Эрх баригчдын санаа амрав

2015 оны 11 сарын 02      0      1915

Туркэд болсон Парламентын сон­гуульд эрх баригч нам ялсныг Ерөн­хий сайд нь зарлав. Улс төрийн үзэл бодлоос нь үл хамааран иргэн бү­рийнхээ санааг харгалзан үздэг бай­хаар Турк улсаа өөрчилнө гэж Ахмет Давутоглу амласан байна. Сон­гуулийн дүнгээр Шударга ёс, хөгж­лийн нам дангаар Засгийн газраа бүр­дүүлэх боломжтой болжээ.Энэ нь  сүүлийн таван сард болж буй хоёр дахь сонгууль юм. Зур­­га­ду­гаар сард эрх баригч нам парламентад олонх болж...

Меркелийн нэр хүнд унаж байна

2015 оны 11 сарын 02      0      2070

“Нээлттэй хил” бодлогынхоо өрийг Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерынхаа албан тушаалаар төлж болзошгүй гэж Христосын нийгмийн холбоо (ХНХ) намын шинжээч Ханс-Петер Уль өнгөрсөн ням гаригт сонины сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Меркель байсан ч, байгаагүй ч хилээ хаах болно гэж тэрбээр мэдэгджээ. ХБНГУ-ын хүн амын олонхийн шаардлагыг Христосын ардчилсан холбоо (ХНХ) намын дарга хайхрахгүй бол Канцлерынхаа суудалд үлдэхгүй гэж тэр хэлжээ. Цагаачлагчдын талаар явуулж буй...

Орос хариу хүлээж байна

2015 оны 11 сарын 02      0      1892

“Энэ долоо хоногт Вена хотод Сирийн сөрөг хүчний бүлгүүдийн нэрсийг дамжуулсанд түншүүд ямар хариу үйлдэл хийхийг Орос улс хүлээж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн ням гаригт мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл Оросын тал Сирийн сөрөг хүчний 40 байгууллагын нэрийг гаргаж өгсөн аж. “Тийм болохоор бөмбөг тэдний талд байна. Орос гэрийн даалгавраа биелүүлсэн” гэж Захарова үзэж байна. Улс төрийн ашиг сонирхлоо...

Онгоцны осолтой холбогдуулан Орост гашуудал зарлав

2015 оны 11 сарын 01      0      2213

Осолдсон А-321 онгоцны “хэргийг” хамтарч мөр­­дөн шалгахаар Орос, Египет улс харилцан то­хирсон бөгөөд шаардлагатай баримтыг бүрдүүлэ­хэд Каир туслахаар боллоо гэж өчигдөр шөнө Оро­­сын Тээв­рийн яам мэдээллээ. Агаарын тээвэр эрхэл­­дэг “Ко­­галымавиа” компанийн Airbus-321 онгоц сая­ны бямба гаригт Египетийн Шарм-эш-Шеих хотоос Оро­сын Санкт-Петербург рүү нисэж яваад Синаин хойгт осолдсон юм. Түүнд явсан 217 зорчигч,...

Украины Ерөнхийлөгчийн эсрэг нэгдэхийг сөрөг хүчин нь уриалав

2015 оны 11 сарын 01      0      2044

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “санаандаа ний­цэхгүй хүмүү­сийг” баривчлах ту­шаа­лыг Ерөн­хий прокурорын бай­­гууллага, Аюулаас хам­гаалах албанд өглөө гэж Ради­кал намын тэргүүн Олег  Ляшко мэдэгдлээ. УКРОП намын дарга Ген­надий Корбаныг гэмт хэр­гийн бүлэглэл зохион бай­гуулахад оролцсон хэ­мээн сэжиг­лэж аравдугаар сарын 31-нд баривчилсныг Ляшко тайл­бар­лаад, “Поро­шен­когийн...

Ахмад хөгжимчин уран бүтээлээ орхихгүй

2015 оны 11 сарын 01      0      3048

Британийн нэрд гарсан рок хөгжимчин Фил Кол­линз уран бүтээлдээ шинэч­лэл хийж, шинэ цомог гаргах, аялан тог­лолт хийхээр төлөвлөж буйг “Genesis” хамтлагийн ах­лагч асан сур­валж­лагчийн асуултад хариу­лах­даа мэдээлсэн байна. “Албан ёсоор бол би тэтгэвэрт гараагүй. Хур­дан хөлөг сойгдохоо болиод туурайгаараа газар цав­чилж байна” гэж 64 настай хөгжимчин хэлсэн байна. Тэрбээр Флорида муж улсын Майами-Бич хотод аж төрдөг бөгөөд...

Хятад, Япон, Өмнөд Солонгосын төр, засгийн тэргүүн нар уулзаж байна

2015 оны 11 сарын 01      0      2250

Хоёр талын харилцааг бэх­жүү­лэх арга зам хийгээд Умард Солонгосын цөмийн хө­төл­бөрийн асуудлаар Өмнөд Солон­госын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй яриа хөөрөө хийхээр Хятадын Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн бямба гаригт Сөүлд хүрэлцэн ирэв. 2013 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болсоор Ли Көцян БНСУ-д анх удаа ирж буй нь энэ юм. Өчигдөр Сөүлд Өмнөд Со­лон­госын Ерөнхийлөгч болон Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар гурван талт уулзалт...

Сирийн асуудлаар НҮБ-д хандлаа

2015 оны 11 сарын 01      0      1977

Сирийн байдлыг зохицуулах асуудлаар Вена хотод болсон уул­залтын дүнгээрх албан мэдээнд өгүүлс­нээс үзвэл алан хядагч “Ис­ламын улс” бүлэглэлийг бүрэн устгах талаар санал нэгд­сэн байна. Уулзалтад Орос, Аме­рик, Саудын Араб, Турк, Ирак, Итали, Египет, Англи, Герман, Ливан, Катар, Иран, Франц, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Иор­дани, Оман улсын тө­лөө­лөгчид болон Европын холбооны  Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини, НҮБ-ын...

Саакашвилийг Гүржийн иргэний харьяалалгүй болгоно

2015 оны 11 сарын 01      0      2013

Өөрийг нь Гүржийн ир­гэ­нээс хасах асуудлыг Тби­ли­си ярьж эхэлсэн нь “Оро­сын заав­раар” хийж буй ажил бөгөөд дараа­гийн сон­гуульд оролцоход саад хийхэд чиглэж байна гэж Гүржийн Ерөнхийлөгч асан Ми­хаил Саакашвили мэдэгд­лээ. Тэр­бээр одоо Ук­раины Одесс му­жийн амбан захи­рагчаар ажил­лаж буй юм. Саакашвили Ук­раины иргэн­шилтэй болсон гэх албан ёсны лавлагааг Ук­раины талаас авсан бөгөөд Гүр­жийн...

Хувь хүний дампуурлыг Орост анх удаа зарлав

2015 оны 11 сарын 01      0      3004

Ачинск хотын иргэн Юрий Лебе­девийг дампуурсныг зар­лах тухай Хадгаламж банкны өргөд­лийг Красноярскийн хязгаарын Ар­битрын шүүх хүлээж авах үн­дэс­лэлтэй гэж өнгөрсөн сарын 30-нд үзэж өрийг нь задлахаар шийд­жээ. Энэ нь Орос улсын хувьд хувь хүнийг дампуурсныг зар­ласан эхний тохиолдол аж. Ле­бе­девийн 433 сая рублийн зээ­лийг зээлүүлэгчийн шаардлагын жаг­саал­тад оруулжээ. Үйлдвэрлэл эрхэлдэггүй бие хүний дампуурлын тухай хуу­лийг...