Зөрчил мөргөлдөөн, захиалгат аллагын золиос болж сүүлийн 10 жилд дэлхийд 700 гаруй сэтгүүлч амиа алдлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч байгааг зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын эрхийг хангахыг тэрбээр олон улсын өдрийг тохиолдуулан уриаллаа. Ердөө олон түмэнд мэдээлэл хүргэснийхээ төлөө л тав хоногт нэг сэтгүүлч амиа алдсан байна. Зэвсэгт тэмцлийг мэдээлэх зориг гаргасныхаа...
Хэрэв нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа бол Орос, Хятад улсыг Номхон далай дамнасан түншлэлд нэгдэхийг урьж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Стандартаа дээшлүүлж, өндөр стандартад зохицож амьдрахыг хүсэж буй бусад улсыг ч бид урьж байна гэж тэрбээр “Мир” гэдэг телевизийн сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Номхон далай дамнасан түншлэлийг өнгөрсөн сарын 5-нд байгуулсан юм. Түүний хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт...
Египетэд сүйрсэн А-321 онгоцны хар хайрцгийг уншсанаар осол болох үеийн онгоцны бүрэн бүтэн байдлын тухай болон онгоцон дотор нисгэгч нарын хооронд болсон ярианы талаарх мэдээлэл тодорхой болох юм. Оросын сүйрсэн онгоцны талаарх илтгэлийг бэлтгэхэд 1-4 долоо хоног шаардагдах бөгөөд хар хайрцгаас бүх зүйл шалтгаална гэж Египетийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кавиш мэдэгдлээ. Тэгвэл хар хайрцгийг тайлж унших ажил тэдгээрийн техникийн байдлаас нь хамаарах аж. Хоёр хар...
Сирийн Сармин хотын эмнэлгийг Оросын Агаар-сансрын хүчин бөмбөгдөөгүй гэсэн Батлан хамгаалах яамны нь нотолгоонд АНУ-ын Төрийн Департмент ямар нэг хариулт өгч чадахгүй байна. Сирийн энгийн иргэдэд агаараас цохилт өгсөн хэмээн Москваг буруутгаж буйг Америкийн Гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Элизабет Трюдо сэтгүүлчдийн асуултад хариулахдаа нотолж чадаагүй аж. “Оросын зорилго нь иргэний зориулалттай дэд бүтэц байсан тухай мэдээллийг бид үзсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл...
Гүрж улсын Ерөнхийлөгч байсан, одоо Украины Одесс мужийн амбан захирагчаар ажиллаж буй Михаил Саакашвили улсдаа төрийн эргэлт хийхээр зэхэж байсан. Тэр хүн үүнийхээ төлөө шоронд байх ёстой гэж Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили Эстони улсад айлчилж байхдаа мэдэгдлээ. Михаил Саакашвили Гүржид хувьсгалт эргэлт хийх гэж байсныг нотлох баримт бий. Гүржийн хүн амаас асуух юм бол улс төрд түүнд гишгэх газар байхгүй гэж Ираклий Гарибашвили хэлжээ.
Сирид “Исламын улс”-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулах эрхийг Засгийн газартаа олгохоос Их Британийн Парламентын Олон улсын хороо татгалзав. Иракт “Исламын улс”-ын байрлалд агаараас байнга цохилт өгч буй эвслийн хүчний ажиллагаанд Их Британи оролцож буй хэрнээ Сирид ийм үйлдэлд оролцохоос татгалзаад байгаа аж. Гэхдээ зөвшөөрөл байхгүй хэрнээ Британийн Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард нисгэгчгүй онгоцоор дэмжүүлэн байлдааны ажиллагаанд оролцож,...
Америкчууд энэ зун л Иракаас цэргээ гаргаж дуусав. Гэхдээ үнэн хэрэг дээрээ байнгын армийн дайчид нь л тэндээс явснаас биш цэргийн хувийн компанийн багагүй хүч Иракт үлджээ. Цэргийн хувийн компани гэгч юу вэ. Анхны хувийн арми XX зууны 1960-аад оны эцсээр бий болсон ч энэ нэр томъёо улс төрийн хийгээд цэрэг, дайны хэл ярианд орж ирээд харьцангуй богино хугацаа өнгөрч байгаа юм. Ийм арми бий болох эх үндсийг Өрнөдийн орнуудын, юуны...
ХКН-ын Төв хороо V бүгд хурлаас Хүүхэд төрүүлэхийг хязгаарлах бодлогыг өөрчилж, хятад гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх тухай шийдвэр өнгөрсөн сарын 29-нд гаргав. “Нэг өрх-нэг хүүхэд” баримтлалыг Хятадад 1970-аад онд баталсан байна. Мао дарга нь үүнийг эсэргүүцэж, “Бид олуулаа болох тусам хүчтэй” гэж хэлдэг байж. Хятадын эдийн засгийн өөрчлөлтийн бодлогыг санаачлагч гэгддэг Дэн Сяопин харин Маог нас барсны дараа хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого...
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон утсаар ярихдаа энэ сард Туркэд болох “Их 20”-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд нүүр учрах боломж олдоно гэдэгт найдаж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илэрхийлэв.Оросын зорчигч тээврийн Airbus A-321 онгоц Египетэд сүйрсэнд эмгэнэж байгаагаа Дэвид Кэмерон бас уламжилжээ.“Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний 10 дахь уулзалт энэ сарын 15-16-нд Антали хотод болох юм.
Дотоодын тэмцлээ зогсоож, Өрнөд, Орос хийгээд Сири, Ираны аюулыг хамтдаа сөрөхийг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагч Айман аль-Завахири уриалсан байна. “Аль-Кайда”-тай холбоотой нэгэн сайтад өнгөрсөн ням гаригт ийм мэдэгдэл байрлуулсан аж. “Бидний эсрэг дайнд америкчууд, оросууд, иранчууд, алавитууд хийгээд “Хезболла” нэгдлээ. Тэгвэл бид тэдний эсрэг хүч чармайлтаа нэгтгэж чадахгүй гэж үү”...