийн өмнөөс уулзаж учрах болсон байжээ. 2006, 2008 онд төрсөн...

Жон Керри Төв Азийг зорино

2015 оны 10 сарын 28      0      2077

АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керри энэ са­рын 28-наас ирэх сарын 3-ны хоо­ронд Төв Азийн Туркменистан, Казахс­тан, Узбекистан, Кыр­гызс­тан, Та­жикс­­тан улсуудад айлч­ла­хаар тө­лөвлөж буй аж. Эдгээр ор­ны Засгийн газрын өндөр ал­ба­ны хүмүүс­тэй хоёр талын яриа хэлэл­цээ хийх юм байна. Энэ нь Төв Азид түүний хийх анхны айлч­лал болох юм.Жон Керригийн айлчлалын үеэр Кыргызэд Америкийн их сур­гуулийн шинэ...

Далай ламын бие сайн гэнэ

2015 оны 10 сарын 28      0      1942

Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Миннесота муж улсын “Майо”  эмнэлэгт шинжилгээ хийл­гээд өн­гөрсөн бямба гаригт Энэт­хэ­гийн умард нутагт орших Дарамсала хотод Төвдийн хилийн чанад дахь Засгийн газрын төв байранд ирээд бие нь сайн байна гэж хэлсэн байна. Цаашдаа хэдэн долоо хоног тайван байхыг эмч нар зөвлөсөн тул Далай лам энэ сард АНУ-д айлчлахаар төлөвлөж байснаа хойшлуулжээ. Түүний нас сүүдэр энэ жил 80 хүрсэн аж. Далай лам 1959 оноос Энэтхэгт аж...

НҮБ-ын авлигачдыг барьцаагаар суллажээ

2015 оны 10 сарын 27      0      2182

Авлигын хэрэгт холбогдсон НҮБ-ын ажилтнуудыг 1-50 сая ам.долларын барьцаагаар суллахаар Нью-Йоркийн Манхэтен дүүргийн шүүх шийдвэрлэжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дарга байсан, Антигуа ба Барбуда улсын байнгын төлөөлөгчөөр ажиллаж асан Жон Эш нэг сая ам.долларын барьцаа өгсөн байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр эзэн сууж байдаг Нглэл Сэн 50 сая, Доминикан улсын дипломатч асан Фрэнсис Лоренсо хоёр сая ам.долларын барьцаа өгсөн аж.Эш энэ сарын 6-нд гэрээсээ...

Умард Cолонгос сүржигнэв

2015 оны 10 сарын 27      0      2196

“Солонгосын хойгт цэрэг дайны шинэ зөрчил өдөөж байна” гэж Сөүлийг Пхеньян буруутгаж байгаа аж. Өмнөд Со­лонгосын цэргийн дайнч этгээдүүд ноцтой хэрэг үүсгэх дадлаасаа тат­гал­зах­гүй бол урьдчилан таашгүй зэвсэгт зөр­чил­дөөн үүсэж болзошгүй гэж Москвад суугаа Умард Солонгосын ЭСЯ гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Ийм тохиолдолд “Харилцаа наймдугаар сарынх шигээ чинээндээ тултал хурцдах болно” хэмээн Умард Солонгосын дипломатчид...

Обама ирэх сард Азид айлчилна

2015 оны 10 сарын 27      0      2392

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сарын 14-22-нд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаар ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Тэрбээр Турк, Малайз, Филиппин улсад очиж, эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангахад олон улсын зүгээс гаргах хүчин чармайлтын асуудал хэлэлцэх Их-20-ийн уулзалтад оролцох аж. Энэ уулзалт Туркэд болох юм. Филиппинд Обама Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад, Малайзад АНУ, АСЕАН (Зүүн өмнө Азийн орнуудын...

Орон нутгийн сонгуульд сөрөг хүчин амжилт гаргажээ

2015 оны 10 сарын 27      0      2108

Энэ сарын 25 (ням гаригт)-нд Украинд болсон орон нутгийн сонгуулийн үеэр хууль зөрчсөн явдал олон гарсны дотор сонгуулийн өмнөх сурталчилгаатай холбоотой үйлдэл зонхилжээ. Саналын хуудас бэлтгэхдээ дүрэм журам зөрчсөнөөс Донецк мужийн Мариуполь, Красноармейск хотод санал авах ажил тасалдсан тохиолдол ч бий гэнэ.“Сөрөг хүчний эвсэл” нам Днеп­ро­пет­ровск, Донецк, Запорож, Кировоград, Лу­ганск зэрэг долоон бүс нутагт ялалт бай­гуулс­наа зарласан байна. Өөр...

Кубийн Дотоод хэргийн сайд огцров

2015 оны 10 сарын 27      0      2070

Дотоод хэргийн сайд, армийн корпусын генерал Абелардо Коломены огцрох  саналыг Кубын Төрийн зөвлөл хүлээж авчээ. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна. Коломены хөдөлмөрийг үнэлж “Эх орныхоо төлөө зүтгэсний төлөө” нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан аж.Кубийн Дотоод хэргийн сайдаар Карлос Фернандес Гондин ажиллах юм байна. Тэрбээр нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байжээ. Түүний оронд Хулио Сесар Гандарилягийн нэрийг дэвшүүлсэн байна.