Сири рүү АНУ нэмэлт хүч илгээнэ

2015 оны 11 сарын 01      0      1967

Сири рүү нэмэлт хүч ил­гээхийг Пентагоны тэргүүн Эш­тон Картер үгүйсгэсэнгүй. Тэр­бээр “Исламын улс” бүлэг­лэлийн алан хядагчидтай тулал­даж байгаа хүчинд дэмжлэг үзүү­лэхийн тулд шинэ арга зам, боломж олохыг хичээж буй бө­гөөд энэ талаар Ерөн­хий­лөг­чид заавар өгөх болно гэж хэл­сэн байна. Америкийн тусгай зориу­лалттай хүчний дайчид Сирийн өөрий­гөө хамгаалах хүчнийхэнд тус­лахаар тус улсын умард нутагт дараа сард очно...

Их Британийн хоригдлуудыг тамхи татахыг хориглоно

2015 оны 11 сарын 01      0      2003

Их Британийн жирийн дэглэмтэй шоронгуудад тамхи татахыг хориглох шийдвэрийг ойрын амралтын өдрүүдэд  мөрдөж эхлэх гэж байна. Гэвч эрх баригчдын энэ шийдвэр хоригдлуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Тэр ч бүү хэл эмх замбараагүй байдал дэгдээхээр заналхийлжээ.Энэ шийдвэр эхлээд Англи, Уэльсэд байдаг шоронгуудад хэрэгжих юм байна. Цаашдаа чанга дэглэмтэй шоронгуудад ч мөрдүүлэх гэнэ. Энэ тохиолдолд тамхи татдаг хоригдлууд олныг хамарсан эсэргүүцэл дэгдээх магадлал ихсэх нь мэдээж....

Осама бен Ладен, аз-Завахири нар Пакистаны баатрууд гэгдэж байжээ

2015 оны 10 сарын 29      0      2516

Пакистан улс Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг алан хядагч 13 бүлэглэлийг дэмжиж, Оросын эсрэг тэмцэхээр талибуудыг илгээж байсан гэж тус улсын Ерөнхийлөгч асан Первез Мушарраф мэдэгдэв. “Тэр үед Талибан, Хаккани, Осама бен Ладен, аз-Завахари нар манай баатрууд байсан юм. Сүүлдээ л хортон дайсан болсноос биш” гэж тэр хэлсэн байна.Түүний ярьснаас үзвэл 1979 онд “шашны дайтагч элементүүдийг” Пакистан дэмжиж эхэлсэн бөгөөд “шашны дайнч байдал” гэх нэр...

Английн ханхүүд Обама талархал илэрхийлэв

2015 оны 10 сарын 29      0      2367

Америк цэргүүдтэй хамт Афганистанд цэргийн алба хаасанд нь Британийн ханхүү Гаррид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама талархал илэрхийлэв. Ханхүү алба хаасан нь АНУ, Их Британийн хооронд ер бусын онцгой харилцаа байдгийг харуулсан гэж тэрбээр тэмдэглэжээ.Ханхүү Гарри лхагва гаригт Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама, Дэд Ерөнхийлөгчийн гэргийн Жилл Байден нартай Виржиниа муж улсын ахмад дайчдын сэргээн эмчлэх төвд эмчлүүлж буй цэргүүдтэй уулзсан байна. Энд ханхүү хэлсэн үгэндээ...

Аюул улам нэмэгдсэнийг анхааруулав

2015 оны 10 сарын 29      0      2419

“Исламын улс” бүлэглэлийн үйл ажилла­гаатай уялдан алан хядах аюул занал сүүлийн 10 жилд Их Британийн хувьд урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрлээ гэж Сөрөг тагнуулын МИ-5 байгууллагын тэргүүн Эндрю Паркер лхагва гаригт мэдэгдэв. Нэгдсэн вант улсын эсрэг Сири дэх алан хядагчдын бэлтгэсэн хуйвалдаан хэвээр байгаа гэж бид үздэг хэмээн тэрбээр хэлэхдээ алан хядагч энэ бүлэглэлийн дайчид нарийн технологи хэрэглэн Их Британи дахь дэмжигчидтэйгээ холбоо тогтоохыг оролдож буй...

Хотуудыг Сидней тэргүүлжээ

2015 оны 10 сарын 29      0      2384

Дэлхийн хотуудын энэ оны чансааг олон улсын Reputation Institute компани гаргасан байна. Үүнд 100 хотыг хамруулжээ. Энэ жил уг жагсаалтыг нэр хүндээрээ Австралийн Сидней тэргүүлсэн аж. Ажил, амьдралын таатай нөхцөл, хөрөнгө оруулалт, буугаад мордох зуурын ая тух, дэлгүүр, хоолны газрынх нь бараа, үйлчилгээ зэргийг хар­галздаг юм байна. Боломжит 100 онооноос Сидней 79.1-ийг авчээ. Түүний дараа Мель­бурн (Австрали), Стокгольм (Швед), Вена (Австри), Ванкувер (Канад) орсон байна. Тэгвэл...

Барьцааны хүмүүс дотор АНУ-ын иргэн байхгүй гэнэ

2015 оны 10 сарын 29      0      2373

Сомали дахь Африкийн холбооны бай­гуул­­лагад хүргэх ачаа тээвэрлэсэн Airbus A380 онгоцыг буумагц түүн дотор яв­сан 12 хүнийг “Аш-Шабаб” бүлэглэлийн дай­чид баривчилсан байна. “Баривчлагдсан хүмүүсийн дотор АНУ-ын иргэн бий. Онгоц ч “Аш-Шабаб”-ын гарт байгаа” гэж тэндхийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ.Хүмүүс барьцаалсныг нь Пентагон нотол­сон ч тэдний дунд АНУ-ын иргэн байгааг үгүйсгэсэн аж.

Ижил хүйстэн лам Ватиканыг шүүмжилжээ

2015 оны 10 сарын 29      0      2350

Польшийн католик сүмийн лам, өөрийгөө ижил хүйстэн хэмээн олон түмэнд зарласан Кшиштоф Харамса Ватиканыг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр Ромын хамба лам Францискад бичсэн захидалдаа олон сая ижил хүйстний амьдралыг там болгосон гэж католик сүм хийдийг буруутгасан байна. Католик сүм хийдийн лам нар дотор ижил хүйстэн цөөнгүй байдгаас уг асуудлыг хэлэлцэхдээ Ватикан тал засдаг гэж тэр үздэг юм байна. Үүнд Ромын хамба лам одоогоор хариу өгөөгүй байна. Одоо 43 настай Кшиштоф Харамса 17 жил Ромд...

Чонотой нөхөрлөсөн нохой чононоос илүү аюултай

2015 оны 10 сарын 29      0      2929

Владимир Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай Кремльд уулзаж Сирид   интервенци хийсэн талаар ярихдаа удирдагчид нь Вьетнамаас эхлээд Ирак, Сирид дайн өдөөсөн америкчуудтай тун ижил үндэслэл хэлжээ. Тэр нь маргааш өөрийнхөө хотуудад тэд нартай уулзсанаас өнөөдөр алс газар байлдчих нь дээр гэсэн гарц юм. Хүн амынх нь 12 хувь лалын шашинтай, тэдний гол нь суннит байдаг төдийгүй тэр нь амар тайван биш Умард Кавказын бүс нутагт нь оршин суудаг Орос улсын хувьд ийн болгоомжлохыг буруу гэж...

“Хүчний харьцаа Асад руу хазайсан”

2015 оны 10 сарын 28      0      2256

“Исламын улс”-ын эсрэг Ирак, Сирид  “газраар    байлдааны ажил­ла­гаа” явуулахаар АНУ бэлтгэж байна гэж Батлан хамгаалахын сайд Эштон Картер нь мягмар гаригт мэдэгдлээ. Алан хядагчид барьцаалсан хүмүүсээ хорьж байсан Иракийн умард нутагт байх шоронгоос Америкийн тусгай зориулалтын цэргүүд Курдийн хүчнийхэнтэй хамтран хүмүүсийг сулласныг тэрбээр бас хэлээд авсан байна. Иракт америк цэргүүд байлдааны ажиллагаанд оролцохыг Америкийн Батлан...